Кэйт, ханхүү Харри нарын харилцаа олны анхаарлыг татаж байна

2016-06-18, 17:05
25,218

Английн хатан хааны гэр бүл дэлхий даяар алдартай. Тэдний ганц үйлдэл тэр даруйдаа дэлхий нийтээр цацагдаж, магтаал шүүмжлэлийг хослуулан хүртдэг жамтай билээ. Харин өнөөдөр та бүхэндээ Ханхүү Харри (Harry) болон Ханхүү Виллиам (William)-ын гэргий Кэйт Миддлтон (Kate Middleton) нарын сонирхолтой харилцааны талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Кэйт, ханхүү Харри нарын харилцаа олны анхаарлыг татаж байна

1

Хадмын тал, ялангуяа хадам дүүтэйгээ сайн харилцаатай байна гэдэг хэцүү бөгөөд ховор зүйл. Харин Кэйт Миддлтон энэ бүхнийг эсрэгээр нь хийж, Харри ханхүүтэй маш ойр дотно, найзын харилцаатай байдаг аж. Тэд яг л сайн найзууд шиг байж, нэг нэгэндээ зөвлөгөө өгч, хэрэгтэй үед нь гараа сунган тусалдаг байна.

2

Харригийн тухайд хошин зантай хөгжилтэй нэгэн бөгөөд үргэлж Кэйтийг инээлгэж байдаг гэнэ. Харин Кэйт тайван болоод уужуу, ухаантай тул дүрсгүй Харрид зөвлөгөө өгч, хаяа эгч шиг нь аашлах нь ч бий. 

3

2003 онд Ханхүү Виллиамс болон Кэйт Миддлтон нар “St Andrews”-ийн их сургуульд танилцаж, дотноссон байдаг. Харин Виллиамс эхнэр болох хүнээ хамгийн анх дүү Харридаа танилцуулсан аж. Харин Харри энэ тухай “Би Кэйтийг хараад ямар үзэсгэлэнтэй болоод даруухан бүсгүй вэ, яг л ахад минь тохирох юм байна гэж бодож байсан. Одоо бол тэр миний юугаар ч үнэлшгүй эгч бас найз минь” хэмээсэн удаатай билээ.

4

Удаан хугацаанд үерхсэн хосууд сая нэг хуримын зар дуулгахад хамгийн их баярласан хүн нь Ханхүү Харри гэдэг шүү. Тэр бүү хэл тэрээр хосуудын хуримын гэрч болсон байдаг юм.

5

Дээр дурдсанчлан Харри болон Кэйт нар ааш зангийн тухайд эсрэг тэсрэг хүмүүс. Гэхдээ энэхүү эсрэг байдал нь тэднийг ойртон дотносоход ихээхэн тус хүргэсэн байна. Харри нэлээд хүүхэмсэг нэгэн билээ. Элдэв хүүхнүүдтэй болзож, нэр холбогдон, байнга олны анхаарлын төвд байх түүнийг бэр эгч Кэйт нь их л зэмлэж, “Жинхэнэ хайрыг ол. Яг л бид хоёр шиг” хэмээсэн аж.

6

Харригийн хөгжилтэй занд нь Кэйт их дуртай бөгөөд хаа явсан газраа түүнийг инээлгэж, аз жаргал бэлэглэдэг ажээ. Харин ийнхүү дотно харилцаатай эгч дүүсийг хүмүүс ташаа ойлгож, холбон ярих нь ч бий. Учир нь Кэйт нэгэн  удаа сэтгүүлчийн асуусан дэлхийн хамгийн сайхан залуу хэн бэ гэхэд “Ханхүү Харри” гэж хариулж байсан гэдэг. Үүнээс нь болж хэл ам гарч, нэг хэсэгтээ л намжаагүй удсан. Амтай болгон л Кэйтийг харааж, зарим нь нөхрийгөө хэлэх гэж байгаад андуурсан биз гэхчлэн өмөөрч байв.

7

Тэд хамтдаа байхдаа цагийг маш зугаатай өнгөрүүлдэг бөгөөд саяхан “Game Of Thrones” цуврал киног хамт үзэж, ярилцаж, жигнэмэг идэн суусан байна. Гэхдээ тэдний энэхүү дотно харилцаанд Ханхүү Виллиам ямар байр суурьтай байдаг бол? Хүн бүр л Виллиам дотроо их уурлаж байдаг байхдаа хэмээдэг боловч үнэн хэрэгтээ огт тийм биш. Харин ч тэднийг хоорондоо ийм дотно байж, Харрид зөвлөгөө өгч, тусалдаг эхнэртээ маш их баярладаг тухайгаа хэлж байсан юм шүү.

8

Мөн Харриг гэрт нь зочилж ирэх бүрт Кэйт өөрийн гараар амттай хоол бэлтгэж өгдөг гэх төдийгүй эгчийн хайраар түүнтэй ярилцдаг гэнэ шүү. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

9

Ханхүү Харри ахынхаа хүүхдүүд болох ханхүү Жорж (George) болон гүнж Шарлотт (Charlotte) нарт маш их хайртай бөгөөд тэдний гэрийн хажууд байрлах фитнесд явдаг тул өглөө бүр шахуу ханхүү Виллиамс гэрээр зочилж, дүү нараа харчихаад явдаг аж.

10

Кэйт Миддлтон хадам дүүгийнхээ тухайд “Тэр бол үнэхээр сайн залуу. Сайхан сэтгэлтэй, хөгжилтэй. Хамгийн азтай бүсгүйг түүний гэргий болох байх гэж бодож явдаг даа. Харамсалтай нь одоохондоо түүнд тохирох хүн олдохгүй байгаа боловч удахгүй түүнийг үзэсгэлэнтэй бүсгүй дагуулж ирнэ гэдэгт үргэлж итгэж явдаг. Тэр миний хувьд хадам дүү гэхээс илүүтэй сайн найз бас зөвлөгч маань. Би хатан хааны гэр бүлд орж ирээд мэдэхгүй чадахгүй зүйлс маш их байсан. Харин тэр бүрд Харри надад маш их тус хүргэж, зааж зөвлөдөг байлаа. Би түүнд их талархаж явдаг” хэмээжээ.

11

12

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()