Хойд Солонгосын дэлхийд төвөг учруулсан 10 үйлдэл

Хэт их хараа хяналт, хэрцгий засаглалаараа алдартай Хойд Солонгос улс нь хүн бүхний сонирхлыг татсаар ирсэн. Хэсэг бүлэг хүмүүс тэднийг зөвтгөж, эх орныхоо төлөө зүтгэх үндсэрхэг хэмээдэг бол зарим хэсэг нь ард иргэдээ тамласан арчаагүй хэмээх нь ч бий. Гэхдээ ямартай ч тус улсын хийж байгаа зарим үйдлүүд нь дэлхий нийтэд түвэг учруулж, бухимдлыг нь барж байгаа юм. Ингээд та бүхэндээ дэлхийд түвэг учруулж буй Хойд Солонгосын талаар мэдээлэл хүргэе.

Хойд Солонгосын дэлхийд төвөг учруулсан 10 үйлдэл

1 Заналхийлсан захидал

2013 онд Өмнөд Солонгосын Сөүл хотноо Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун (Kim Jong Un)-ыг эсэргүүцэгч иргэд бослого хөдөлгөөн өрнүүлсний хариуд Хойд Солонгос улс заналхийлсан захидал факсаар илгээж байсан юм. Тус захидлыг Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны сайд хүлээж авсан бөгөөд тэр даруйд нь хэрэв ямар нэгэн дайралт хийх аваас бид ч мөн хариуг нь барина гэдгээ маш эелдгээр хэлж байсан билээ. Мөн энэхүү заналхийлсэн захидал нь анхных байгаагүй бөгөөд өмнө ч бас ийн аашилж байсан гэдэг.

2 Урхи

Өмнөд Солонгос болон Японы бизнесмэн, сэтгүүлчид Хойд Солонгост томилолтоор ирэхэд тэдэнд халуухан бүсгүйчүүдийг зөвлөхөөр томилдог байна. Мэдээж энэ нь бодлогын чанартай. Халуухан бүсгүйчүүд эрчүүдийг урхиндаа оруулж, хүүхдийг нь тээх, нэг оронд орсны дараа Хойд Солонгос улсын засгийн газраас тус хүнийг дүрэм зөрчсөн хэмээгээд улсад нь хөрөнгө оруулахыг шаарддаг байна. Эс бөгөөс торгууль, цаашлаад ялд унах аюултай байдаг тул дээрх хүндхэн байдалд орсон эрхмүүд ихэвчлэн хөрөнгө оруулалт хийдэг аж. Мөн Хойд Солонгос улсын иргэнийг гадаад хүмүүстэй дэр нэгтгэж, үрийг нь тээхийг хориглодог билээ.

Урхи

3 Өрсөлдөгчөөсөө үргэлж илүүг хийхийг зорьдог

Тус улсын мөнхийн өрсөлдөгч бол яалт ч үгүй Өмнөд Солонгос улс юм. Тиймдээ хийсэн бүгдийг нь дуурайлгаж, давуулан биелүүлдэг зуршилтай. 1980-аад онд Өмнөд Солонгос улс 98 метр өндөртэй тугт цамхаг барьсны дараахан Хойд Солонгос улс 160 м өндөртэй яг адил тугт цамхаг барьсан байдаг. Мөн 1988 оны олимпд зориулж, Өмнөд Солонгос улс нь дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн, дэлхийн хамгийн өндөр зочид буудал зэргийг барьсан боловч харамсалтай нь Хойд Солонгос тэднийг давж гүйцэж чадаагүй юм.

4 Өмнөд Солонгос руу хогоо хаясан

Өнгөрөгч нэгдүгээр сард Хойд Солонгос 4 дэх цөмийн зэвсгээ туршиж үзсэнээр Хойд болон Өмнөд Солонгос улсуудын харилцаа хурцадмал байдалд орсон билээ. Өмнөд Солонгос улс нь К-поп урсгалаар дамжуулан, хүмүүст суртал ухуулга хийсэн хэмээн үзэж, Хойд Солонгос Өмнөд Солонгос руу баллонтой хог явуулжээ. Тус баллонд хэрэглэсэн ариун цэврийн цаас, тамхины иш, хоолны үлдэгдэл зэрэг байсан гэдэг. Үүний учир нь тэд Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийг яг л тус өмхий хог шиг хэмээн дүгнэдэгтэй нь холбоотой аж.

5 Нисгэгчгүй онгоц

2014 онд Хойд Солонгос улс Өмнөд Солонгосыг тагнахаар нисгэгчгүй онгоцыг хөөргөсөн байна. Гэтэл тус онгоц нь Өмнөд Солонгос улсын хилийн ойролцоо осолдсон байхыг нь олж илрүүлжээ. Тус онгоцноос 200 гаруй зураг олдсон төдийгүй энэ нь Өмнөдийн ерөнхийлөгчийг тандсан, хөх ордны эргэн тойрон дахь зурагнууд байсан гэнэ. Үүнд тэсрэх бөмбөг тээвэрлэх боломжгүй, 2-хон метр урттай, зах зээлд 950 орчим доллараар борлуулагддаг гэнэ. Хэдийгээр тус онгоц нь энгийн хийцтэй байлаа ч гэсэн Хойд Солонгосын тагнуулын техник хэрэгсэл тасралтгүй хөгжсөөр байгаа тул үргэлж сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй хэмээн Батлан Хамгаалах Яамны төлөөлөгч нь дурдсан байдаг.

6 “New York Times” сонин

“New York Times” сонин бол мэдээж барууныхны хамгийн ихээр уншдаг, нэр хүнд өндөртэй сонин билээ. Харин 1960-1997 оны хооронд тус сонинд үргэлж Хойд Солонгос улсыг гайхан биширч, магтан сайшаасан мэдээнүүд хэвлэгдэн гарч байсан аж. Мэдээж ийнхүү нутаг орноо сурталчлан таниулахад багагүй хөрөнгө зарцуулсан гэдэг ч үр дүнгээ өгснөөр, хүмүүс илүүтэй мэдэх болсон байдаг.

“New York Times” сонин

7 Халдлага

1969 оны 12-р сарын 11-нд Өмнөд Солонгосын YS-11 онгоц зорчигчид тээвэрлэн явж байтал Хойд Солонгос улсын иргэн жолоочийн кабинд орж ирэн, залуурыг нь өөрчилж, Хойд Солонгост газардуулсан байдаг. Тэднийг газардахад цэргүүд хүрээлсэн байсан төдийгүй тэднийг барьцаалан авч суртал ухаалгад хамруулсан аж. Хойд Солонгос зорчигчдыг 1970 оны 2-р сард сулласан юм. Өдгөө ч Хойд Солонгос улс хамгийн чадварлаг, мэргэжлийн гэмт хэрэгтнүүдийг цуглуулж, цэргүүддээ тагнуулын хичээл заалгаж байгаа юм.

Халдлага

8 Вирустай комьпютерийн тоглоом

2014 онд Хойд Солонгос улс “Sony” компанийг хакердаж, кибер гэмт хэрэг үйлдэж байсан байдаг билээ. Өмнөд Солонгосын иргэдийг видео тоглоомд дуртай гэдгийг нь ашиглаж, тоглоомонд  нь вирус суулгаж байсан удаатай. 100,000 гаруй комьпютерийг хакердаж байсан боловч үүнийг нь олж илрүүлэн буруутгаж байсан юм.

Вирустай комьпютерийн тоглоом

9 Даатгалын залилан

Даатгал гэдэг бол аль ч улсад байдаг юм. Автомашин, унаа, тэрэг, орон байр, амь нас гээд л бүх зүйлийг даатгадаг. Харин Хойд Солонгос улсад даатгалын залилан үйлдэж маш олон хүнийг хохироосон явдал болж байсан билээ. Ингэхдээ тэд даатгалтай онгоц сүйрэхэд ямар нэгэн шалтаг тоочиж, бусдын толгойг угаасаар байгаад нөхөн төлбөр олгохгүй байсан гэдэг юм.

Даатгалын залилан

10 Хуурамч тамхи

1990 оноос эхэлж Хойд Солонгост хуурамч тамхийг үйлдвэрлэж эхэлсэн байдаг бөгөөд Хятад, Тайвань зэрэг орнуудад нийлүүлж эхэлсэн байна. Харин 2000 он гэхэд тэдний үйлдвэрлэл улам өргөжин тэлж байсан билээ. Бүр цаашлаад хуурамч Марлборо тамхийг үйлдвэрлэж байсан төдийгүй энэ нь нэлээд газар авч байсан боловч уналтанд орж, үйлдвэрлэл нь зогссон аж. Тухайн үедээ тэд жилд 160 сая гаруй долларын ашгийг зөвхөн хуурамч тамхинаас олж байсан гэдэг юм.

Хуурамч тамхи

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()