1
"FedEx"
Америкт төвтэй хүргэлтийн "FedEx" компанийн логон дээрх "d", "E" үсэгнүүд нийлсэн байгаа нь түргэн шуурхай үйлчилгээг илэрхийлж байгаа гэнэ.
2
"Gillette"
Эрчүүдийн гоо сайхны хамгийн шилдэг брэнд болох "Gillette"-ийн эхний хоёр үсгийг сайтар ажиглах юм бол сахлын татуурганы үзүүр шиг хэлбэртэй харагдаж байгаа биз?
3
"NBC"
"NBC" телевизийн сувгийн энэхүү өнгө өнгийн өд мэт хэлбэрийг сайн ажиглах юм бол өдөө дэлгэсэн тогос харагддаг. Энэ нь телевизийн сүр хүч, өнгөлөг байдлыг бэлгэддэг гэнэ шүү.
4
"Sony VAIO"
"Sony VAIO" брэндийн эхний хоёр үсэг нь аналог давалгааг, харин сүүлийн хоёр үсэг нь хос кодыг илэрхийлж байгаа аж.
5
"BMW"
Германы алдарт "BMW" брэнд анх 1917 онд байгуулагдан, агаарын хөлөг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд логон дээрх цэнхэр өнгө бол тэнгэрийг, цагаан өнгө нь хөдөлгүүрийн сэнсийг илэрхийлж байгаа ажээ.
6
"Toblerone"
Швейцарь бол амтат шоколадаараа алдартай улс. Үүний хамгийн том илэрхийлэл болсон "Toblerone" шоколадны хайрцган дээрх лого нь Берн хотын нэгэн онгон дагшин уулыг дүрсэлсэн байдаг. Түүнчлэн энэ хотыг "Баавгайны нутаг" ч гэж ярьдаг тул, сайн харвал зогсоо хэлбэртэй баавгайн дүрсийг ч та олж харна.
7
"Кока Кола"
Коланы шилэн дээрх энэ хэсэгт Дани улсын туг харагдаж байгаа биз? 2013 оноос энэхүү деталийг нэмэх болжээ.
8
"Amazon.com"
Интернэт худалдааны хамгийн том сайт болох "Amazon"-ий энэхүү лого нь "A-Z" хүртэл бүх зүйлсийг зарна гэсэн утгатай ажээ.
9
"Beats"
"Beats" чихэвч нь технологийн салбарт тэсрэлт хийн гарч ирсэн билээ. Эхний үсэг нь чихэвч сонсож байгаа хүний толгойн дүрстэй аж.
10
"Pinterest"
Хүссэн зургаа байршуулах, татаж авах, хадгалах, хуваалцах боломжтой "Pinterest" цахим хуудсын "Р" үсэг нь "Pin" хийх буюу хадах, тогтоох гэсэн утгатай үгийг илэрхийлэх ажээ.
11
"LG"
Өмнөд Солонгосын хүчирхэг брэнд "LG"-ийн энэхүү улаан дугуй дүрс нь ирмэж буй царайны хэлбэртэйг та анзаарч байв уу?
12
"Tour de France"
Францын аялал жуулчлалын салбарын томоохон компани болон "Tour de France" компанийн лого нь наран өөд дугуй унан явж байгаа хүний дүрстэй ажээ.
13
"Cisco"
Мэдээллийн технологийн "Cisco" компани төв оффис нь байрлах Сан Франциско хотын "Golden Gate Bridge" гүүрнээс санаа аван, цахилгаан долгионы үелзлийг харуулах логотой ажээ.
14
"Unilever"
"Unilever" компанийн U үсгэнд агуулагдах олон хээг сайн харах юм бол хувцас, хэрэглэл, тоглоом, хоол хүнс гээд л олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлдгийг илтгэнэ.
15
"Sun Microsystems"
"Sun Microsystems" компани нь "Oracle"-д худалдагдахаас өмнө дэлхийд нэр нөлөө бүхий компьютер, техникийн үйлдвэрлэгч компани байсан билээ. Өмнөх дөрвөлжин логоноос "S" үсэг оролцоогүй хэрнээ "Sun" хэмээх үгийг төгсгөлгүй мэтээр бичсэнийг харж болно.
16
"Baskin Robins"
Хамгийн амттай мөхөөлдсийг үйлдвэрлэн гаргадаг "BR" компанийн логон дээрх ягаан хэсгүүд нь "31" гэсэн тоог илэрхийлдэг. Энэ нь зайрмагны орцонд ордог бүтээгдэхүүнүүдийн хэмжээ юм.