Усанд орохгүй удвал бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Манай улсын тухайд хуурай сэрүүн уур амьсгалтай тул өдөр бүр усанд ороод байх шаардлага гардаггүй ч ихэнх хүмүүс дунджаар 3 хоногт нэг удаа усанд ордог аж. Харин залхуу хүрээд ч тэр юмуу, эсвэл ажил нь амждаггүйгээс болоод усанд орохгүй удах тохиолдол мэр сэр гардаг. Бид үүнд нэг их ач холбогдол өгөхгүй байх боловч үнэн хэрэгтээ өвчин эмгэг үүсэх гол сэдэл нь болдог байх юм.  Иймд та бүхэндээ усанд орохгүй удвал бидний биед ямар өөрчлөлт гардаг талаар мэдээллийг хүргэе.

Усанд орохгүй удвал бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

1 Хүйн үрэвсэл

Усанд оролгүй удах аваас, хүйсэнд тань орсон бохирууд хуралдаж, удсанаар цаашлаад хүйн үрэвсэл буюу омафлит болдог. Энэ нь маш эвгүй үнэртэй болдог бөгөөд харахад ч бөөлжис цутгана. Бид хүйсний нүхээ төдийлэн анзаардаггүй боловч энэ нь явсаар таны биеийг бага багаар хөнөөж, идэж гэдгийг санаарай. Тиймээс 7 хоногт 2-3 удаа тогтмол усанд орж, хүйсээ цэвэрлэж байгаарай.  

Хүйн үрэвсэл

2 Бохир өвчлөл

Таны биед үргэлж маш их хэмжээний бохир нуугдсан байдаг. Үүнийг бид угааж, цэвэрлэж, биенээсээ гаргаж байхгүй бол энэ нь цаашлаад өвчлөл болж даамжирдаг байх юм. Нүд тань улайж үрэвсэнэ, арьсан дээгүүр тууралт өгнө, гэдэсний вирус гээд л... эрүүл эрхтэн гэж бараг л үлдэхгүй. Иймээс яг одоо явж бушуухан биеэ сайн гэгч нь үрж угаагаарай.

Бохир өвчлөл

3 Хиртэй харагдана

Усанд орохгүй удаан байснаар биед хир цугларч хуйлран, хажууд тань зогсох хүмүүст таагүй үнэр ханхалж, онцгүй мэдрэмж төрүүлэх болно. Сүүлийн үед хүн бүр хувийн ариун цэврээ сайтар сахиж, цэмцгэр явах болсон байхад та л ганцаараа хирээ үнэртүүлж явах гэж үү? Өөрийгөө болон бусдыг хүндэтгээд аль болох ойр ойрхон биеэ цэвэрлэж, усанд орж байгаарай. Таниас ердөө 10 минут л шаардах ажил шүү дээ.

Хиртэй харагдана

4 Бохир гарын хумс

Гарынх нь хумсанд хамаг хир нь овоорсон хүмүүсийг хараад танд таатай санагддаггүй нь лавтай. Энэ нь бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна таны биед хор хөнөөл учруулж байдаг юм шүү. Та бохир гараараа шүдээ ухах, нүдээ нухлах, юм барьж идэх төдийд л бохир нянгууд биед тань ямар ч саадгүй шууд нэвтэрч элдэв өвчин эмгэг тусах гол шалтгаан нь болж өгдөг байна.

Бохир гарын хумс

5 Эвгүй үнэртэй хөл

Хүмүүс гараа л сайн угааж байхад болно хэмээн ташаа ойлгож хөлөө тэр бүрчлэн угаагаад байдаггүй. Гэхдээ өдөржин битүү гутлан дотор байсан хөл тань ч мөн бүлээн усанд илбүүлж, амрахыг хүсч байгаа гэдгийг бодолцож үзээрэй. Мөн халууны улиралд удаан алхсан хөл холгож, хөлс их ялгаруулж, эвгүй үнэр гарах нь бий. Үүнийг тус бүрт нь яаралтай арга хэмжээ авахгүй бол цаашлаад хөл тань хагарч, хуурайшиж ч мэдэх юм. 

Эвгүй үнэртэй хөл

6 Тослогтсон үс

Бид үсээ дор хаяж 2 хоногт нэг удаа угаадаг. Эс бөгөөс тослогтон, эвгүй үнэр үнэртэж, намирсан зөөлөн байдлаа алддаг билээ. Харин удаан ийм байдалтай явбаас үс тань тослогтохоос гадна хуйханд шархлаа үүсч, хагтана. Хэн л үүнийг хүсэх билээ дээ.  

Тослогтсон үс

7 Доод хэсгээ угаахаа бүү март

Заримдаа усанд орохдоо эмзэг эрхтэнээ угаахаа мартах тохиолдол бий. Харин угааж, цэвэрлэхгүй удах аваас эвгүй, эхүүн үнэр ханхалж эхлэнэ гэдгийг маш сайн анхаараарай. Энэ нь та болоод эргэн тойронд байгаа хүмүүст тань үнэртэх тул яаралтай угааж цэвэрлэх нь зүйтэй. Хэрэв тус байдал удаан үргэлжилвэл өвчин ч үүсэх эрсдэлтэй.

Доод хэсгээ угаахаа бүү март

8 Толботой арьс

Ганц өдөр л нүүрний будгаа арилгалгүй хоноход гэнэтийн бэлэг гээд хэд хэдэн улаан батгатай өглөөг угтдаг шүү дээ. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол цэвэрхэн арьс. Гэтэл ганц өдөр нүүрээ угаагүйгээс болж хэдэн өдөр зовох ёстой гэж үү? Тиймээс бүсгүйчүүд минь үнэхээр завгүй, ядарч байсан ч хамаагүй нүүрээ угааж, цэвэрлэчихээд амарч байгаарай. Арьсанд тань хуралдсан бохир нь дотогш нэвтэрч, батга болж гардаг бөгөөд арьсыг амьсгалуулахгүй удваас энэ нь мөн л батга үүсэх шалтгаан болдог аж. Түүнчлэн арьсны үрчлээсийг нэмэгдүүлж, чийгийг алдагдуулж байдаг. 

Толботой арьс

9 Бясаа

Бясаа гээч жижиг биет шавьж нь бохир зүйлсийг үнэрлэн мэдэрч биед, үсэнд шигдэж ордог. Та усанд ороогүй удсан бол мэдээж ор хөнжлийн даавуу тань бохир байгаа. Харин тус бохирын үнэрээр бясаа цугларч, гэрт тань үүрлэх гэнэ шүү. Мэдээж бясаанд хазуулж, идүүлэн суух юу нь таатай байх билээ. Цаашлаад энэ нь халдварт өвчинд ч хүргэж мэднэ.

Бясаа

10 Эвгүй үнэр

Усанд оролгүй удаан хугацаагаар явснаас таны биенээс илжирсэн, ялзарсан үнэр ханхалж гарна. Энэ нь бусдад төдийлэн таалагдахгүй л болов уу? Магадгүй тэд таниас зайгаа барьж ч мэднэ. Бидний биед агуулагдах фермент, мөөгөнцөр, нян зэрэг нь угааж цэвэрлэхгүй удах аваас хэвийн хэмжээнээс хэд дахин илүү хөлс ялгаруулж, эвгүй үнэртэй болдог байна.

Эвгүй үнэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()