Герман улсын Бавари мужийн олон жилийн түүхтэй, алдарт Калтенберг шар айргийг үйлдвэрлэх нь нэр төрийн хэрэг хэмээн бусад улс орнууд үздэг нь олон зууны туршид өв уламжлагдан ирсэн хуулиа мөрдөн, чанарыг эрхэмлэж, үнэ цэнээ хадгалж, өвөрмөц тансаг амтыг мэдрүүлж ирсэнтэй холбон тайлбарладаг.
Одоогоос 500-н жилийн өмнө Гүн 4-р Вилгельм дэлхийн анхдагч хүнсний буюу шар айрагны хуулийг баталж, “Цэвэр тунгалгийн хууль” нэрэн дор шар айргийг исгэхдээ зөвхөн арвайн соёолж, зөрөг цэцэг, ус болон хөрөнгө ашиглаж байхаар тунхаглан зарласан байна. Уг хуулийг баталсны 500-н жилийн ойг тохиолдуулан уламжлалт арга технологийг чандлан сахиж, цэвэр улаан буудайн шар айргийг үйлдвэрлэж буй Азидаа анхдагч APU компанийн үйл ажиллагааг дахин баталгаажуулахаар Бавари мужийн өв залгамжилсан хунтайж эрхэмсэг ноён Луйтпольд манай улсад зочилсон юм. Энэ үеэр түүнтэй уулзаж ярилцсан ярилцлагаа та бүхэнд хүргэе!
“Бавари мужийн өв залгамжилсан хунтайж эрхэмсэг ноён Луйтпольд”
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө бидэнд товч танилцуулахгүй юу? Өмнө нь манай улсад хэд хэдэн удаа ирж байсан гэсэн. Энэ удаа ямар зорилгоор Монголд ирээд байгаа вэ?
Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Германы Бавари мужийн өв залгамжилсан хунтайж Луйтпольд фон Байерн та бүхэнтэй мэндчилж байна. Шар айрагны баялаг түүхтэй Баварийн Цэвэр тунгалгийн хуулийн 500 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад айлчлан ирээд байна. Цэвэр тунгалгийн хуулийг Монголд АPU компани бүрэн хэмжээнд хэрэгжүүлдэг бөгөөд үйл ажиллагааныхаа хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад ирлээ.
Баварийн Цэвэр тунгалгийн хуулийн тухай та дэлгэрэнгүй ойлголт өгөхгүй юу?
Одоогоос 500-н жилийн өмнө буюу 1516 оны 4-р сарын 23-ны өдөр миний өвөг дээдэс Гүн 4-р Вилгельм нь Инголштадт хотод шар айрагны цэвэр тунгалаг байдлын тухай зарлиг буулгасан байдаг. Шар айраг исгэхэд зөвхөн “арвайн соёолж, зөрөг цэцэг, ус ба хөрөнгө гэх үндсэн 4-н түүхий эдийг ашиглана” гэх шаардлага нь хууль болон баталгаажиж гүнгийн эзэмшлийн бүх газар нутагт үйлчилж эхэлсэн юм. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт хүний биед нийцтэй эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ “Цэвэр тунгалгийн хууль”-ийг мөрдлөг болгон ажиллаж байна. Өнөөг хүртэл, сайн шар айргийг исгэхэд зөвхөн ус, соёолж, бага зэргийн зөрөг цэцэг ба хөрөнгийг ашиглахад л хангалттай байдаг.
APU компани Aзи тивээс анх удаа 500 жилийн түүхтэй энэхүү шар айргийг үйлдвэрлэх эрхийг авч байсан. APU компанийн үйл ажиллагааны талаарх сэтгэгдлээсээ хуваалцвал?
APU компани өөрсдийн бүтээгдэхүүнээ Герман технологийн дагуу үйлдвэрлэдэг тул, үйлдвэрлэгдэж байгаа дийлэнх шар айрагны брэндүүд нь “Цэвэр тунгалгийн хууль”-ийн дагуу үйлдвэрлэгдэж байгааг дуулгахад таатай байна. Тус компанийн пивоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хувьд дэлхийд тэргүүлэгч KRONES компанийн хамгийн орчин үеийн, бүрэн автомат үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийн байдлаар олон төрлийн шар айргийг “Цэвэр тунгалгийн хууль”-ийн дагуу чанарын өндөр төвшинд үйлдвэрлэж байгаад талархаж байна.
APU компанитай хэзээнээс хамтарч ажиллаж байгаа вэ? Технологи, техник тоног төхөөрөмжийн тухайд?
Калтенберг улаанбуудайн шар айрагны брэндийг эзэмшигч Кониг Людвиг Интернейшнл компани нь 2013 оны 8-р сард APU компанитай онцгой үйлдвэрлэгчийн гэрээнд гарын үсэг зурснаар хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2013 оны 10-р сард Калтенберг улаанбуудайн шар айрагны брэндийг зах зээлд анх гаргасан байдаг. Өмнө нь хэлсэнчлэн, APU компани нь аль хэдийн “Цэвэр тунгалгийн хууль”-ийн дагуу үйлдвэрлэлээ явуулдаг байсан тул төдийлэн хүндрэлгүйгээр энэхүү брэндийг зах зээлд амжилттай гаргасан.
Калтенберг шар айрагны түүхээс хуваалцаач?
Калтенбергийн цайзаас үүсэлтэй энэхүү Баварийн хаадын шар айргийг өнөөг хүртэл уг цайзад исгэн үйлдвэрлэсээр байна. Калтенбергийн цайз нь өөрийн шар айраг болон рицарийн тэмцээнээрээ дэлхийд алдартай. 1292 онд Гүн Рудольф барьж байгуулсан он цагийн баялаг түүхтэй энэхүү цайз нь үүний дараахан сүйтгэгдэж байсан бөгөөд дахин баригдсаны дараагаар 1841 онд газарзүйч Иохан Адольф Суммер энэхүү цайзыг хүлээж авсан байдаг. Иохан Адольф Суммерын хөрөнгө барагдах үед тэрээр уг цайзыг Барон Виллибалдад худалдсан бөгөөд Барон Виллибалд нь уг цайзад пивоны зоорь бүхий томоохон шар айрагны үйлдвэр барьсан байдаг. 1911 онд уг цайзын эзэд нь дахин солигдож, Франкониа дахь Талмассингийн уугуул Иосеф Шулейн уг үйлдвэр бүхий цайзыг Дэлхийн 1-р дайн болон Веймарын Бүгд Найрамдах улсын үеэр амжилттай хөтлөн ирсэн байдаг. Шулейн гэр бүл нь тухайн үеийн Нацистуудын халдлагад өртөх аюулд орсон тул АНУ руу нэн даруй нүүсэн бөгөөд Фритз Шулейн нь шар айрагны үйлдвэрийг Хунтайж Хэйнрихд худалдсан байдаг. Үүний дараа Хунтайж Луйтпольд шар айрагны үйлдвэрийг өөрийн эзэмшилдээ авснаар гэр бүлийн түүх уламжлалыг буцаан авчирсан юм. Виттелсбахын гэр бүл ба шар айрагны түүхийн холбоог бататган өнөөг хүртэл Калтенберг цайзад Баварийн Цэвэр Тунгалагийн хуулийн дагуу олон төрлийн шар айргийг үйлдвэрлэсээр байгаа билээ. Дэлхийн 1-р дайны дараа Баварийн хаант улсын гайхамшигт эрин үе дууссан боловч, миний бие болон Калтенбергийн шар айрагны үйлдвэр нь Виттелсбахын гэр бүлийн дэлхийд алдартай өв уламжлалыг хадгалсаар байна.
Хэрэглэгчдэдээ хандаж сэтгэлийн үгээсээ хуваалцвал?
“Цэвэр тунгалгийн хууль”-ийн дагуу исгэдэг Калтенберг шар айраг нь Монгол улсад хамгийн анхны улаанбуудайн шар айраг болон үйлдвэрлэгдэж байсан. Гадил жимсийг санагдуулам жимслэг зөөлөн сайхан амттай уг шар айргийг төв Азийн эртний нүүдэлчдийн үргэлжлэл Их эзэнт гүрний үр сад болсон Монголчууд та бүхний сонголтод өргөн барьж буйдаа таатай байна. Та бүхнийг зөв зохистой, хариуцлага ухамсартайгаар таашаан хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.
Танд маш их баярлалаа!
Баярлалаа.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.