1
Онгоцонд суухаас айх
Өндрөөс айдаг хүмүүс онгоцонд суухаараа дотор нь муухайрах, толгой нь эргэх, шээс хүрэх гэх мэт түгээмэл шинж тэмдгүүдийг нэрлэдэг.
2
Нохойноос айх
Ихэнхдээ эмэгтэй хүмүүс, тэр тусмаа настай эмэгтэйчүүд нохойноос айдаг.
3
Аалз
Бусад шавжийг харахаар зүгээр байдаг хэрнээ ихэнх хүмүүс аалзнаас үнхэлцгээ хагартал айж, ухаан балартах нь холгүй байдаг.
4
Хулгана
Хулганаас айх айдсыг мусофобиа гэж нэрлэдэг. Тэд хулгана харахаараа ухаан жолоогүй хашгирч, хар хурдаараа зугтдаг.
5
Үхэл
Хамгийн сонирхолтой нь ихэнх хүмүүс юу ч хийж амжаагүй байтал үхчихвий гэж биш, харин үхэхэд төрөх мэдрэмжээс айдаг гэнэ.
6
Цус
Цуснаас айдаг хүмүүс гараа зүсэх, тариа хийлгэх, цус өгөх үед дотор нь муухайрч, толгой нь эргэдэг.
7
Өндрөөс айх
Энэ бол хамгийн түгээмэл айдсуудын нэг юм. Тэд өндөр байшингийн дээвэр дээр гарах болон заримдаа бүр цонхоор харахаасаа ч айх нь бий.
8
Харанхуй
Мэдээж бид хүүхэд байхдаа бүгд л харанхуйгаас айж, ээж аавыгаа өрөөнийхөө гэрлийг битгий унтраагаарай хэмээн гуйдаг байсан. Гэвч зарим нь хүүхэд насныхаа тэр л айдаст тэр чигтээ гацчихсан байх нь бий.
9
Цахилгаан цахихаас айх
Аймшгийн киног санагдуулам аянга бууж, цахилгаан цахих нь зарим хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж, зүрхний цохилтыг түргэсгэдэг байна.
10
Могой
Чимээгүйхэн мөлхөх нь цаанаа л нэг зэвүүн... Үнэнийг хэлэхэд би өөрөө ч энэ муухай амьтнаас айдаг юм аа...