1
Бүх зүйл... бүр бүгд сайхан санагдана
Хэн нэгэнд дурласан тохиолдолд дэлхий ертөнц тэр чигээрээ гэрэлд гэгээтэй харагдана гээч. Муу муухай зүйлс ганц үгүй мэт, яг л диваажинд амьдарч байгаа мэт төсөөлөгддөг. Аз жаргалдаа умбаж, байнга инээж байгаа шалтгаанаа мэдэхгүй л явна уу? Тэгвэл та яг дурлачихаж...
2
Зүрх хурдан бөгөөд нэгэн зэрэг цохилно
Биднийг сургуульд сурж байхад энэ талаар зааж өгөөгүй нь гайхшрал төрүүлнэ. Нэгэн судалгааны багийнхан 32 хосыг авчран бие биенийнх өөдөөс харуулан суулгажээ. Тэгээд тэдний зүрхний цохилтыг хэмжиж үзсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь хосуудын зүрх яг нэгэн хэмээр цохилж байжээ. Энэхүү хачирхалтай дүгнэлт хүмүүсийг алмайруулж орхисон байдаг. Ингэхээр амраг хосуудын зүрхний цохилт хүртэл нэгэн зэрэг байдаг байх нь...
3
Ажлын эрч хүч буурна
Ажил болон карьертаа анхаарах эрч хүч буурч, "шалдаа бууна". Дурлалын эхний шатанд тэр хүннэс тань өөр бүх зүйл танд огтоос хамааралгүй болж, нэг хэсэгтээ л ертөнцөөс тасардаг. Дурлал хүнийг сохолдог гэдэг хамгаас үнэн үг. Хэрэв та чин зүрхнээсээ дурласан бол хайрт тань ямар ч буруу үйлдэл хийж, хөгийн зан гаргасан та түүнийг буруутгаж чадахгүй, зүгээр л байгаа чигээр нь хайрладаг. Зарим хүмүүс дурлалдаа сохорч явсаар нэг мэдэхнээ амьдрал нь орвонгоороо эргэсэн байх ч тохиолдол бий. Хайр гэдэг ийм л хүчтэй эд ажээ.
4
Бүх дуу зөвхөн түүнийг санагдуулна
Чихэнд тань эгшиглэх бүхий л дуу зөвхөн түүнийг санагдуулж, толгойд тань эргэлдүүлнэ. Яг л түүний талаар, эсвэл бүр дурлалдаа шатаж яваа таны талаар ч дуулаад байгаа мэт санагдаж, харахсан, уулзахсан гэх хүсэл таны давамгайлан удирдах аж. Хайрын тухай дуу нь түүнтэй романтик болзоонд явж буй, шоуны дуу нь түүнтэй хамт шоудан, цэнгэж буй, харин гунигийн дуу нь түүнээс салж буйгаар нүдэнд тань бууж, сэтгэлд хоногшдог.
5
Өвчнийг даван туулна
Хүмүүс ярилцахдаа хайр бол хамгийн адгийн өвдөлт гэлцдэг. Харин судлаачид үүнийг харин ч эсрэгээрээ өвчин, эмгэгийг даван туулах хүч хайрладаг хэмээн дүгнэсэн байдаг юм. Хүмүүс өвдсөн тохиолдолд хайртай хүнийхээ зургийг харж, тэднийгээ дурсан санахад биед мэдрэгдэх өвчин зовиур 40 хувиар буурдаг гэх судалгаа бий. Хэрэв хайртай хүн дэргэд нь байгаа бол өвдөлтийг бүр 70 хувь бууруулж, өвдсөн гэдгийг нь ч мартуулдаг байна шүү. Үнэхээр гайхалтай биш гэж үү?
6
Ирээдүйгээ өөрийн мэдэлгүй түүнтэй хамт байгаагаар төсөөлнө
Цаг ямагт толгойд тань эргэлдэх түүний тухай бодлууд улам бүр хөвөрч, ирээдүйгээ зөвхөн түүнтэй л хамт байгаагаар төсөөлж эхэлнэ. Өглөө бүрийг хамтдаа угтаж, үдэш бүрийг хамтдаа үдэж, аз жаргалдаа умбаж өөрийгөө бас түүнийгээ, хөөрхөн хүүхдүүдийнхээ хамт төсөөлж, сэтгэлээ сэргээдэг байна шүү. Хэрэв та хэн нэгэнд ухаангүй дурлаж байсан бол энэ үеийг туулаад гарсан гэдэгт итгэлтэй байна.
7
Сэтгэл санаа өөдрөг байна
Хайр яг л хар тамхи шиг таныг мансууруулж, донтуулна. Бусдыг хайрлахад та хорвоогийн хамгийн сайхан мэдрэмжийг хүртэх бөгөөд энэ мэдрэмжийг үгээр ч хэлж боломгүй мэт санагдана. Харин хүчтэй сэтгэл хөдлөл, баяр хөөр мэдрэх нь допамин дааврын түвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь таны аз жаргалтай, сайн сайхан амьдралын гол тулгуур нь болж, үргэлж инээх шалтгаан болж өгдөг байна.
8
Хэлэх гэсэн үгийг нь гүйцээж хэлнэ
Нэгэн биеийн нөгөө талаа олсон мэт та түүнийг бодлыг хүртэл уншиж, хэлэх гэсэн үгийг нь гүйцээж хэлэх болно. Яагаад гэвэл хүчтэй дурлалын үед, эсвэл олон жил хамт амьдарч, яг л нэг хүн шиг болсон хосууд бие биенээ харцаараа мэдэрч, ганц ч үг ганхийлгүйгээр ойлголцож чаддаг юм. Зөвхөн үүнд л жинхэнэ хайр дурлалын үнэ цэн, утга учир орших ажээ.
9
Бусдыг анхаарахаа болино
Таны нүдэнд тэрнээс бусад хүн харагдахаа ч болино. Дэлхий ертөнцөд зөвхөн тэр амьдардаг юм шиг бүхий л зүйлсийг түүний төлөө хийж, зөвхөн түүнийг бодож жаргалтай өдрүүд үргэлжилнэ. Найз нөхдөөсөө хөндийрч, гэр бүлийнхнээ үл тоож байгаа тань гүнзгий дурлалд өртсөний шинж шүү. Заримдаа энэ асуудлаас болж зожгирч, хүмүүстэй хэл амаа ойлголцохоо болино. Тиймээс асуудлыг бүхий л талаас харахыг хичээж, дурлалаас үл хамааран өөрийгөө жинхэнэ "би"-ээрээ авч үлдэхийг хичээх хэрэгтэй шүү.
10
Түүний сонирхол - Миний сонирхол
Түүний сонирхох зүйлсийг өөрийн мэдэлгүй сонирхож, аль болох ойр дотно байхыг хичээх болно. Учир нь хобби, сонирхол гэдэг хүмүүсийг бүр ч илүү дотносуулж, ойлголцуулж чаддаг юм. Өөрийгөө түүний төлөө золиослож, дургүй зүйлсдээ хүртэл дурлах гэж хичээх тань агуу хайрын хүч билээ. Ярьж байгаа зүйлс нь сонирхол татахгүй байлаа ч зөвхөн түүнийг харж сууна гэдэг л хамгаас жаргалтай.