1
Түүний охин 18 настай Зенат Рафикю найз залуу Хасан Хан-тай гэрлэхээр шийдсэн байсан боловч гэрийнхэн нь үл зөвшөөрч, бүр түүнийг гэрийн хорионд оруулжээ. Гэвч удалгүй тэдний гэрлэлтийг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрч, 8 хоногийн дараа хосууд хуримаа хийж, хамтын амьдралаа эхлүүлэхээр болоод байсан юмсанж.
2
Гэтэл найз залуутайгаа гэр рүү нь явчихаад ирсэн охиноо хатагтай Первен ирэнгүүт нь хашааны модноос хүлж байгаад нүүр рүү нь керосин цацаж орхижээ.
3
Төд удалгүй охин ч амьсгал хураасан байна. Первен гудманд орилж гараад охиноо алчихлаа хэмээн цээжээ дэлсэн хашгирч эхэлжээ.
4
Охины найз залуу Хасан Хан хэлэхдээ "Түүнийг гэр бүлийнхэн нь надтай суулгахгүй гэж үргэлж зоддог байсан. Нэг удаа ирэхэд түүний ам, хамар нь нил цус болчихсон, бас уйлчихсан, намайг аваад яваач, хамтдаа энэ гэрээс хол амьдрая хэмээн хэлсэн юм. Уг нь би тэдний гэрийнхэнтэй зөвшилцөж, гэрлэлтээ хүртэл батлуулчихаад, яг 8 хоногийн дараа хуримаа хийх гэж байсан. Гэтэл тэр ингээд төрсөн ээждээ алуулчихлаа" гэжээ.
5
Охиноо алсан хэрэгт буруутгагдаад байгаа Первений төрсөн дүү хэлэхдээ "Эгчийн маань нөхөр жилийн өмнө нас барсан. Тиймдээ ч сэтгэл санаагаар унаж, дээрээс нь охин нь өөрийнхөөрөө зөрж байсан нь уурыг нь хүргэсэн байх. Тэр цаг үргэлж л энэ охин бидний гэр бүлийн нэр хүндийг уландаа гишгэж байна гэж хэлдэг байсан" гэв.
6
Пакистанд жил бүр 1000 гаруй эмэгтэйчүүд хайр сэтгэл, гэрлэлтийн асуудлаас болж харамсалтайгаар амиа алддаг. Хөөрхий охин ч гэсэн мөн л энэ аймшигт тоон баримтыг нэгээр нэмсээр, тэнгэрийн оронд оджээ.
7
Тэдний гэрлэлтийн баталгаа
8
9
10