1
Анхаарлаа сарниулах
Өвдөлт сэтгэл зүйгээс хамаардаг. Бид тариа хийлгэхдээ үүнийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдрэх аваас илүүтэй өвдөлт мэдэрдэг бол харахгүй буюу анзаараагүй тохиолдолд харьцангуй бага өвдөлт мэдрэгддэг байна. Нэгэн судалгааны багийнхан хүүхдүүдийг судалгаандаа хамруулж, нүдийг нь таглаж байгаад эмчилгээ хийхэд уйлаагүй боловч яг адил эмчилгээг нүдээ томоос том нээн, айж суугаа хүүхдэд хийхэд өвдөлт мэдэрч байгаагаа хэлж, орилж хашгирсан байдаг. Үүнээс харахад та өөрийн анхаарлаа өөр зүйлд хандуулж чадваас өвдөлтийг харьцангуй бага мэдрэх боломжтой.
2
Хүчирхэг зогсолт итгэлийг тань нэмэгдүүлнэ
Хүн бүрт өөртөө итгэх итгэл олж авах ямар нэгэн арга байдаг. Гэхдээ хэн ч туршиж үзсэн бүгдэд адил нөлөөлөх нэгэн арга байдаг нь хөлөө тэлж, хамгийн тухтай байрлал аваад, гараа алдалж өөрийнхөө хүчийг мэдрэхэд л хангалттай. Цаанаасаа л итгэл төрж, урам орох шидтэй байдаг гэнэ. Та ч бас туршаад үзээрэй.
3
Мөсөөр гараа үрэх
Шүд өвдөх шиг там гэж хорвоо дээр байхгүй биз. Эм уугаад ч намдахгүй тохиолдолд танд мөс хэрэг болно. Ингэхдээ бага зэрэг мөс авч эрхий хуруу болон дунд хурууны хоорондох хэсгийг мөсөөр үрээрэй. Яг тухайн хэсэг нь тархины мэдрэл хариуцсан хэсэгтэй холбогддог тул өвдөлтийг 50 хувиар бууруулдаг гэнэ. Энэ нь судалгаагаар тогтоогдсон байдаг юм шүү.
4
Хоолойны өвдөлт багасгах
Чих, хамар, хоолой нь хоорондоо нарийн нягт холбоотой билээ. Иймд таны хоолой өвдөөд байгаа тохиолдолд чихээ сайн дараад үз. Өвчинг тань намдааж, тус болно гэдэгт итгэлтэй байна.
5
Усанд шумбахаасаа өмнө сайн амьсгал
Таныг усанд шумбахад бие дэх нүүрстөрөгчийн давхар исэл багасдаг тул удаан байхад хэцүү болгодог. Харин та усанд шумбахаасаа өмнө хурдан хурдан нэлээд хэдэн удаа амьсгалж, биедээ хүчил төрөгчийг нөөцөлсөн тохиолдолд усан дор илүү удаан байх боломжтой болдог аж.
6
Ус уух
Ус уух хүний биед гайхалтай сайнаар нөлөөлдөг. Эрүүл байлгаж, турахад гол нөлөө үзүүлдгээс гадна стрессээс ангижирахад ч тусалдаг байна. Таны биед шингэн дутагдаж, хуурайшихад стрессийн хэмжээ даган өсч байдаг. Иймд та тогтмол ус ууж хэвшсэнээр бие махбод эрүүлжихээс гадна, стрессээс ч давхар сэргийлэх боломжтой.
7
Эрхий хуруугаа амандаа хийх
Уур хүрч, зүрх савлавал эрхий хураагаа амандаа хийж, шаар үлээж байгаа мэт үлээх нь зүрхний цохилт, цусны даралтанд онцгой нөлөө үзүүлж, зүрхний цохилтыг удаашруулан тогтворжуулдаг байна. Харин энэ явдал олон дахин давтагдвал эмчид үзүүлж, зөвлөгөө аваарай.
8
Зүүн тал руугаа харж унтах
Хүн бүр өөр өөр байрлалаар унтдаг. Дээшээ, доошоо, хажуу тийшээ харж, ондойж, оцойж, эвхрэлдэж гээд л... Гэхдээ танд болон таны биед хамгийн тустай байрлал бол зүүн тал руугаа харж унтах байна шүү. Ингэснээр та зүрхний элдэв өвчлөлөөс өөрийгөө сэргийлж чадна. Харин хөнжилдөө шургаж буюу толгой дээгүүрээ хөнжил нөмөрч унтах нь хүчилтөрөгч дутагдаж, толгойны өвчтэй болгодог гэх дүгнэлт байдаг.
9
Толгой янгинах
Хүйтэн зүйл ууж идсэний дараа толгой хага ташиж янгинан, хэсэг зуур биднийг хүндхэн байдалд оруулдаг. Харин танд энэхүү өвдөлтийг намдаах боломж бий гэдгийг дуулгая. Хэлээ дээд хоёр үүдэн шүдний ар хэсэгт хэдхэн хором байрлуулахад л хангалттай.
10
Сурсан мэдсэнээ хэрхэн мартахгүй хадгалах вэ?
Хүний тархи идэвхитэй ажиллаж байгаад шууд унтсан тохиолдолд өглөө сэрэхдээ бүх мэдээллээ хэвээр нь авч үлдсэн байдаг. Юуг ч орхигдуулалгүй, мартаагүй байх төдийгүй сурч мэдэх хүсэл, эрч хүч оргилсоор байдаг гэнэ. Харин эсрэгээрээ сурч мэдэж дуусаад, орондоо очиж тайван унтах нь шөнөжин хичээсэн үр дүнг тэр чигт нь үгүй хийж, сэрэхдээ зарим зүйлсийг мартуулсан байж ч мэднэ.
11
Оймстой унтах
Унтахдаа оймс өмссөнөөр биеийн дулаан хадгалагдаж, цус аясаараа урссаар таныг хамгаас тайван амгалан нойрсоход тус болдог аж. Та ч бас туршаад үзээрэй.
12
Баруун чихэнд шивнэх
Хүний баруун талын чих тархины мэдээлэл, "санал гомдол", "хүсэлт" хүлээн авах хэсэгтэй илүү ойр байрладаг юм. Тиймдээ ч хэн нэгнээс тусламж хүсэхдээ тухайн хүнийхээ баруун талын чихэнд ойртож хэлэх, эсвэл шивнэхэд амжилт олох магадлал өндөр байдаг ажээ.