1
Анхны шөнийн клуб, аяллаас эхэлсэн
Хамгийн анх залуус цэнгээний газрыг аялал зугаалга, ил галын дэргэд халуун бүлээрээ, найз нөхдөөрөө цуглан хатуу дарсыг шимэн, аялгуут хөгжим тоглон өнгөрүүлэхээр боддог байжээ. Мэдээж энэ нь бидний өнөөгийн ойлголтоос тэс хөндлөн зүйл юм. Тиймээс ч үүнээс сэдэлтэйгээр анх “Camp” буюу аялал, амралт зугаалга хэмээх утга бүхий цэнгээний газар нээгдэж байжээ. Энэ нь тухайн үедээ маш тохилог, тав тухтай байсан учраас үйлчлүүлэгч тасардаггүй байжээ.
2
Хундага тулгах нь бусдад хорлогдохоос сэргийлсэн үйлдэл
Бид аливаа баяр цэнгээн, найр наадмын үеэр үерхэл нөхөрлөлөө бататгаж, үдшийг илүү гайхалтай, доргио болгохын тулд хоорондоо шар айраг тулган уудаг билээ. Гэвч энэхүү ёс нь дундад зууны үеийн Европт үүссэн бөгөөд тэд архинд хор байгаа эсэхийг шалгах, тэрчлэн хундага тулгах үеэр найзуудын дарс цалгин холилдож, хамтдаа үхнэ, эсвэл аврагдана гэх санааг илтгэдэг байжээ. Харин өдгөө энэхүү заншил мартагдаж, ердөө баяр дээр баяр нэмэх ёс төдий зүйлсийн нэг болсон юм.
3
Зомби үдэшлэг эртнээс зохиогддог байсан
АНУ-д “Donny Dirk’s Zombie Den” хэмээх цэнгээний газар байдаг ажээ. Орчин тойрон уур амьсгал нь яг л жинхэнэ зомбинууд хуран цугларав уу гэлтэй хачин жигтэй гэнэ. Зөөгч охид, барменууд бүгд аймшигтай өмсгөл, нүүр хувиргалтаар өөрсдийгөө чимж, хүмүүст яг л үхээрийн зомбинууд босоод ирэв үү гэх сэтгэгдлийг төрүүлдэг аж. Магадгүй ийм газарт ороод ирвэл, шар айраг уухад битгий хэл тайван суухад ч хэцүү биз ээ.
4
Израиль улсад усан доорх цэнгээний газар байдаг
Тус улсад “Red Sea Star” хэмээх маш өвөрмөц зохион байгуулалт бүхий, цэнгээний газар байдаг аж. Мэдээж хүн ердөө тасардаггүй гэнэ шүү. Усан аквариум дотор үйл ажиллагаагаа явуулдаг учраас үйлчлүүлэгчид маш таатай сэтгэгдлийг төрүүлдэг байна. Загаснуудыг харангаа шар айраг шимээд суувал сайхан биш гэж үү? Энэ нь дэлхийн цор ганц усан доорх цэнгээний газар юм.
5
Сансрын архи
Бидний оршин буй амьдралд ер бусын зүй тогтолтой, өнөөг хэр нь учир нь үл олдох гайхалтай зүйлс олон билээ. Ялангуяа сансар огторгуйн уудамд бидний мэдэхгүй, маш олон гайхалтай нууцууд олон. Тэдний нэг нь сансар огторгуйг бүрхэх согтууруулах төрлийн бодис юм. Энэхүү үзэгдлийг 1995 онд анх илрүүлсэн бөгөөд үүнийг “Spacebar” хэмээн нэрлэх болжээ.
6
Оксфорд гудамжны цэнгээний газар
Англид 1800-д оны дунд үед маш олон уушийн, цэнгээний газрууд ажиллаж байжээ. 38 цэнгээний газар байснаас ердөө нэг нь л үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг. Тэрхүү газрыг “Tottenham” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд өдгөө түүний суурин дээр алдарт Оксфордын хөгжмийн танхим байрлаж байгаа гэдэг.
7
АНУ–ын согтууруулах ундааны хууль маш чанга
Дэлхийн хүн амын талаас илүү буюу 60 хувь нь 18,19 наснаасаа согтууруулах ундааг ууж үзсэн байдаг. Маш олон орнуудад үүнийг хэвийн үзэгдэл хэмээн ач холбогдол өгдөггүй бол АНУ-д 21 нас хүрээгүй, архи ууж зөрчил гаргасан бол маш хатуу хууль тогтоомжтой байдаг аж. Тиймээс ч залуус энэ дүрмийг сайтар баримталдаг байна.
8
Англид байдаг хамгийн аюултай цэнгээний газар
Английн “Blackpool” хэмээх цэнгээний газар нь хамгийн аюултай, эрсдэлтэй цэнгээний газраар нэрлэгддэг. Учир нь тус газраар үйлчлүүлсэн 100 мянган хүн тутмын 1230 нь бэртэж, эмнэлэгт хүргэгддэг байна. Тиймдээ ч залуус өдгөө өөрсдийн чансаа чадварыг сорихоор зорин ирдэг гэхэд болно. Хүн бужигнасан амралтын өдрүүдэд нэг шөнө л гэхэд 15-20 хүн эмнэлэгт хүргэгддэг гээд бод доо...
9
Жинхэнэ лусын дагиныг санагдуулам цэнгээний газар
Шар айраг шимэн суухад, яг л үлгэрт гардаг лусын дагиныг санагдуулам үзэсгэлэнтэй бүсгүйчүүд дээгүүр тань сэлж байвал ямар вэ? Аятайхан биш гэж үү? Тус цэнгээний газрыг “Dive Bar” гэдэг бөгөөд маш олон үйлчлүүлэгчтэй гэдэг шүү. Манайд ийм газар нээгдвэл орох залуус олон байгаадаа...
10
Европын дурын цайны газруудад согтууруулах ундаагаар үйлчилдэг
Америкт архины тухай хууль маш чанга байдаг. Харин Европын орнуудад энэ байдал өөр гэнэ. 16 нас хүрсэн байхад л шар айраг уунгаа, хоолоо идэж болдог. Тиймээс ч тэдгээр газруудад цайны газартаа өсвөр насны хүүхдүүдэд согтууруулах ундаагаар үйлчилдэг ажээ.
11
Авраам Линкольн архи худалдаалах эрхтэй байсан
Авраам Линкольн (Abraham Lincoln) нь АНУ-ын 16 дахь ерөнхийлөгчийн албыг 1861 оны 3 сараас 1865 онд амиа алдах хүртлээ хашиж байсан төрийн зүтгэлтэн юм. Түүний байгуулсан ач гавьяа, бүтээн байгуулалтууд маш олон. Тэрээр төрийн улс хэрэгт орохоос өмнө уушийн газар бармен хийдэг байжээ. Түүнийг хүмүүс “Honest Abe” хэмээн нэрлэдэг байсан гэдэг.
12
Торонто мужид 1 цэнгээний газар тутамд 70 хүн хувиарлагддаг
Канад хүмүүс шар айраг, согтууруулах ундаанд дуртай ард түмэн юм. Тиймдээ ч өвлийн улиралд дотроо халууцуулж, дулаацах маягаар ил галын дэргэд шар айраг шимж суудаг. Тус улс нь 19-р зуунаас хойш л ийнхүү цэнгээний, уушийн газруудад ихээхэн ач холбогдлыг өгдөг байжээ. Тухайн үед нэг цэнгээний газарт 70 хүн хувиарлагдаж байсан гэдэг.
13
Коктейлийн үүсэл
Коктейл буюу холимог архины түүх нь Эртний Египет, Эртний Ром, Хятадын Тан улсын үеэс үүсэлтэй. Эрт цагт шар айраг, виног дангаар нь уухад амт муутай байдаг байсан тул зөгийн бал, дал модны жимсний шүүс зэргийг хольж, эсвэл далайн усаар шингэлж уудаг байв. Мөн дундад зууны Европт өвлийн улиралд вино халааж уух болжээ. 17-р зуунд Энэтхэгт бий болсон панч хэмээх ундаа тэр дороо Европт тархсан байна. Коктейль гэдэг үг 1750-аад оноос хэрэглэгдэх болсон. Түүнээс хойш холимог архи буюу коктейль баарны цэсэнд багтах болж, мөсний машин зохион бүтээгдсэн 1875 оноос хойш жилийн турш мөс хялбар олдох болсон учраас хүйтэн ундаа гэдэг утгаараа коктейль дэлгэрсэн ажээ. Тэдгээр амтлаг ундаанууд хэрхэн бүтсэн, үүссэн түүх нь харилцан адилгүй. Сонирхолтой нь Ирландад тахиандаа архи уулгаж, улмаар тэдний зан ааш ширүүсэж, зодолддог байснаас “cock ales” хэмээх коктейль үүсчээ.
14
“The Star Spangled Banner” өөрийн гэсэн сүлд дуутай байсан
Тус цэнгээний газар нь 1931 оны үед өөрийн сүлд дуугаа гаргасан байдаг. Энэхүү дууг “To Anacreon In Heaven” гэдэг байжээ. Сонирхолтой нь тус дуу АНУ-ын үндэсний сүлд дуунаас ч өнө эрт үүссэн гэдэг. Зөвхөн эрчүүдийн гэх тодотголтой тус газарт, эрчүүд шар айраг уунгаа, дуугаа дуулж, ихээхэн наргидаг байсан аж. Дууны ард амьд хөгжимчид, аялгууг эгшиглүүлж, баяр тэмдэглэлт өдрийг дуулиантай тэмдэглэдэг байжээ.
15
“Эмнэлэг” цэнгээний газар
Яг эмнэлгийн тасалгаа өрөөг санагдуулам энэхүү газрыг “The Clinic Bar” гэдэг бөгөөд Сингапур улсад байдаг ажээ. Ширээ болон сандлууд нь өвчтөнд зориулсан загвартай, цэс нь хүртэл маш өвөрмөц юм. Магадгүй тус уушийн газар нь эмнэлэгт байгаа аливаа хүнсний хориотой хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулах зорилготой ч байж мэдэх билээ.