Олныг цочирдуулсан 10 бичлэг

2016-06-09, 16:14
54,495

Дэлхийн өнцөг булан бүрт аймшигт хэрэг явдал өдөр бүр гарсаар байдаг билээ. Харин эдгээрээс олон нийтэд дэлгэгдсэн, хүн бүрийн гайхшралыг төрүүлсэн бичлэгнүүдийг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. Доор дурдах бичлэгүүд нь хүмүүний амьдралд тохиолдож буй зүйлсийн ердөө багахан буюу зөвхөн нүдэнд ил болсон хэсгүүд гэж бодохоор үнэхээр эмгэнэлтэй юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Олныг цочирдуулсан 10 бичлэг

1 Цагдаад зодуулж буй бармен бүсгүй

2007 онд “Jesse’s Short Stop Inn” гэх пабд бармен хийдэг Каролина Обрека (Karolina Obrycka) гэх бүсгүй Чикаго хотын цагдаад аймшигтайгаар зодуулж буй бичлэг нь олон нийтэд ил болж, жинхэнэ шуугиан тарьж байсан юм. Энтони Абейт (Anthony Abbate) гэх цагдаа бармен бүсгүйгээс 2 дахин том биетэй бөгөөд эхэндээ маргалдаж байсан боловч сүүлдээ бүсгүйг хайр найргүй зодож бэртээсэн байна. Энэхүү хэрэг нь шүүхэд шилжиж бүсгүй цагдаагаас 850,000 доллар нэхэмжилсэн юм. Тангараг өргөсөн цагдаа хүн эмэгтэй хүнд ийн хэрцгийгээр гар хүрсэн нь олон нийтийн дургүйцлийг маш ихээр хүргэж байсан аж.

Цагдаад зодуулж буй бармен бүсгүй

2 Хүүхэд хулгайлахыг оролдсон

22 сартай Оуэн Райт (Owen Wright) гэх бяцхан хүүг ах эгчтэйгээ салхилж байхад нь нэгэн эр шүүрэн оджээ. Оуэн хүүг тэврэн гүйж байгаа нь гудамжны камерт бичигдэн үлдсэн бөгөөд түүний араас 8 настай эгч, 10 настай ах нар хөөж байгаа нь ч тод гэгч нь харагддаг юм. Тус явдлыг харсан гэрчүүд шууд 911 дуудсан байна. Цагдаа нар хэрэгтнийг баривчилж шалгахад ердөө 15 настай хүү байсан төдийгүй хуурамч сахал, үс өөртөө наасан байсан гэнэ.

Хүүхэд хулгайлахыг оролдсон

3 Бас нэгэн хүүхэд хулгайлахыг оролдсон эр

Бриттни Бакстер (Brittney Baxter) гэх 7 настай охин ээжийнхээ хамтаар “Walmart” дэлгүүрт явж байтал түүнийг нэгэн үл таних эр хулгайлж авч явахыг завджээ. Хэрэгтэн Томас А. Вудс (Thomas A. Woods) охиныг өргөж авч явахыг оролдсон боловч бяцхан охин орилж хашгиран, өшиглөж тийчилсээр түүнээс мултарч чадсан аж. Энэхүү аймшигт явдал 2012 онд болж өнгөрсөн төдийгүй дэлгүүрийн хяналтын камерт бичигдэн үлдсэн байв. Охины аав нэгэн сонинд өгсөн ярилцлагандаа “Охиныг минь бидэнд үлдээсэн бурхандаа их баярлаж байна” хэмээжээ.

Бас нэгэн хүүхэд хулгайлахыг оролдсон эр

4 Гэрийн тэжээвэр амьтны хулгай

Вьетнам улсад гэрийн тэжээвэр амьтан буюу нохойн хулгай маш ихээр гардаг. Нохойны мах тус улсын зах дээр өндөр үнээр борлуулагддаг тул бүлэг хулгайчид айлын гаднаас нохойг нь хулгайлж авч яваад, нядалж борлуулдаг байна. Энэхүү аймшигт явдлаас сэдэвлэн нэгэн кино багийнхан баримтат кино бүтээсэн бөгөөд ингэхдээ айлуудын гадна хяналтын камер суулгаж, мөрдөлт явуулж, хулгайчдыг бичиж авсан байдаг аж.

Гэрийн тэжээвэр амьтны хулгай

5 Жей Зи-г зодсон нь

2014 оны “Met Gala” арга хэмжээны үдэшлэгийн дараа нэрт дуучин Беойнсегийн эмэгтэй дүү Соланж Нөүлес (Solange Knowles) цахилгаан шатан дотор хүргэн ах болох Жей Зи рүү учир зүггүй дайрч, муудалцаж байгаа бичлэг  олон нийтийн сүлжээгээр тархаж, дэлхий нийтийг шуугиулаад амжсан билээ. Энэ талаар тэд тодорхой мэдээлэл өгөөгүй боловч хүн бүр л Жей Зи, Рэйчэл Роё (Rachel Roy) гэх бүсгүйтэй нууцаар болзож, эхнэрээ хуурсан болохыг дүү нь мэдээд уурласан байх гэхчлэн өөр өөрийнхөөрөө тайлбарлан, ойлгож байв.

Жей Зи-г зодсон нь

6 Рэй Раяс (Ray Rice)-ийн цахилгаан шатан дахь зодоон

Америк хөлбөмбөгийн “Балтимор Рэйвенс” багийн лидер тоглогч Рэй Райс (Ray Rice) 2014 онд нэгэн үдэшлэгийн дараа найз бүсгүй Жанай Палмер (Janay Palmer)-ийг цахилгаан шатанд суумагц нь ухаан баларттал нь цохиж унагаасан төдийгүй ямар ч гэмшсэн царайгүй хөл рүү нь өшиглөж замаасаа зайлуулж байсан юм. Түүний энэхүү хэрцгий авирласан нь цахилгаан шатны камерт бичигдэн олонд тархаж, хүмүүсийн үзэн ядалтыг төрүүлсэн төдийгүй түүнтэй хувийн гэрээ байгуулсан байгууллагууд нь хамтарч ажиллахаас татгалзахад ч хүргэсэн байна. Ингээд тэрээр ганцхан өдрийн дотор ямар ч орлогогүй, нэр хүндгүй жинэхэнэ балмад этгээд гэдгээ таниулсан юм. Тэр ч бүү хэл Америк хөлбөмбөгийн лигийн зүгээс түүний тоглох эрхийг бүтэн улирлаар хасч шийтгэсэн байдаг.

Рэй Раяс (Ray Rice)-ийн цахилгаан шатан дахь зодоон

7 Бүсгүйг зодох үл таних эр

2013 онд АНУ-ын Нью-Жерсей мужид нэгэн ээж, 3 настай болон 4 настай хүүхдүүдийнхээ хамт гэртээ амарч байтал үл таних түрэмгийлэгч этгээд орж ирэн түүнийг зэрлэгээр зодож гарчээ. Хамгийн аймшигтай нь энэ бүхэн 3 настай бяцхан охины нүдэн дээр болсон юм. Хүчирхийлэлд автсан бүсгүй хүүхдүүдээ асрагчаар харуулдаг байсан бөгөөд тэднийг хянах гэж гэртээ хяналтын камер суурилуулсан нь тус хэргийг бичиж авсан байна. Тэрээр энэхүү бичлэгээ олон нийтэд дэлгэн цагдаад хандаж, үл таних этгээдийг баривчлуулсан билээ.

Бүсгүйг зодох үл таних эр

8 Машинд дайруулсан эрийг хэн ч тоосонгүй...

Анжел Торрес (Angel Torres) гэх эр 2008 онд буюу 78 насандаа зам гарч яваад хурд хэтрүүлэн явсан машинд мөргүүлсэн юм. Хэрэгтэн хөгшин эрийг аймшигтайгаар мөргөж унагаачихаад, цааш явсан бөгөөд түүний эргэн тойронд байсан хүмүүсийн нэг нь ч түүнд тус болохыг хүсээгүй юм. Азаар ойр байсан цагдаа ирсэн нь түүний аминд орсон байна. Хэтэрхий гэхэд ч багадмаар энэхүү хүн чанаргүй явдал азаар хяналтын камерт бичигдэн үлдсэн нь олон нийтийн сүлжээнд тархаж, жинхэнэ шуугиан тарьсан юм.

Машинд дайруулсан эрийг хэн ч тоосонгүй...

9 Урсдаг шатны завсраар унасан бүсгүй

2015 онд болсон энэ үйл явдал нь олон мянган хүнийг цочирдуулж, нулимсыг нь урсгасан юм. Хятадын “AZG” худалдааны төвөөр үйлчлүүлж явсан залуухан ээж, хүүгийнхээ хамтаар урсдаг шатаар явж байсан боловч энэ нь цөмөрч хүү нь унах шахсан бөгөөд тэрээр хүүгээ аварч, өөрөө амь үрэгдсэн билээ. Үнэн хэрэгтээ тус цахилгаан шат нь эвдэрсэн байсан боловч ажилчид үүнийгээ засалгүй хүмүүст үйлчилснээс болж, нэгэн бүсгүй золгүй тохиолоор хорвоог орхисон юм. Тус бичлэгийг 6 сая гаруй хүн үзсэн бөгөөд үрээ гэсэн эхийн сэтгэлийг бахдаж, өрөвдөн хайрлаж байсан төдийгүй хариуцлагагүй ажилчдыг харааж зүхэж байсан билээ.

Урсдаг шатны завсраар унасан бүсгүй

10 Хөлд орж буй бяцхан хүүг зодож буй бичлэг

Өдөржин завгүй ажилтай тул эцэг эхчүүд хүүхдээ өдөр өнжүүлэх төвд үлдээж явдаг. Харин тэдний үрс яаж байдаг бол? Энэхүү бичлэг нь үзэхэд ч нүд хальтармаар... Ердөө хөлд орж буй бяцхан хүүхдүүдийг 9 настай хүү элдэв янзаар зодон тамалж буй нь тодоос тод дүрслэгддэг юм. Уг нь өдөр өнжүүлэх төв хүүхдийг харж, хооллож, сурган хүмүүжүүлж байх үүрэгтэй атал энд харин юу болов? Энэхүү бичлэг тарснаас хойш эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг болон өдөр өнжүүлэх төвд өгөх нь эрс багассан юм. 

Хөлд орж буй бяцхан хүүг зодож буй бичлэг

11

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()