1
Боловсруулалтанд хэрэглэгдэх алтыг бөөнд нь зориулалтын зууханд хийж маш өндөр температурт хайлуулж шингэн болгох бөгөөд үүний дараа хэлбэрт оруулж гулдмай болгодог аж. Хайлуулж байгаа алтыг багц гэж нэрлэдэг бөгөөд энэхүү багцад цэвэр метал, хэрэггүй болсон гулдмай, эсвэл гоёл чимэглэл хийхэд үлдсэн илүүдэл алт зэрэг ордог. Багцын бүтээгдэхүүн заавал олон тооны дамжлага дамждаг.
2
Ашиглагдахгүй болсон алтыг юуны түрүүнд шүүдэг бөгөөд дараа нь хайлуулдаг байна.
3
Алтыг зориулалтын бал чулуун зууханд хайлуулдаг. Багцыг зориулалтын халуун тогоонд хийж хайлуулж эхэлнэ.
4
Алтыг хийхээс өмнө савыг сайн халаадаг бөгөөд халсны дараа алтыг хийдэг байна. Үүний дараа зуухны температурыг тохируулдаг. Алтыг хайлсны дараа шингэлэгч хийж, хутгана. Шингэлэгчээр илүүдэл исэл болон илүүдэл хольцыг ялгадаг учраас температурыг багасгалгүйгээр алтыг тунгаахын тулд халуун зуух дээр үлдээдэг байна.
5
Алтыг 1200-1250 градуст хайлуулдаг.
6
Харин үнэт металаар гулдмай хийхийн тулд төмөр болон ган хэвийг ашигладаг байна.
7
Энэхүү хэв нь янз бүрийн хэлбэр хээтэй байдаг аж. Хэвийг 500-550 градуст зориулалтын техникийн тосоор түрхэж халаадаг. Энэхүү түрхлэг нь хайлуулсан алтыг хэвэнд нэгэн жигд тараахад их нөлөөтэй. Энэ нь яг л гэрийн эзэгтэй хэвэнд нарийн боов хийж байгаа мэт анхааралтай байх ёстой бөгөөд гулдмайг шатаахгүйн тулд хэвний зориулалтын түрхлэгийг сайн түрхэх шаардлагатай.
8
Хайлуулсан алтыг зориулалтын хэвэнд хийж бүрэн гүйцэд хөрч талстжисаны дараа хэвнээс гаргаж авна.
9
Хайлуулсан алт нь зунгааралдсан, өтгөн шингэн мэт байдаг. Маш хурдан хөрдөг бөгөөд маш хурдан талстжидаг. Үүний дараа гулдмайг гаргаж хүйтэн усанд сойдог аж.
10
Гулдмай дээр түүний мэдээлэл тавигдахаас өмнө химийн лабораторид шинжилгээний хэсэг гулдмай өгдөг байна. Хэрвээ алт хангалттай цэвэр биш байвал түүнийг дахин хайлуулдаг. Гулдмай болгон дээр дугаар, алтны үйлдвэрийн нэр болон сорьцийг бичсэн байдаг.