1
3D хэвлэл
Сүүлийн жилүүдэд 3D буюу гурван хэмжээст хэвлэгч эрчимтэй хөгжих болжээ. Энэ технологиор хэвлэхгүй зүйл гэж үгүй бөгөөд жинхэнэ гар буу, байшин хүртэл хэвлэж олон нийтийг гайхшруулж байсан цаг саяхан. Харин энэ нь цаашдаа улам хөгжингүй болсноор дулааны болоод хүний биеийн энергийг ч хэвлэх гэнэ. Үнийн хувьд 349 доллар гэнэ.
2
Хамгаалалтын өмсгөл
АНУ-ын цэргүүдийг илүү төгс ямар ч бартаа саадыг ажралгүй давдаг болгохын тулд тус өмсгөлыг зохион бүтээжээ. Энэ нь сум нэвтрүүлэхгүй бөгөөд цэргүүдийг эрч хүчээр сэлбэж, элдэв өвдөлт, ядралт мэдрүүлэхгүй байх давуу талтай аж. Одоогоор энэ нь зөвхөн туршилтын шатандаа явж байгаа бөгөөд удахгүй цэргүүд үүнийг бодитоор хэрэглэж эх орноо хамгаалахад бэлэн болох гэнэ.
3
Хоолны дүрс буулгагч
Тус гайхалтай аппликейшнийг “Food Scanner” хэмээн нэрлэдэг. Та тус аппликейшнийг утсандаа суулгах ба гарт барих зориулалттай дүрс буулгагч төхөөрөмжийг авах шаардлагатай юм. Идэх гэж байгаа хоолоо судалж, хэр хэмжээний уураг, калори, нүүрс ус, сахар зэргийг агуулж байгааг мэдэхийг хүсвэл ердөө л дүрс буулгагчаа ашиглан, хоолныхоо харалдаа байрлуулж, товчлуурыг дарахад хангалттай. Ингэснээр тус хүнсний бүтээгдэхүүн таны утсанд суурилагдах бөгөөд бүхий л төрлийн мэдээллийг олгоно.
4
"Орчуулагч" чихэвч
Орчуулагч төхөөрөмж нь Англи, Франц, Испани, Итали гэсэн 4 хэлний хооронд бүх төрлийн орчуулга хийх аж. Үүнийг чихэндээ зүүж, харь хэлээр хажууд нь ярьж эхэлмэгц зүүсэн хүндээ шууд тохиргоот хэл рүү нь буулгаж сонсгох юм. Үүнийг “Pilot” хэмээн нэрлэдэг бөгөөд цаашдаа улам боловсронгуй болж, эргэн тойрон харь хэлээр ярих хүмүүсийн яриаг орчуулж, илүү олон төрлийн хэлийг суулгах гэнэ.
5
“Tractor beams”
Товчхондоо бол дуу авиаг ашиглан биетийг хөдөлгөнө. Хүчтэй ирэх дуун долгион нь биетийг жингүйдүүлж, агаарт хөвүүлдэг. Судлаачид хүчтэй дуу авиа нь ямарваа нэгэн биетийг татах, түлхэх, эргүүлэх, өргөх гэхчлэн олон төрлөөр хөдөлгөж эрхэндээ байлгадаг гэдгийг тогтоожээ.
6
Цэнэгт үүргэвч
“VR Backpack” гэх энэхүү бүтээл шуугиан тарьсаар байна. Тухайн цэнэгт цүнх нь дотроо маш их хэмжээний цэнэг, эрчим хүчийг агуулсан байдаг юм. Та үүнийг цахилгаан үүсгүүр болгож ашиглах боломжтой бөгөөд цаг ямагт таны дотны анд байх болно.
7
Генийн инженерчлэл
Та өөрийн генийн хувьслыг түргэсгэж, удаашруулж, өөрчилж гэхчлэн маш олон төрлийн үйлдлийг хийх боломжтой юм. Жишээ нь түргэн хугацаанд жин нэмэхийг хүсвэл генийн инженерчлэл хормын төдийд "хүслийг тань биелүүлнэ". Сонирхолтой нь энэ нь тийм ч орчин үеийн цоо шинэ бүтээл биш юм. 1993 онд анх үүнийг санаачилж байсан бөгөөд өдгөө л төгс хувилбар нь гарч ирж байгаа ажээ. Мөн сүүлийн үед ДОХ өвчнийг тус бүтээлээр эмчилж болох эсэх дээр ажиллаж байна.
8
Бионик нүд
Энэхүү технологи нь “Рhotoreceptor” буюу фото-хүртэхүйгээр ирж буй гэрлэн мэдээллийг электро-химийн давтамжтайгаар тархины мэдрэлийн хэсэгт дамжуулан харааны тодорхой хувийг сэргээх юм. Ийм нүдийг шилжүүлэн суулгасан хүмүүс орчлон ертөнцийг өнгөтөөр харах боломжтой. Харин шинжээчид үүнийг илүү боловсронгуй болгон үзэгдэх орчныг ойртуулан болон холдуулан харах боломжийг нээсэн билээ.
9
Автомат удирдлагатай машин
Жил бүр сая сая хүн машины ослоос болж харамсалтайгаар амиа алддаг. Үүнээс сэргийлэх үүднээс инженер болон зохион бүтээгчид жолоочгүй буюу 100% автомат удирдлагатай машиныг зохион бүтээсэн юм. Ингэснээр ямар нэгэн осол аваараас урьдчилан сэргийлэх боломжой болж байгаа бөгөөд жолооч зөвхөн очих газраа хэлэхэд л хангалттай. Өөрөө жолоодогч тус машиныг бүтээсэн гол зорилго нь хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст машинаар явах боломжийг олгосонд оршино.
10
Бүгдийг хянах төхөөрөмж
“Echo” гэх төхөөрөмжийг ашиглан та гараа ч хөдөлгөлгүй бүхий л зүйлсийг хийх боломжтой. Гал тогооны өрөөндөө хоол хийж байхдаа дуу сонсмоор байвал ердөө л "Хөгжим ас" гэж комманд өгөхөд болно. Та энэхүү төхөөрөмжийг авч сууриулуулснаар яг л шидэт бирд мэт өөрийн хүслээ биелүүлэх аж. “Echo” нь таны хоолойг танин, үүргээ гүйцэтгэх бөгөөд бүхий л цахилгаан хэрэгсэлтэй холбогдсоноороо давуу талтай.