Бидний заавал үзэх түүхэн ховор зургууд

2016-06-06, 10:20
21,080

Технологийн дэвшил нүд ирмэхийн зуурт гялалзан хөгжих тусам орчин цагийн зүйлс огт сонин санагдахаа больж, харин өнгөрсөн үеийн хар цагаан тэр л зургууд улам л үнэ цэнтэй мэт мэдрэгдэх болжээ. Ямар ч элдэв чимэггүй хэрнээ энгийн гэхэд хэтэрхий энгийнээрээ байгаа тэр л хар цагаан гэрэл зургууд гайхалтай их түүхийг өгүүлэх нь нүнжигтэй. 

Бидний заавал үзэх түүхэн ховор зургууд

1

АНУ-ын Флорида мужийн бүжигчин бүсгүйг тоглолтын үеэр хэтэрхий задгай дотуур хувцас өмссөн хэмээн баривчилжээ. Харин энэ зурган дээр шүүх хурлын үеэр тэр цагдаа болон шүүгч нарт эмзэг эрхтэн нь харагдахуйц тийм задгай хувцас өмсөөгүй гэдгээ батлах гэж байна. 

2

Үнэртэй ус цацагч машин, 1952 он

3

Америкийн алдарт дуучин, ая зохиогч Моби (Moby), 1987 он

4

Чернобыл дахь дэлбэрэлтийн дараа ахин ашиглахааргүй авто машинуудыг хураасан нь.

5

1930-аад оны үед Америкт эдийн засгийн "Их Хямрал"-ын хэцүүхэн үе тохиож, эмэгтэйчүүд бүр гурилын шуудайгаар янз бүрийн хувцас хэрэглэл, цүнх сэлт хийдэг байв. Үүнийг нь мэдсэн гурилын үйлдвэрийнхэн хэргээр өнгө өнгийн хээ хуартай шуудайнд гурилаа савладаг болсон билээ. 

6

Зөвлөлтийн армийн хамгийн балчир цэрэг 6 настай Серёжа Алешков. Түүнийг бүр бага байхад нь Германчууд ээж, ах хоёрыг нь хөнөөжээ. Харин Серёжа цонхоороо гарч, ой руу ганцаар зугтан, нилээд хэд хоногийг хоол ундгүй өнгөрүүлсний эцэст армийн цэрэг нарын эгнээнд орж, насан туршдаа тэндээ ажилласан гэдэг. Тэр бол дайны үеийн ганц гэрэл гэгээ, цэргүүдийн дунд тайван амгалан байдлыг бэлгэдэгч нэгэн байсан юм. 1942 он

7

Халбагаар ус ууж буй коала баавгай, Автсрали улс 1900 он

8

Музейн ажилчид динозаврын хөлийг тогтоох гэж байна, 1916 он

9

Сансрын нисгэгч Доналд Слэйтон (Donald Slayton), Томас Станфорд (Thomas Stafford) нар "Союз-Аполло" хөлгийн ажиллагааны дагуу Орос хэл сурж байгаа нь, 1974 он 

10

Өрнийн алдарт гүн ухаанч, соёл судлаач Фридрех Ницше (Friedrich Nietzsche) амьдралынхаа сүүлийн жилүүдэд сэтгэцийн эмгэг туссан байдаг. Тэдгээр цаг үеийг батлах гэрэл зургийг та харж байна. 

11

Түлээчид, Портланд, 1915 он

12

1930-1940 оны секс бэлэг тэмдэг, бурлеск бүжгийн хатан хаан Шерри Бриттон (Sherry Britton). Түүний өндөр 160 см, харин бэлхүүсний тойрог нь 46 см байв. Иймээс хүмүүс түүн шиг галбиртай болохын тулд "үхэн хатан" зүтгэцгээж байжээ. 

13

Одри Хепборн (Audrey Hepborn)-ий анхны гадаад пасспорт, 1936 он

14

Дугуйчид уралдаанаа эхлэхийн өмнө, Итали, 1973 он

15

Жүжигчин Жулиа Робертс (Julia Roberts) Малибу арал дээр, 1990 он

16

Данийн нийслэл Копенхаген хот дахь цувны худалдаа, 1936 он

17

Домогт дуучин, хөгжимчин Жеми Хэндрикс (Jimi Hendrix) анхны гитартайгаа, 1957 он

18

Нью-Йорк хотын баллетчид, 1925 он

19

Канадын Онтарио хотод болсон аймшигт үерийн үеэр эмийн санг хамгаалж буй цагдаа, 1974 он

20

Бүжигт үдэшлэг, 1895 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()