10
Софиа Вергера (Sofia Vergera)
Өдгөө 43 настай жүжигчин тэрээр нэг хүүтэй. Түүний насны эмэгтэйчүүд ийм сайхан байх нь ховор шүү.
9
Кэйт Бикенсэйл (Kate Beckinsale)
"Сувдан Арал" киногоороо бидний танил болсон, өдгөө 42 настай жүжигчин тэрбээр мөн л нэг охинтой. Охинтойгоо хамт явж байхдаа яг л найзууд шиг харагддаг гэнэ шүү.
8
Женнифер Лопез (Jennifer Lopez)
Түүний хүүхдүүд хоорондоо тэрсхэн, өдгөө 8 настай том жаалууд болцгоожээ. Харин түүнийг хэн ч харсан хоёр хүүхэдтэй гэж хэлэхээргүй аж.
7
Кристина Агулера (Christina Aquilera)
1990-2000-аад оны үед ид эрчээ авч байсан хүчирхэг дуучин Кристина Агулера сүүлийн хэдэн жил огцом жин нэмээд байсан. Энэ нь түүний бага хүүхдээ төрүүлсэнтэй нь холбоотой гэдэг. Гэлээ ч 1, 8 настай хоёр хүүхдийн ээж тэрбээр жингээ тууштай хасаж, өмнөхөөсөө ч халуухан болж чадсан билээ.
6
Жессика Альба (Jessica Alba)
2008 онд том охиноо, харин 2011 онд бага охиноо гаргахад хүмүүс түүнийг биеийнхээ галбирыг алдах байх даа хэмээж байсан. Гэсэн ч харин эсрэгээрээ улам л өнгөжин жавхаажиж, дур булаам болж олныг гайхашруулсан шүү.
5
Шакира (Shakira)
Бэлхүүсний бүжгийн хатан хаан гэгддэг тэрбээр хоёрхон жилийн зайтай хоёр хүүхэд төрүүлсэн ч төрөлхийн тачаангуй байдлаа огтхон ч гээсэнгүй, харин ч намба сууж, жинхэнэ эмэгтэй гэж ийм л байх ёстой болов уу гэмээр болсон юм.
4
Беойнсе (Beyonce)
2011 оны "MTV VMA" шагнал гардуулах ёслол дээр анх бие давхар гэдгээ мэдэгдэж байсан тэрбээр охиноо төрүүлээд галбираа үнэхээр гайхалтай хадгалж чадсан нь олон бүсгүйчүүдийн атаархлыг төрүүлсэн байдаг. Тиймдээ ч хамгийн халуухан ээжүүдийн жагсаалтанд дээгүүр жагсаж байна.
3
Анжелина Жоли (Angelina Jolie)
Хүйн холбоотой болон өргөж авсан 6 хүүхдийн ээж тэрбээр өчигдөрхөн буюу 6-р сарын 4-ний өдөр 41 нас хүрсэн билээ. Манай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн үлгэр жишээч амьдралтай түүнийг халуухан ээжүүдийн тоонд багтаахгүй бол алдас болох биз ээ...
2
Меган Фокс (Megan Fox)
Зулай зулайгаа гишгэн төрүүлсэн, тэрсхэн хоёр хүүхдийн ээж, хамгийн дур булаам, секси жүжигчин Меган Фоксийг "ээж" гэхэд үнэмших хүн олддоггүй. Тэрбээр өөрийн гоо үзэсгэлэнгээ халамжит нөхрийн хайр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж тайлбарладаг.
1
Скарлет Йоханссен (Scarlet Johansson)
Эрч хүчтэй, халуухан, дур булаам, бас ч болоогүй "чимхийн төдий" танхай төрхөөрөө өөрийгөө гайхалтай тодотгодог түүнийг хүүхэдтэй гэж би ч, та ч мэдээгүй явсаар өдийг хүржээ. Түүний охин 2014 онд мэндэлсэн юм.