Дэлхийн брэндүүд нэг дор цугласан бүсгүйчүүдийн диваажинд тавтай морил. Чанартай, тансаг материал, эрхэмсэг трэнд загваруудаараа “Yamamay” дотуур хувцасны брэнд онцлог гэдэг. Тус брэндийн албан ёсны салбар 3-р хорооллын Тумбааш дэлгүүрт нээгдлээ.
Италийн дотуур хувцасны “Yamamay” брэнд нь бүсгүй танд өөрийгөө төгс илэрхийлэх, өөртэй итгэлтэй байхад нь туслах бөгөөд энхрийхэн, ялдам, тав тухтай, тансаг мэдрэмжийг үргэлжид бэлэглэнэ. Хамгийн чанартай даавууг сонгож, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлж гаргасан загварууд нь дэлхийн дотуур хувцасны зах зээлд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Тиймдээ ч Итали бүсгүйчүүдийн 90 гаруй хувь нь өндөр чанар, тренд загвар, бие организмд эрүүл байдлыг харгалзан үзэж “Yamamay”-ийг сонгодог. Дэлхийн 30 гаруй оронд 1200 гаруй салбар дэлгүүртэй энэ бренд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш маш бага хугацаанд Европын зах зээлд тэргүүлэгч брендүүдийн нэг болж чадсан нь “Yamamay”-д яагаад бүсгүйчүүд дуртай байдгийг хэлж өгөх бизээ.
Дэлхийн хувцас загварын экспертүүдийн анхаарлыг татдаг бас нэг онцлог нь “Yamamay” бол Японы онгон байгалиас л зөвхөн олж болох хүр хорхойн өнгөт утсаар эрвээхийн гоо сайхныг илтгэх загваруудаа урладаг. “Yamamay” бол ертөнцийн хамгийн эрхэмсэг, ялдам, дур булаам, ховор нандин өнгийг илэрхийлэх бренд гэдгээрээ онцлогтой.
Монгол бүсгүйчүүдийн хувьд дотуур хувцасны тренд загваруудыг цаг үеэс нь хоцролгүй худалдан авах боломжгүй байсан бол өнөөдөр 2016 оны дотуур хувцасны топ загваруудаас эх орноосоо худалдан авах боломжтой боллоо. Монголчуудын сонголтын онцлогт нийцсэн дундаж үнэ, өндөр чанартай загваруудыг бүсгүйчүүддээ санал болгосноор “Дэлхий мисс” тэмцээнтэй хамтран ажиллах онцгой эрхтэй брендийн хувцсаар өөрийгөө гоёж, өөрийн үнэ цэнэ, загварлаг хэв маягаа улам тодотгоход тань туслах болно.
Холбоо барих: 89110009
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.