Нүүрээ зөв будаж сурцгаая

2016-05-30, 11:09
38,228

Дайны үеэр цэргүүд буу зэвсэгээ агсан, уухайлан байлддаг байсан шиг, бүсгүйчүүд ч гэсэн өдөр бүр нүүр будалт хэмээх хүчтэй зэвсгээ "зүүгээд", өөртөө итгэх итгэлээ сэргээн тухайн өдрийг маш амжилттайгаар өнгөрүүлдэг юм. Ингээд бүсгүйчүүд та бүхэндээ нүүр будалтаа хэрхэн хялбар аргаар, цэвэрхэн хийх аргуудыг хүргэж байна.  

Нүүрээ зөв будаж сурцгаая

1

Гэрэл сүүдэр тавихдаа эхлээд суурь кремээ түрхээд, дараа нь өө дарагчаа түрхэнэ. Үүнийхээ дараа гэрэл сүүдрээ нүүрний онцлог хэсгүүддээ түрхэж өгнө. Ингэхдээ гэрлээ өөрийн арьснаас нэг цагаан, харин сүүдрээ нэг бараан байхаар сонгоорой. Үүнээс хэт бараан, цайвар байвал онцгүй харагдана шүү. 

2

Хамарныхаа нуруу хэсгээр нэг бараан өнгийн сүүдэр тавьж өгөх нь хамарны хэлбэрийг зөв сайхан харагдуулна. 

3

Хөмсгөө зөв будахын тулд эхлээд доод хэсгээс нь бор харандаагаар зураас татаж, дараа нь дээд хэсгийг нь будаж өгөөрэй. Дараа нь үүнийгээ хөмсөгний тениэр уусгах хэрэгтэй. 

4

Контур зурахдаа яг энэ дарааллаар...

5

Нүдээ цэвэрхэн, хурдан будахын тулд эхлээд арьсны өнгөтэй тениэр ерөнхий суурь тавьж, түүнээсээ бага зэрэг бараан өнгөөр нимгэн давхарлаж өгөөд, бага зэрэг ягаандуу өнгөөр зовхи хэсгээ будаж, дараа нь контураа зураарай. 

6

Уруулуу илүү зузаан харагдуулахын тулд бальзам түрхсэнийхээ дараа уруулын яг гол хэсэгтээ бага зэрэг крем, эсвэл цагаан тень түрхэж өгөөрэй. Үүнийгээ тарааж өгөөд уруул өнгөлөгчөө түрхээрэй. 

7

Нүүрний будгаа сайн шингэсэн эсэхийг шалгахдаа илүү тод гэрэлд толинд харж байгаарай. Цонхны хажууд, гадаа, машин дотор харах нь илүү үр дүнтэй. 

8

Илүүдэл тос авах салфетка дууссан тохиолдолд, яаралтай чухал үед нүүрнийхээ тосыг арчих хэрэгтэй бол 00-ийн суултуур дээр тавьдаг калькан цаасыг хэрэглэж болох юм. Бага зэрэг эвгүй сонсогдож байж мэдэх ч, үнэхээр хэрэгтэй зөвлөгөө шүү. 

9

Сормуусаа илүү хурдан дэрвийлгэхийн тулд үсний сэнсээр сормуус дэрвийлгэгчээ хэдэн минут үлээлгээрэй. 

10

Уруулаа зөв хэлбэртэй харагдуулахын тулд уруул хүрээлэгчээр биш, уруулынхаа будгаар эхлээд хүрээг нь буд. 

11

Хацар өнгөлөгч түрхэхдээ энэ аргыг хэрэглээрэй. 

12

Смоки будалт хийхдээ ч мөн энэ аргыг туршаад үзээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()