Хөмсгөө шивүүлэх ийм аюултай!

Сүүлийн үед хөмсгөө шивүүлэх охид бүсгүйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Энэ нь царай төрхийг засч, үзэсгэлэнтэй харагдахад туслах ч гэлээ, чимээгүйхэн эрүүл мэндийг үгүй хийж байдаг аж. Бид өнөөдөр та бүхэндээ хөмсөг шивүүлэх нь хичнээн аюултай, маш их эрсдлийг дагуулж байдаг болохыг дуулгаж, сэрэмжлүүлэхийг зорьсон юм. Германы нэрт нүүр будалтын мастер Мария Галабурда (Maria Galaburda) өөрийн туршлага, сурч мэдэж авсан бүхнээ нуулгүй дэлгэж, хөмсөг шивүүлэхийн хор уршгийг танилцуулсан байна. 

Хөмсгөө шивүүлэх ийм аюултай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жилээс жилд хөмсөг шивэлтийн трэнд, технологиуд өөрчлөгдөж, хүмүүс үүнийг туршиж үзэх нь бий. Ялангуяа сүүлийн үед хийгдэх болсон 3D, 6D технологиуд нь олон бүсгүйчүүдийн сонголт болоод байгаа билээ. Гэхдээ энэ нь тийм ч зөв сонголт биш болохыг та бидний бэлтгэсэн мэдээллээс харж болох юм. 

1 Шинэ зүйлс

Шинэ зүйлс, арга технологи ашиглаж, хөмсөг шивэх боловч, тэдний хэрэглэх материал нь Хятадын хуурамч, хямд зүйлс байх нь бий. Энэ нь арьсанд харшил өгч, цусаар дамжин төрөл бүрийн өвчтэй болгож магадгүй гэдгийг анхаараарай. Иймд хөмсөг шивүүлж байгаа газраа сайтар судалж, яг ямар бэх, материалаар таны хөмсгийг шивж байгааг мэдэж аваарай. Та өөрийнхөө амь нас, эрүүл мэндэд анхаарал хандуулахгүй бол, өөр хэн ч таныг бодохгүйг ухаараарай. 

Шинэ зүйлс

2 Хөмсөг шивэх ажиллагаа

Хөмсөг шивэхийг нэг ёсондоо багахан хэмжээний мэс ажилбар хэмээн нэрлэж болно. Энэ нь хөмсгийг тусгай иртэй хутгаар ташуу зүсч, будаг түрхдэг байна. Танд бага зэргийн өвдөлт мэдрэгдэх бөгөөд хэсэг хугацаанд тэвчих хэрэгтэй болох аж.

Хөмсөг шивэхэд зориулагдсан тусгай будгийг арьсны дунд давхаргад хүргэх хэрэгтэй. Энэ нь арьсны өнгөн давхарга, арьсан доорх өөхөн эд хоёрын хооронд байрлах бөгөөд хөмсгийг зөв зүйтэй шивэхийн тулд хутга нь хурц иртэй байх шаардлагатай юм. Хэрэв тухайн мэргэжилтэн хэмжээ алдаж, арьсыг хэт гүн зүсвэл будаг, биед шингэж, аюул үүсгэх магадлалтай. 

Хөмсөг шивэх ажиллагаа

3 Хөмсөг шивэх үед юу болдог вэ?

Арьсыг тусгай хутгаар өнгөц зүсч, будгаа шингээнэ. Ингэхдээ арьсны өнгөн давхаргыг нэвтэлж, дунд давхаргад хүрэх тул бага хэмжээний цус гарах аж. Маш олон сурталчилгаа, нэвтрүүлгээр хөмсөг шивүүлэх нь ямар ч өвдөлтгүй хэмээн ташаа мэдээлэл хүргэдэг бөгөөд бодит байдал дээр багагүй өвдөлт мэдрэгдэж, үүнийг тэвчихээс өөр аргагүйд хүрэх болно. Хэрэв хөмсөг шивүүлэх явцад ямар ч цус гарахгүй байвал, энэ нь өнгөц идэвхитэй бодис хэт их хэрэглэсний тэмдэг төдийгүй арьсны өвчлөлд хүргэж болохуйц аж. Арьсны шинэ давхарга 28 өдөрт бий болох бол, хөмсөгний тав 2-3 долоо хоногийн дотор унах болно. 

Хөмсөг шивэх үед юу болдог вэ?

4 Натурал харагдана гэж үү?

Сүүлийн үед "үстэй мэт шивэх" шинэ урсгал гарч ирэн, охид бүсгүйчүүд үүнийг хийлгэхээр шуурах болсон. Гэхдээ энэ нь тухайн хүний хөмсгөнөөс ялгарч харагдах бөгөөд бодит юм шиг харагдахгүй нь тодорхой юм. Мэдээж сурталчилгаанд ашиглаж байгаа зураг нь үнэхээр "натурал" харагдах боловч, бодит байдал дээр тийм байдаггүйг ойлгож аваарай. Хөмсөг шивүүлснээс 2-3 долоо хоногийн дараа тав нь унаж, арьс таталдаж, агшиж мэднэ. 

Харин шивэлт хийх будганы орцонд төмөр их хэмжээгээр агуулагдсан байвал, хөмсөг яваандаа цэнхэр, саарал болж өнгөө хувиргадаг байна. Хөмсгийг цэвэрхэн, бодит мэт харагдуулахад тухайн мэргэжилтний чадвар гол үүргийг гүйцэтгэх болно. Хамгийн гол нь тухайн хүний нүүр царайнд тохирсон байх ёстой бөгөөд хэлбэрийг нь сайтар гаргаж, тохирох өнгөөр будах хэрэгтэй аж. Үйлчлүүлэгч өөрөө мэргэжилтэнд санаагаа хэлж, зөвшилцөх хэрэгтэй төдийгүй бүхнийг бусдад даатгах нь хэтэрхий аюултай юм. 

Натурал харагдана гэж үү?

5 Тогтоц

Хөмсгийг шивэхдээ арьсны дунд давхарга хүртэл зүсч, будаг суулгадаг болохыг дээр дурдсан. Энэ нь олон жилийн турш арилалгүй үлдэж, тогтдог. Хамгийн гол нь тухайн будагны чанар ямар байхаас хамаарах аж. 

Харин шивүүлсэн хөмсөг арилах хэд хэдэн шалтгаан бий. Үүнд нарны хэт ягаан туяа, хоолны дэглэм, тамхи татах, дааврын өөрчлөлт, эм тариа зэрэг багтах бөгөөд шивүүлсэн хөмсөг дунджаар 1-5 жил болдог байна.

Хэрэв та хөмсгөө өнгөц шивүүлсэн бол, энэ нь хэдхэн сарын дотор арилж, гүн шивүүлсэн бол, маш олон жил, бүр насан туршдаа арилахгүй байж ч мэдэх аж. 

Тогтоц

6 Хөмсөгний хэлбэр

Хөмсөг шивэхдээ тусгай хэрэгсэл, луужин ашигладаг байна. Энэ нь хөмсөгний өргөлтийг гаргахад тус болдог бөгөөд хэлбэр, хэмжээ нь яг таарсан эсэхийг шалгадаг аж. 

Гэхдээ тус хэрэгслийг ашиглаад төгс хөмсөгтэй болно гэж саналтгүй юм. Учир нь хүн бүрийн царай төрх өөр тул, тэдэнд тохирсон хэлбэрийг гаргана гэдэг тун бэрх. Тэр тусмаа насан туршдаа уг хөмсөгтэй явах тул, хэрхэвч үл тоож болохгүй аж. Та үнэхээр тэдэнд итгэж, хэзээ ч арилахгүйгээр хөмсөгний хэлбэрээ тодорхойлуулахдаа итгэлтэй байгаа эсэхээ сайтар бодож үзэхийг зөвлөе. 

Хөмсөгний хэлбэр

7 Мэргэжлийн ажиллагаа мөн үү?

Таны хөмсгийг шивж байгаа хүмүүс үнэхээр мэргэжлийнх болов уу? Үнэн хэрэгтээ ихэнх хөмсөг шивдэг гоо сайханчид ердөө хэдэн сар сургалтанд хамрагдаж, батламж авмагцаа хүний нүүрэнд хүрдэг дутагдалтай. Эмэгтэй хүний гоо сайхныг хариуцаж байгаа тохиолдолд ядаж туршлагатай, чадвартай, мэдрэмжтэй байх ёстой билээ. Гэтэл хаана, ямар сургууль төгссөн нь мэдэгдэхгүй гоо сайханчид борооны дараах мөөг мэт олширсон нь маш аюултай хэрэг юм. Тэд хүний гоо сайхнаар тоглож, арьсанд нь үрэвсэл үүсгэж, гэмтээх юм бол хэн хариуцлагыг хүлээж, тухайн хүний гомдлыг барагдуулах вэ? гэдэг томоохон асуудал болж хувирна. Тиймээс чанаргүй гоо сайхны сургалтуудыг цөөлж, чадварлаг боловсон хүчин гаргаж ирэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй болов уу. Мөн та хаана хөмсөг шивүүлэх гэж байгаагаа сайтар бодолцож, судлах хэрэгтэй юм. 

Мэргэжлийн ажиллагаа мөн үү?

8 Нэмэлт мэдээлэл

Герман мэргэжилтэн "Би 1.5 жилийн турш хөмсөг шивэлтийн тухай уншиж судалсан. Гэхдээ би энэ хугацаанд төгс шивүүлсэн хөмсөг тоотой хэдийг л харсан. Харин царай төрхөнд нь тохироогүй, хэт хиймэл харагдах хөмсөгнүүдийг өдөр бүр хардаг. Үүнээс харахад тухайн гоо сайханчийн мэдлэг, туршлага хамгийн чухал юм. Хэрэв тухайн гоо сайханч зүгээр нэг батламж авсан, юу ч чадахгүй нэгэн бол, хүний царай төрхөөр тоглоод өнгөрөх болно. Мөн будагч бодис маш чухал. Энэ нь өндөр чанартай байх шаардлагатай. Хэрэв хамгийн хямд хуурамч будаг ашиглавал, арьсанд харшил өгч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Хүмүүс утгагүй сурталчилгаа, хямд үнэд итгэх хэрэггүй. Зөвхөн бодит үр дүнг шаардаарай. Бас болж өгвөл хөмсгөө шивүүлэлгүй өөрөө цэвэрхэн зурдаг болох хэрэгтэй." хэмээжээ. 

Нэмэлт мэдээлэл

Эцэст нь охид бүсгүйчүүддээ анхааруулж хэлэхэд хөөрхөн царай, цаг зав, мөнгө төгрөгөө хэрэггүй зүйлд бүү үрээрэй. Энэ нь таныг үзэсгэлэнтэй гэхээсээ илүүтэй хиймэл харагдуулах сул талтай. Та үүний оронд өөрөө хөмсгөө будаж сураарай. Ингэснээр өдөр бүр хөмсгөө шинээр, өөр хэлбэрээр зурж, царай төрхөндөө аль нь илүү тохирохыг мэдэж болно шүү дээ. Мөн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нүүр будалтын трэндүүд өөрчлөгддөг тул, таны шивүүлсэн хөмсөг 1-2 жилийн дараа гэхэд хамгийн хэлбэргүй, урлаггүйд тооцогдох магадлалтайг бодож үзээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()