iPhone дээрх бидний мэдэхгүй 20 чадвар

Өдгөө хүн бүр шахуу л “iPhone” утсыг ашиглах болоод байгаа билээ. Гэхдээ бид бүрэн ашиглаж чаддаг болов уу? Иймд хүн бүрийн мэдээд байдаггүй iPhone-ийн чадваруудыг танд дуулгахаар бэлтгэлээ. Мөн таны утас “iOS 9” үйлдлийн системийг уншуулсан байх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

iPhone дээрх бидний мэдэхгүй 20 чадвар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Утасныхаа цоожыг тайлахгүйгээр мессеж бичих

Та утсандаа мессеж ирэх тохиолдолд яадаг вэ? Заавал цоожоо тайлж, хариу бичин, цаг заваа гарзддаг юм биш биз. Харин сайн ажиглавал танд ирсэн мессежний дор хариу бичихийг санал болгосон бичиг байдаг юм шүү. Тус товчлуур дараад л та шууд хариулах боломжтой.

Утасныхаа цоожыг тайлахгүйгээр мессеж бичих

2 Ямар нэгэн аппликейшн дотор байхдаа мессежэнд хариулах

Ямар нэгэн аппликейшн ашиглаж байхад ирсэн мессежэнд хариулж болох юм. “Notification” хэсгээ татаж, шинээр ирсэн мессежний хариулах хэсэгт дараад үзээрэй.

Ямар нэгэн аппликейшн дотор байхдаа мессежэнд хариулах

3 Аль аппликейшн илүүтэй цэнэг барж байгааг мэдэх

Утасны тань цэнэг хурдан дуусаад байна уу? Харин та ямар апплейкшнээс болж ингэж байгааг мэдэхийг хүсвэл “Settings> Battery” гэх хэсэг рүү ороод мэдэж болох юм шүү.

Аль аппликейшн илүүтэй цэнэг барж байгааг мэдэх

4 “Settings” цэснээс хайх

“Settings” цэснээс ямар нэгэн зүйлийг хайж, олохыг хүсвэл ердөө л дээр байрлах “search” хэсэгт хайж байгаа зүйлээ бичихэд хангалттай аж. 

“Settings” цэснээс хайх

5 Дуут болон дүрст мессеж илгээх

“Settings>Messages” хэсэг рүү орон дуут болон дүрст мессеж илгээх тохиргоог тааруулан, хугацааг сонгох юм. Ингэснээр та хэн нэгэн рүү дуут, дүрст мессеж илгээх боломжтой болох байна.

Дуут болон дүрст мессеж илгээх

6 Байршилаа бусдад хэлэх

Мессежийнхээ “Details” хэсэгт даран өөрийн байршилаа харилцаж байгаа хүндээ мэдэгдэх боломж танд бий шүү.

Байршилаа бусдад хэлэх

7 Байршилаа бусадтай хуваалцах

Хэрэв та байршилаа бусадтай хуваалцхыг хүсвэл “Share My Location” хэсгийг сонгоход хангалттай.

Байршилаа бусадтай хуваалцах

8 Мессежээ хаах

Харин мессеж ирэхээ зогсоож, хаахыг хүсвэл “Do Not Disturb” хэсгийг сонгож, асаах хэрэгтэй аж.

Мессежээ хаах

9 Групп мессеж бичих

Хэрэв та бусадтай зэрэг мессеж бичихийг хүсвэл шинээр мессеж бичих хэсэгт даран, хүмүүсээ сонгож, харилцах юм.

Групп мессеж бичих

10 Мессежээ хуулбарлах

Мессежээ хуулбарлахдаа тухайн хэсэгт удаан дарах ёстой. Ингэхэд “Copy or More” гэх бичиг гарч ирэх ба та үүнээс сонгож өөрийн мессежээ хуулбарлан, бусад руу илгээж болно.

Мессежээ хуулбарлах

11 “Siri” ашиг, тустай

“Settings>General>Siri” гэж ороод Сиригээ асаагаарай. Энэ нь танд олон төрлийн тус хүргэх шидтэй юм шүү. 

“Siri” ашиг, тустай

12 Сири уншиж чадна

Та ямар нэгэн сайтын мэдээг Сириг ашиглан харж унших биш, сонсох боломжтой аж. Тухайн мэдээгээ сонгож Сири рүү оруулахад л хангалттай бөгөөд гадуур, дотуур явахдаа зөвхөн сонсож мэдээлллээ хүртэх боломжтой гэнэ. Ингэхдээ Settings > General > Accessibility > Speech хэсэг рүү орж Speak Screen болон Speak Selection зэргийг асаана.

Сири уншиж чадна

13 Сири дуудлага засна

Ялангуяа хэл сурч байгаа хүмүүст маш их тус болох эд. Та хэлээ сонгоод өгүүлбэр хэлэхэд таны дуудлагыг засч, цэвэрхэн болоод зөвөөр дуудаж өгөх юм.

Сири дуудлага засна

14 Баттерэйг зарцуулалтыг уртасгах

Хэрэв та цэнэгээ гамнаж, баттерэйг зарцуулалтаа уртасгахыг хүсвэл Settings > Battery цэс рүү орж, Low Power Mode дээр тааруулаарай.

Баттерэйг зарцуулалтыг уртасгах

15 Яаралтай тусламж дуудах мэдээлэл авах

Таны утас цоожтой байгаа бөгөөд түргэн тусламж дуудах шаардлага гарвал "Emergency" хэсэг дээр дарахад бүхий л яаралтай тусламжын дугаарууд байж байдаг юм.

Яаралтай тусламж дуудах мэдээлэл авах

16 Хадгалагдаагүй дугаарыг таних

Тань руу утас дээр хадгалагдаагүй дугаар залгахад утас таньж мэдэгдэх боломжтой. Гол нь тухайн хүн тань руу урьд өмнө нь мэйл бичсэн байх шаардлагатай юм. Тухайн хүний дугаар, хаяг гэхчлэн бүх зүйлсийг таны утас хадгалж авсан байдаг аж.

Хадгалагдаагүй дугаарыг таних

17 Сири ашиглан, зураг олох

Маш олон зургийг утсандаа хадгалсан хүмүүс байдаг. Харин тэр дундаас хэрэгтэй зургаа олж авна гэдэг бэрх даваа. Гэхдээ та Сириг ашиглан хэрэгтэй зургаа хялбархан олох боломжтой. “Search” хэсэг дээр хэдэн он болоод хаана гэдгээ бичихэд л болоод явчих нь тэр.

Сири ашиглан, зураг олох

18 Сири танд ирсэн мэйлийг уншиж өгнө

Дахиад л Сири. Танд ирсэн мэйл, мессеж, мэдээ зэргийг та уншиж амжихгүй байгаад хэсэг хугацаа өнгөрвөл бүгдийг Сири уншиж өгөх байна. Тэр яг л таны туслах шиг байдаг гэнэ шүү.

Сири танд ирсэн мэйлийг уншиж өгнө

19 Хөгжмийн давтамж

Хэрэв та өглөө бүр яг нэг цагтаа дуу сонсдог бол аажимдаа утас таны давтамжыг хүлээж авч, өөртөө суурилуулан, яг таны хөгжим сонсдог цагт явж эхэлдэг гэнэ.

Хөгжмийн давтамж

20 Өдөрт хэдэн цагийг ямар аппликейшнд зарцуулж байгаагаа мэдэх

Settings > Battery цэс рүү орж, доош нь гүйлгэн та өдөрт хэдэн цагийг ямар аппликейшнд зарцуулж байгаа талаарх мэдээллээ аваарай.

Өдөрт хэдэн цагийг ямар аппликейшнд зарцуулж байгаагаа мэдэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()