Орон орны сурагчдын ангиар зочилцгооё

2016-05-28, 16:42
31,168

Дэлхийн улс орнуудын сурагчид ямар ангид, хэрхэн сууж хичээллэдэг бол? Сонирхолтой сонсогдож байгааа биз. Гэрэл зурагчин Жулиан Жермен (Julian Jermaine) 2004-2012 оны хооронд 20 гаруй улсаар зочлон 450 гаруй ангийн зургийг авчээ. Энэ тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 

Орон орны сурагчдын ангиар зочилцгооё

1 ОХУ

Санктпетербург хотын 63-р сургуулийн төгсөх ангийн сурагчид. 

ОХУ

2 Бразил

Бело-Оризонте хотын бүрэн дунд сургууль. Мөн л ахлах ангийн сурагчид бөгөөд тэдний 8-10% нь л их сургуульд элсэн суралцах төлөвлөгөөтэй аж. 

Бразил

3 Герман

Дюссельдорф хотын ахлах сургууль. Тэд ангиа граффитигээр чимсэн байх ажээ. 

Герман

4 Йемен

Йемен улсын уулархаг нутгийн жирийн сургуулийн сурагчид. Эдгээр сурагчдын зөвхөн 15% нь л ахлах ангид суралцах боломжтой байдаг. Бусад нь харин ар гэрийн бололцооноос болж, боловсролгүй нэгэн болдог нь харамсалтай. 

Йемен

5 АНУ - Сент Луис хотын ахлах сургууль.

АНУ - Сент Луис хотын ахлах сургууль.

6 Голланд - Борнаго лицей сургууль

Голландын сурагч хүүхдүүд бусад орны хүүхдүүдээс хамаагүй нийтэч, зураг авахуулахаас огтхон ч татгалзаагүй нь байжээ. Тэд 9-р анги буюу ихэвчлэн 13-14 насны хүүхдүүд юм. 

Голланд - Борнаго лицей сургууль

7 Испани

Мадрид хотын улсын филармоний багш нараар хичээлээ заалгуулдаг хөгжмийн коллежийн ангийн хүүхдүүд. Тэд ангидаа хамгийн цөөхүүлээ сурдаг нь байжээ. 

Испани

8 Англи

Англи

9 Перу

Перу улсын уулархаг нутгийн энгийн нэгэн сургуулийн сурагчид. 

Перу

10 Этиоп

Нийслэл хот болох Аддис Абаба хотоос 420 км-ийн зайд оршдог. Багш нар нь улсдаа хамгийн өндөрт тооцогдох сарын 70 долларын цалин авдаг. 

Этиоп

11 Бангладеш

Тэд нэгэн жигд дүрэмт хувцсаар ижилсдэг гэдгээрээ маш их бахархдаг юм билээ. Ихэнх сурагчид эмч, хуульч болохыг мөрөөддөг хэдий ч тэдний бодит байдал мөрөөдлөөс нь алс хол байдаг нь харамсалтай. 

Бангладеш

12 Нигери

Зураг авч таарсан энэ анги л хамгийн азтай нь байлаа. Учир нь энэ анги л хамгийн олон сурагчтай учир байшин дотор хичээллэдэг аж. Бусад нь харин гадаа хичээллэдэг байна. 

Нигери

13 Тайвань

Мин-Шэнь ахлах сургуулийн сурагчид үдийн хоолныхоо дараа 30 минут дугхийж байна. Өдрийн хоолны дараа хэсэгхэн унтах нь эндэхийн сургалтын системийн салшгүй нэгэн хэсэг болон тогтжээ. Тэд өдөрт 8-9 цагийн хичээлтэй байдаг. 

Тайвань

14 Куба

Гавана хотын энэ сургуульд суралцагчдын ар гэрийн боломж ядруухан байдаг. Гэсэн ч тэднийг улсаас үнэгүй дүрэмт хувцас болон хоолоор хангадаг аж. 

Куба

15 Катар

Доха хотын Омар Бин Ал-Хатаб цогцолборын хөвгүүдийн сургууль. Тэдний багш нь Европ хүн байдаг ажээ. 

Катар

16 Монгол

Монгол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()