1
Түүнийг Алиса (Allissa) гэдэг. Тэрээр 20 настайгаасаа эхэлж эрчүүдтэй уулзаж, найз бүсгүйг нь орлох "ажил эрхлэх" болжээ. Нэг залуу түүнийг 7 хоногоор түрээсэлж авч байсан ч удаатай гэнэ шүү. Гэвч энэ нь биеэ үнэлэгчээс арай өөр бөгөөд түүний ихэнхи үйлчлүүлэгчид нь ганцаардсан, шаналсан хүмүүс байдаг төдийгүй түүнээс халамж хүссэндээ мөнгө төлж хажуудаа байлган, шаардлагатай тохиолдолд нэг оронд орохыг хүсдэг аж.
2
Гэхдээ ганцаараа ингэж ажиллах нь түүнд тухгүй, дээрээс нь тогтвортой ажил биш болохоор жоохон ярвигтай байсан гэдэг. Цалин хөлсний тухайд ч тогтмол биш учраас Алиса мэргэжлээрээ ажиллах талаар бодож эхэлсэн аж. Харин тэрээр нэгэн үдэшлэг дээр яг өөрийн хайж байсан хүнтэй таарсан нь Жессика Брингтон (Jessica Brighton) байлаа.
3
Учир нь тэдний зорилго нэг байсан бөгөөд найз бүсгүй түрээслэх төв хамтран байгуулахаар шийдэж, зорилгодоо ч хүрч чадсан байна. Эхэндээ тэд хамтдаа залуустай уулзаж, тэднийг хөгжөөж, ганцаардлыг нь тайлж өгөхийн хэрээр олох орлого нь тогтворжиж, харилцан ашигтай ажиллаж эхэлсэн гэнэ.
4
Тэдний бизнес хөлөө олж, цаашлаад олон бүсгүйчүүдийг эгнээндээ элсүүлэн, эрчүүдээс маш захиалга авч байв. Ямар нэгэн уулзалт хүлээн авалтанд уригдсан ганц бие залуу, бэлэвсэрч үлдсэн ганцаардмал эр, хэн ч тоодоггүй азгүй эр гэхчлэн төрөл бүрийн хүмүүс тэдэнтэй холбогдож, бүсгүйчүүдийг түрээслэж авдаг байна.
5
Хамгийн гол нь түрээсийн найз бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, илэн далангуй, бие галбирын хувьд гологдохооргүй байх шаарлагатай юм. Тэдний бизнес өргөжин тэлсэн тул Алиса, Жессика хоёр захиалганд явахаа больж, бусад охидоо удирдан, чиглүүлэх болж, нэг ёсондоо захирлууд болцгоосон аж.
6
Ихэнх бүсгүйчүүд нь сард дунджаар 20,000 доллар олдог бөгөөд энгийн төрийн албан хаагчийн бүтэн жил шахуу ажиллаж олох мөнгийг ганцхан сарын дотор олдог юм. Тус байгууллагын ажилтан Женна (Jenna) гэх бүсгүйг нэг залуу “Star Wars” хамт үзэхээр "түрээслэж" аваад секс хийгээд 2,500 доллар өгсөн гэдэг. Учир нь тус залуугийн эхнэр нь “Star Wars” үзэх дургүй байсан аж.
7
Мөн бас нэгэн нэлээн чинээлэг эр хамгийн царайлаг, халуухан гэх бүсгүйг түрээслээд ердөө нуугдаж тоглосных нь хариуд 1,000 доллар өгөөд буцаасан гэдэг шүү. Хүн бүр бүсгүйчүүдээс өөр өөр зүйлс хүсдэг байна. Ихэвчлэн секс, хөгжил цэнгэлийг хүсдэг ч хүн бүрийн сонирхол өөр тул бүсгүйчүүд хүсэхгүй байсан ч үг дуугүй биелүүлэх үүрэгтэй юм.
8
Өдгөө энэхүү ажил нь Америк болон барууны орнуудад ихээхэн тархаад байгаа бөгөөд ажиллах хүсэлтэй охид ч олширч байгаа юм. Мөн яг тэдний бизнесээс сэдэвлэн, Холливуудын нэрт жүжигчин Райли Койф (Riley Keough) гол дүрд нь тоглосон “The Girlfriend Experience” гэх цуврал кино дэлгэцнээ гарсан билээ. Тус кино нь ч мөн залуусын найз бүсгүйн дүрд хувирч, биеэ үнэлэх эмэгтэйн тухай өгүүлдэг аж.