Тэр болгон хүмүүсийн мэддэггүй сонирхолтой баримтууд

Зогсоо зайгүй үргэлжлэх мэт боловч, тайвширч, бясалгаж чадах хүнд үргэлж одоо цаг л оршсоор байгаа ч юм шиг ер бусын ор хоосон атлаа оломгүй далай мэт баялаг амьдрал гээч зүйл цэнхэр гаригийн хөрсөн дотор, агаар мандалд, усанд, газар дээр өрнөнө. Та бидний мэдэхгүй, мэддэг үйл явдлууд өрнөсөөр... Тэгвэл одоо бүгдээрээ тэр болгон хүмүүсийн мэддэггүй сонирхолтой баримтуудын “цуглуулгыг” хүлээн авцгаая.

Тэр болгон хүмүүсийн мэддэггүй сонирхолтой баримтууд

1

Теннисчин Рафаэль Надаль амьдрал дээрээ баруун гартан боловч тенис тоглохдоо зүүн гараа ашигладаг. Надалийг 12 настай байхад эцэг нь түүнд ракетийг зүүн гартаа барихыг сургасан байна. Учир нь теннисчин хүний хувьд солгойгоороо тоглох нь илүү давуу талтай байдаг аж. Ихэнхи тоглогчид баруун гараараа тоглодог учраас солгой тамирчид тэдний эвгүй талруу нь бөмбөгийг цохиж, санаанд оромгүй зүгт бөмбөгийг чиглүүлдэг байна. 

2

Францийн хэлзүйч Пьер Буаст (1765-1824): “Бусдаас зээлэх нь гуйлга гуйхаас өчүүхэн ч дээрдэхгүйтэй ижил өндөр хүүтэй зээл олгох нь хулгай хийхээс дээрдэхгүй.”- гэж хэлж байжээ. 

3

Английн хувьсгалийн толгойлогч Оливер Кромвелийн (1599-1658) цогцосыг хаант засаглал эргэн сэргэсний дараа булшнаас нь ухан гаргаж, дүүжлэн, цовдолсон байна. Энэ нь хууран мэхэлсэн гэмт хэрэгтэнд өгдөг уламжлалт шийтгэл ажээ. 

4

“White Star Liner” компаний зорчигчдод үйлчлэх компаний хөлөг онгоцны үйлчлэгч бүсгүй Вайолет Констант Жессоп нь гурван том онгоцны сүйрлийг давж гарчээ. Үүнд: “Олимпик” (1911 оны 9-р сарын 20), “Титаник” (1912 оны 4-р сарын 14), “Британика” (1916 оны 11-р сарын 21) гурвын сүйрэл юм. Тэрээр 1971 онд, 84 настайдаа зүрхний дутагдлаас болж таалал төгсчээ. 

5

Дэлхийн Хоёрдугаар Дайны үед дайнд амиа алдсан Японы офицеруудыг таалал төгссөнийх нь дараа зэрэг дэвийг нь өсгөж байжээ. 

6

1923 оны Германд инфляц хэтэрхий их өссөн нь нэг америк доллар 4,2 триллион герман марктай тэнцэж байснаас харагдана. 

7

LEGO компаниас гаргасан эвлүүлдэг тоглоомны бүх хэсгүүдийг дэлхийн хүн амд хуваавал хүн бүрт 75 ширхэг ноогдох юм байна. 

8

Тутанхамона Фараоны биеийг олсон Саркофаг – нь 110 кг цэвэр алтаар бүтжээ. 

9

“Олон санаа оргож босно” гэдэг зүйр цэцэн үг нь Орос хэлэнд “Долоон асрагч хүүхдээ баллана”, Англи хэлэнд: “Олон тогооч шөлөө муутгана” гэж орчуулагддаг. 

10

1814 оны 10-р сарын 17-ны өдөр Лондонгийн Тотенхем – Корт – Роуд гудамжинд 610 литр шар айрагтай цистерн дэлбэрчээ. Энэхүү дэлбэрэлт нь бусад шар айрагний савнуудыг ээлж дараалан эвдрэхэд хүргэсэн байна. Ингээд гудамжинд нийтдээ 1,5 сая литр шар айраг асгарчээ. Есөн хүн газар дээрээ нас барж, 8 нь живж, нэг нь архины хордлогоос болж амиа алджээ. 

11

Америкийн нисэх онгоцны талбар болсон хөлөг онгоц болох “USS Abraham Lincoln”дээр биеийн тамирийн таван танхим, 22 багтай өөрийн гэсэн сагсан бөмбөгийн лиг байдаг ажээ.

12

Испаний Памплонд жил бүр болдог Сан Ферминий баярыг үеэрхи уламжлалт бухтай гүйлт (7-р сарын 7-ноос 14-ний хооронд)–ийн үеэр дунджаар арав гаран хүн бухын хөлд амиа алддаг байна. 

13

Мадагаскарийн Ранавалуна Хатан Хаан (1788-1861) зүүдэнд нь орж “зүрхэлсэн” албан тушаалтнуудаа шийтгэдэг байжээ. 

14

Сугар гариг дорноос өрнө зүгт, тэнхлэгээ тойрон эргэдэг байна. Энэ нь нарны аймгийн ихэнхи гаригууд, тэр дундаа Дэлхийн эсрэг чиглэлд эргэдэг гэсэн үг. Тиймээс тус гаригт нар баруунаасаа мандаж, зүүнд жаргадаг ажээ. 

15

Луи де Фюнес-ийн бүтэн нэр нь Луи Жермен Давид де Фюнес де Галарса юм байна. 

16

Алтны ид олборлолтын үеэр Калифорний оршин суугчдийн тоо 4 жилийн дотор 14 мянгаас 200 мянга болж өссөн байна. 

17

Бид хамарны үзүүрээ үргэлж харж байдаг. Харин тархи маань л түүнийг үл тоомсорлохыг сонгодог байна. 

18

Бермудын арлуудыг 1503 онд Испаний далайн аялагч Хуан Бермудес нээсэн учраас түүний нэрийг өгсөн юм байна. Бермуд өөрөө навигацийн хүнд нөхцлөөс нь болоод энэхүү газрыг Чөтгөрийн Арлууд гэж нэрлэжээ. 

19

Эртний Орост шарвинг ширхэгээр нь биш, алганд багтах хэмжээгээр нь тоолдог байжээ (ойролцоогоор 40 см). Домогт өгүүлснээр зохиолч Иван Крылов нэг удаадаа гурван атга шарвин идэж чаддаг байжээ. 

20

“Тайрмал чихтэй, гаанс зуусан өөрийн хөрөг” зураг дээр Винсент ван Гог – ийн баруун чих нь боолттой харагддаг. Үнэн хэрэг дээрээ шархалсан тал нь зүүн чих нь байжээ. Учир нь тэрээр өөрийн хөрөгөө буулгахдаа толинд харж байсан аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()