“WYCON брэнд”-ийн нүүр царайгаар дуучин Ану тодорлоо

2016-05-25, 07:57
3,984

Италийн "United Colors of Benetton" брэндийг албан ёсоор оруулж ирсэн “Промон трейд” ХХК нь WYCON брэндийг охид бүсгүйчүүддээ зориулан оруулж ирсэн бөгөөд анхны салбар дэлгүүрээ нээсэн байна. Тус брэндийн Монгол дахь нүүр царай  дуучин Ану болж байгаа юм байна.

“WYCON брэнд”-ийн нүүр царайгаар дуучин Ану тодорлоо

1.Та хоёр хүүхдийн ээж болж уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарлалаа. Хэзээнээс уран бүтээлдээ эргэн орох вэ гэсэн асуулт үзэгч, фенүүдийн тань дунд байна?

Сайн байцгаана уу, Танд болон уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.

Амьдрал минь төлөвлөснөөр л өрнөж байна. Би хоёр хөөрхөн охины ээж болсноороо эмэгтэй хүний амьдрал туршид бүтээж болох хамгийн хосгүй бүтээл бол үр хүүхэд гэдгийг ухаарч, мэдэрсэн юм. 16-н настайгаасаа хойш тасралтгүй 8 жилийг урлагийн карьерд зориулж багагүй туршилгыг өөртөө бий болгосон маань яг одоо надад ихээхэн нэмэр болж байна. Тэр нь юу вэ гэхээр би өөрийнхөө шинэ уран бүтээлдээ эргэн орсон явдал юм. Энэ зун хийсэн уран бүтээлүүдээ үзэгч сонсогчиддоо хүргэхээр ажиллаж байна.

2.Та Хятад улсад чансаагаараа нэгдүгээрт жагсдаг их сургуульд суралцаж тус орны худалдааны зах зээлээс туршлага судлана гэж байсан. Энэ чиглэлээр цаашид ажиллах төлөвлөгөө бий юу? Эсвэл ажиллаж байгаа юу?

Хятад улсад бизнесын чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр нөхөртэйгөө хамт хэсэг хугацаанд Бээжинд амьдарсан. ЦИНГ ХУА дээд сургууль чансаагаараа дэлхийд дээгүүрт орох түүхт сургууль л даа. Их гүрний хөгжлийн нууцыг ихээхэн сонирхож байлаа. Тэгээд багагүй мэдлэг туршлага хуримтлуулсныхаа эцэст Монголдоо тийм сүртэй биш ч гэсэн бяцхаан  импортын бизнес эхлүүлж жил гаруйн хугацаанд нөхөрийнхөө компаниар дамжуулан ганц нэг төслүүдийг хэрэглжүүлж байгаа.

3.Хүүхдүүдээ харахын зэрэгцээ ажил төрлөө гээгдүүлэхгүй явна гэдэг их хөдөлмөр байх. Та хэрхэн зохицуулж байгаа вэ?  

Хүүхэд гэдэг өөрөө амьдралын их багш мэт эцэг эхээ олон зүйлд хөтөлдөг юм байна. Үр хүүхэд минь эрүүл аюулгүй орчинд өсөж торниж улс эх орондоо хэрэгтэй иргэд болон төлөвшихөд эцэг эхийн хичээл зүтгэл хамгаас чухал учраас нөхөр бид 2 зорилгоо нэг байлгаж хүүхдээ хамт өсгөдөг.  Гэр бүл, хүүхэд гэдэг нь өөрөө ажил амралтыг зохицуулах ухааныг гаргахад хүргэдэг гэж боддог болсон шүү.

4.Хоёр хүүхэд төрүүлсэн хэрнээ мөнхийн залуугаараа гэж таны фенүүд хэлдэг. Гоо сайхны тань нууцаас хуваалцаж болох уу? Та өдөр тутмын болоод гоёлын нүүр будалтандаа ямар брендийг сонгож хэрэглэдэг вэ?

Ингэж үнэлж дүгнэж байгаа хүмүүсийн сэтгэлд талархаж байнаа. Гэхдээ мөнхийн залуу байх хүсэл надад байхгүй ээ. Мэдээж арчилгаа хийлгүй яахав. Гоо сайхны бүтээгдэхүүний хувьд урд нь Chanel,  Dior гээд манай улсад албан ёсоор орж ирсэн брэндүүдээр үйлчлүүлдэг байсан ч саяхнаас Италийн номер нэг WYCON брэндийг сонгон хэрэглэж эхэлж байгаадаа сэтгэл хангалуун байгаа шүү. Хамгийн чухал нь WYCON албан ёсоор орж ирсэн гэдэгт байгаа юм. Учир нь сүүлийн үед трэнд болоод эхэлсэн будалтанд тохирсон сонголт ихтэй бүтээгдэхүүнтэй юм байна лээ.

5.Яагаад энэ брендийг хэрэглэдэг вэ?

WYCON брэндийн гол давуу тал нь хүн бүрийн онцлогт тохируулсан сонголттой байдаг. Миний хувьд ачаалал ихтэй өдөрүүдэд хэд хэдэн удаа нүүрээ будаж янзлах зав огт гардаггүй тиймээс тогтоц удаан өдрийн турш арьс өөгүй цэвэрхэн харагдах суурь будалтны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг. Уруулын будгийн тогтоц яг 12 цагийн турш үйлчилгээгээ хадгалдаг нь нэг үгээр хэлбэл амласандаа хүрдэг брэнд гэсэн үг юм.

6.Цагаан хоолтон байх нь гоо сайханд тань бас нөлөөлдөг болов уу? Жирэмсний үедээ мөн цагаан хоолоо хэрэглэж байв уу?
Цагаан  хоолтон байх их сайхан мэдрэмжийг хүнд төрүүлдэг боловч Монгол орны нөхцөлд жилийн дөрвөн улиралд цагаан хоол идэх тийм тохиромжтой биш байдаг. Том охиноо олсноос хойш мах идэж эхэлсэн.

7.Төрсний дараа болон  жирэмсний үедээ хэрхэн жингээ барьдаг вэ гэсэн асуултыг маш олон бүсгүйчүүд дайж байсан. Та энэ талаарх туршлагаа уншигч бүсгүйчүүдтэй хуваалцахгүй юу?

Бүсгүйчүүддээ туршлага хуваалцаж тэдэнд үлгэр дууриал болно гэдэг миний хувьд арай эрт байна. Хоёр бүү хэл таван хүүхэд төрүүлээд ч гоо сайхнаа алдаагүй ээжүүд олон байдаг. Миний хувьд хүүхэд тээж байгаа гэдэг утгаараа хоол хүнсний байдал дээр их анхаарч, улиралтай нь уяалдуулж хоол хүнсээ сонгон эрдэс  минаралын зохих хэмжээнд хэрэглэж байсан нь хэт жин нэмэх мөн царай зүс гундахаас сэргийлсэн болов уу. Дээрээс нь мөн хэт хөдөлгөөн хоридоггүй харин ч илүү хөдөлгөөнтэй байхыг хичээдэг байсан.

8.Уучлаарай, нууц биш бол та гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу. Таны нөхөр хэр сайн аав бэ?

Нууш шдээ /инээв/. Гэр бүлийн маань хүнийг Б.Түвшинбаяар гэдэг яг одоогоор миний мэдэх хамгийн үлгэр жишээ аав гэж түүнийгээ хэлж чадна. Охидынхоо хоол хүнс, хувцас гээд бүр дуртай хоолыг нь хүртэл надаас илүү сайн мэддэг юм. Хань минь түшигтэй намайг сэтгэл амар амьдрах олон нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг болоод л би гэж хүн хүссэн ажлаа амжуулж яваа байх гэж боддог юм.

9.Гэрийн эзэгтэй, хоёр охины ээжийн шинээр хийх ажил, /уран бүтээл/ хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдэх вэ?

Их уянгалаг хөгжимлөг болж байгаа гээд товчхон хариулая дүгнэлтийг та бүхэн дараа нь өгөөрэй.

10. Та WYCON  брэндийн Монгол дахь нүүр царай болсон байсан. Яагаад хамтран ажиллах болсон бэ?

Би ер нь их сонин хүн өөрт таалагдсан зүйлдээ  сэтгэл зүрхээ зориулдаг. Таалагдахгүй бол хичнээн тансаг сайхан байгаад гар минь хөдөлдөггүй ээ.  WYCON брэндийн  бүтээгдэхүүнүүд чанартай амласан үр дүнгээ үзүүлж чаддагаас гадна хүн бүр худалдаж авч болох үнийн уян хатан бодлоготой  нь маш их таалагдсан. Эмэгтэй хүн бүр гоо сайхнаа тодотгож хүссэн будаг хэрэглэлээ хэрэглэх эрхтэй ч яг боломжийн аятайхан бүтээгдэхүүн хэрэглэе гэтэл үнэ нь хэтэрхий өндөр байдаг. Харин WYCON бусад косметикны брэндүүдээс нь чанарын хувьд огт ялгарах зүйлгүй атлаа үнийн уян хатан бодлоготой. Иймээс Монголд албан ёсоор орж ирж буй гоо брэндийн нүүр царай болох саналыг баяр хөөртэйгээр хүлээж авсан.  

11. Та урлагийн хүн гэдэг утгаараа үргэлж “make-up”- тай байдаг шүү дээ. WYCON брэндийн илүү их “make-up” талдаа чиглэсэн гэж ойлгодог энэ талаар...

Хүмүүс их асуудаг өдөр болгон “make-up” тай байдаг уу буддаггүй зураг огт байхгүй гээ л миний хувьд гоо сайхныг харах өнцөг минь эрт бий болсон болоод  ч тэр уу нүүр будалтандаа ач холбогдол өгч бусдыг болон өөрийгөө хүндлэх хүндлэл минь гэж ойлгож явдаг юм. WYCON брэнд “make-up” тал руу илүү их чиглэсэн гэдэг урлагийн төрлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн брэнд юм байна лээ өнгөний хувьд хүссэн дүр төрхөө бүтээх боломжийг WYCON олгодог.

12. Та яагаад заавал WYCON брэндийг сонгон хэрэглэх болсон бэ?

Сэтгэл мэдрэмжид бүрэн нийцсэн брэнд  бол WYCON.

13. Wycon  брэнд нь таны бодлоор ямар насны хүмүүст тохирохоос гадна бусад брэндээс юугаараа давуу талтай санагддаг вэ?

18-аас дээш насны охид, эмэгтэйчүүд хэрэглэх бүрэн боломжтой. WYCON брэндийн шинэ улирлын загварууд өөрийн өөрийн өнгө аястайгаар хосолж ирдэг тул бүсгүй та ямар ч хэв маягтай, хэдэн ч настай байсан энэхүү брэндээс хүссэн косметикоо авах бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.