Хуурамч цагийг хэрхэн таних вэ?

Техник технологийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед, аливаа брэндийн бараа бүтээгдэхүүнийг дуурайлган хуулбарлан хийнэ гэдэг хүүхдийн тоглоом мэт амархан болжээ. Чанартай, оригинал бараа худалдан авахыг хүсэгчдийн хувьд жинхэнэ барааг хуурамчаас нь ялгахад хүндрэлтэй байдаг. Тиймээс ч та бүхэндээ жинхэнэ оригинал цагийг хэрхэн ялгах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Хуурамч цагийг хэрхэн таних вэ?

1 Ерөнхий шинж

Оригинал цаг нь бүхий л талаараа хуурамч цагтай тун төстэй, ялгахад бэрх боловч, өөрийн гэсэн мөн чанарууд байдаг. Жинхэнэ чанартай цагийг бүтээгчид эд анги бүрт нь анхаарч ажилладаг учраас цаанаасаа л чанартай харагддаг. 

Ерөнхий шинж

Материал

Чанартай, эдэлгээ сайтай бугуйн цагийг бүтээхэд материал сонгоно гэдэг хамгийн чухал. Тэд цэвэр даавуу, төмөр, эсвэл мөнгөн, алтан бүрмэлийг бодитоор хийдэг гэсэн үг юм. Тиймээс шармал цагнаас хавь илүү эдэлгээ удаан, харагдах байдал цэвэрхэн чанартай байдаг. Төмөр цагийн хувьд шигтгээ бүрийг суулган, нэрийн тэмдгийг сийлсэн байдаг аж.

Жин

Оригинал цаг нь хуурамч цагаас хамаагүй хүнд, илүү даацтай байдаг. Харин хуурамч цаг маш хөнгөн, нимгэн байдаг учир та эдгээр цагнаас болгоомжлоорой.

Сийлбэр

Алдартай цагны брэндүүд өөрсдийн бараа бүтээгдэхүүн дээр нэрийн тэмдэг, логог сийлж, дахин давтагдашгүй байдлаа хадгалдаг. Энэ нь хэзээ ч арилахгүй гэсэн үг юм. Харин хуурамч бүтээгдэхүүний нэр лого, хусах төдийд арилах, эс бөгөөс хэрэглээний явцад маш хурдан бүдгэрдэг байна.

Хөдөлгөөн

Цагийн зүүний хөдөлгөөн, хэмжээ, механизм нь хэрхэн хөдөлж байгаагаар оригинал цагийг ялгаж болно. Гэвч энэ нь жирийн хүний нүдээр харж, танихад бэрх тул мэргэжлийн хүмүүс л ялгаж чаддаг.

Чимээ

Цагийг зүү чаг чаг хэмээн чихэнд тань сонсогддог уу? Тэгвэл оригинал цаг үйлдвэрлэгчид цагийн дуунд ч анхаардаг. Тэд ямарваа байдлаар хэрэглэгчийн анхаарал, тав тухыг сарниулахгүйн тулд цагийн зүүний дуугаралтыг багасган, хэвийн үед сонсогдохгүй байхаар тохируулдаг аж.

2 Зарагдаж байгаа газар

Мэдээж тухайн цаг хаана зарагдаж байгаа газар, баталгаатай байрлал зэргээс шалтгаалан цагны оригинал, хуурамчийг таньж болдог. Тиймээс доорх зөвлөгөө танд тус болох нь лавтай.

Зарагдаж байгаа газар

Үнэ

Ялангуяа Швейцарийн цагууд эд анги, материал, чанар, гар ажиллагаа зэргээс шалтгаалан үнэ нь харьцангуй өндөр байдаг. Эдгээр цагийг чанартай барааг эрэлхийлэгч, эсвэл үнэнч хэрэглэгчид нь андахгүй биз ээ.

Хуурамч эд анги

Оригинал цагийн эд анги бүр нь маш чанартай, дахин давтагдашгүй ур хийцтэй байдаг. Тиймээс тэр бүхнийг хуурамчаар хуулбарлан үйлдвэрлэнэ гэдэг хэцүү хэрэг. Гэвч нэгэнт дууриалган үйлдвэрлэсэн эд ангиудыг энгийн нүдээр харна гэдэг мөн л төвөгтэй хэрэг юм. 

Гэрчилгээ

Оригинал цаг бүрд бүтээгдэхүүний гэрчилгээ, чанарын баталгаа байдаг. Ялангуяа томоохон дэлгүүрүүдэд худалдаалдаг оригинал цагуудад баталгаат хуудас, гэрчилгээг дагалдуулан өгдөг. Харин иймэрхүү бичиг дагалдахгүй бол баттай эсэх нь эргэлзээтэй юм.

Дахин давтагдашгүй нууцлал

Хамгийн сүүлд оригинал бараа бүтээгдэхүүн бүрд дахин давтагдашгүй нууцлал байдаг. Тиймээс хэрвээ та чанартай, жинхэнэ цаг авахыг хүсвэл дээрх зүйлсийг анхаараад аваарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()