Машинтай байхын зовлон

Хүн бүр л өөрийн гэсэн машинтай болох сонирхолтой байдаг. Хувийн машинтай байх хэдийгээр явдал суудал багатай амар, тав тухтай боловч түүнтэй холбоотой асуудал ч мөн мундахгүй. Төмөр хүлгээ гайхуулан, хотын замаар шунгинан давхилдах залуус яг үнэндээ ямар их асуудалтай байдаг гэж санана? Тэдэнд тэгтлээ атаархаад ч байх шаардлага байхгүй юм шүү. Учир нь хувьдаа машинтай хүмүүст дараах асуудлууд цаг ямагт тохиолддог юм.  

Машинтай байхын зовлон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хотод машин барина гэдэг там л гэсэн үг

Их хотод амьдрах хүмүүс ихэвчлэн машингүй бол хөлгүй хэмээн үздэг. Гэхдээ энэ чинь хэцүү шүү дээ, та ч бас хүлээн зөвшөөрөх биз. Учир нь амьдралынхаа хамаг цагийг замын түгжрэлд өнгөрүүлж, стрессдэнэ, дээрээс нь дүрэм журмыг чандлан барих ёстой төдийгүй энэ нь яг л хорионд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх үе ч бий. Хэнгэрэг хагалах шахам дуугарах сигналь, зам дээр гарах хэрүүл маргаан гээд ч асуудал үл дуусна. Үүний оронд автобусандаа суугаад явах нь хамаагүй амар санагдах тохиолдол гардаг юм.

Хотод машин барина гэдэг там л гэсэн үг

2 Халаас хоослогч

Дундаж цалинтай хүмүүс бүтэн жилийн турш цалиндаа огт хүрэхгүй байсаар сая нэг хурд хүчний гайхамшиг биш, ойр зууртаа явахад хангалттай машинтай болдог. Ингээд ямартай ч хүсч байснаараа машинтай болсон ч та өдөр тутамдаа төмөр хүлэгээ мөнгөөр л "цэнэглэнэ". Мэдээж бензин түлшгүй бол машин тань явах нь бүү хэл хөдлөх ч үгүй болж таны урмыг хугална. Жилд дунджаар зөвхөн машины шатахуунд та 4-6 сая төгрөг зарцуулдаг гэдгийг мэдэх үү? Машинтай хүмүүсийн зовлон энд хүрээд зогсохгүй. Дүрэм зөрчих, осол гаргахад ахин дахин мөнгө төлнө. Хэр их хохирол учруулсан, ямар дүрэм зөрчсөнөөс хамаарч таны халааснаас хамаг мөнгө тань хийсэн одно шүү. Хэрэв та таксинд явж мөнгө олдоггүй л юм бол машин таны халаасыг "ухсаар" л байх болно.

Халаас хоослогч

3 Байнгын стресс

"Машин барьж явна гэдэг алаан байхгүй юу?!!!" Хоёр талын толио үргэлж ээлжилж харж явах ёстойгоос гадна хэрэв ганц л буруу чиг рүү хөдөлвөл осол гаргаж өрөнд орно. Мөн та хүн тээвэрлэж яваа бол тэдний болон өөрийнхөө амийг хариуцаж яваа тул илүү үйлдэл гаргана гэж саналтгүй. Ийн асар их ачаа нуруу, сэтгэлдээ үүрч явсаар нэг л мэдэхэд толгой тань бууралтаад эхэлнэ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд авто машинаас болж амиа алдах хүмүүс маш ихээр нэмэгдэж байна. Болгоомж хэзээд илүүдэхгүй тул та ч гэсэн анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй явах хэрэгтэй шүү. 

Байнгын стресс

4 Зогсоолд машин тавих

Манайх шиг зогсоол багатай атлаа машин ихтэй улсад өдөр бүр тохиолдох тулгамдсан асуудал бол зогсоолд машинаа байршуулах. Арай гэж нэг зогсоол олоод магнай хагартал баярлаж, машинаа бушуухан байршуулаад ажлаа амжуулахаар гарч одно. Гэтэл эргэж ирэхэд юу болдог гэж санана? Яг таны урд хэн нэгэн машинаа байрлуулчихсан, гэхдээ дугаараа үлдээгээгүй... За яахав, үүнийг ингэсхийгээд мартая. Төлбөртэй зогсоолд та машинаа байршуулж болно. Энэ нь илүү тайван бөгөөд хялбар байх боловч мөн л халаасыг тань нимгэлсээр байдаг юм. Хэдий бид анзаардаггүй боловч жилд зөвхөн машины зогсоолд өгсөн мөнгө сая төгрөг хол илүү давдаг гэнэ шүү. Ийм байхад та үнэхээр машин баримаар байна гэж үү?

Зогсоолд машин тавих

5 Эвдрэл гэмтэл

Хүн бүр цоо шинэ машин аваад байж чаддаггүй. Ихэвчлэн хуучин хэрнээ цэвэрхэн унасан машинуудыг үнэ бууруулж авдаг. Гэхдээ энэ нь хурдан эвдрэх сөрөг талтай байдаг. Ямар нэгэн зүйл нь эвдэрвэл хурдан засуулахгүй бол таны амь нас хутганы ирэн дээр байна л гэсэн үг. Иймд заавал засуулах шаардлагатай боловч дахиад л мөнгө хэрэг болно. Гэхдээ цоо шинэ машин эвдрэхгүй байна гэсэн үг биш шүү. Тухайн машин үнэтэй байх тусмаа сэлбэгний үнэ нь ч дагаад өсдөг юм.

Эвдрэл гэмтэл

6 Эрх чөлөө боогдоно

Машинтай яваа тохиолдолд "Баасан ахын төрсөн өдөр"-ийг тэмдэглэнэ гэдэг бүтэшгүй хэрэг. Найзуудтайгаа гадуур явж, паб, клуб ормоор, ганц хундага дарс уумаар байвч машинаа яах вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Яахав, та машинаа клубын гадаа орхиод хүссэнээрээ цэнгэж болно. Гэхдээ маргааш нь эргэж ирж машинаа авах нэг илүү ажилтай болохоос гадна шөнө нь таны машиныг хүмүүс яачих ч юм билээ гэж бодохоор л...

Эрх чөлөө боогдоно

7 Хувийн машинтай байх хувилбар олон

Та зөвхөн өөрийн мөнгөөрөө худалдан авч, нэр дээрээ бүртгүүлж байж л хувьдаа машинтай боллоо гэж бодож байна уу? Харин та яагаад таксиг ашиглаж болохгүй гэж. Такси компаниуд сүүлийн үед улам хариуцлагатай болон чанаржиж байгаа билээ. Хаана ч дуудсан хүрч ирээд таныг стрессдүүлж зовоохгүй хүссэн газарт тань хүргээд өгнө. Харин мөнгөний тухайд магадгүй шинэ машин аван, унаж хэрэглэснээс бага гарч болохыг тооцоод нэг үзээрэй. 

Хувийн машинтай байх хувилбар олон

8 Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Байнга суугаа байдалтай байж, нарлаг зуны гайхалтай өдрүүдийг өөрийн биеэр биш машиныхаа цонхоор мэдрэх сайхан байх болов уу? Ийн өдөржин явахад хамаг бие хөшиж, улмаар илүүдэл жинтэй болох явц түргэснэ. Ажлын бүтээмж бууруулж, байнга стресстэж ер нь л биед тань тустай гэж саналтгүй. Харин ч улам дордуулж, эрч хүчгүй нэгэн болгож орхидог байна. Иймд ядаж долоо хоногт ганц удаа буюу машины тань дугаар хүчингүй байдаг өдрөө ажил руугаа алхаж, өөртөө эрч хүчийг хуримтлуулан, эрүүл мэнддээ анхаарч байгаарай.

Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

9 Халдлага

Сүүлийн үед машины хулгай, дээрэм газар авах хандлагатай байгаа. Эдийн засгийн хямралаас болж хүмүүс хүний эд хөрөнгө рүү шунхайран, хялбар аргаар мөнгө олохыг илүүд үздэг болжээ. Иймд та өдөр бүр л сэрэмжтэй явах хэрэгтэй болно гэсэн үг. Зовж олсон мөнгөө машин болготол үүнээсээ хэн нэгэнд зүв зүгээр өгчих сайхан байна гэж үү?

Халдлага

10 Машин худалдаж авах

Машин худалдаж авна гэдэг мөн л бэрх даваа. Сайн чанарын, ямар нэгэн өөв сэвгүй, асуудалгүй машин худалдаж авах гэж чамгүй хэдэн өдөр зарцуулна. Ялангуяа машин, техникийн талаар тодорхой мэдлэггүй хүнд бол яг там шиг байдаг юм.

Машин худалдаж авах

Харин танд эдгээрээс өөр ямар асуудал тулгардаг вэ? Найзууд тань яг л таксины жолоочтой хамт явж байгаа мэт аашилдаг уу? Та өөрийн санал бодлоо сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()