1
Маш олон хүмүүс түүнийг дур булаам гайхалтай зураг авалтууд, сэтгүүлийн нүүрэн дээрх үзэсгэлэнтэй төрхөөр нь мэдэх билээ.
2
Тэрээр өглөө 7 цагт сэрдэг бөгөөд хүүхдүүдээ 7.30-д сэрээдэг байна. Та гайхаж байж магадгүй. Модель бүсгүй 4 хүүхэдтэй бөгөөд том хүү Лукас нь 14 настай. Харин хамгийн бага хүү нь 19 сартай аж. Наталиагийн охиныг Нева гэдэг бөгөөд бүсгүй өглөө бүр хүүхдүүдээ хувцаслан, үсийг нь самнаж, цай ундыг нь бэлдэж өгөөд хичээлд нь явуулдаг.
3
Модель бүсгүйн идэх дуртай өглөөний цай бол ханборгоцой юм. Тэрээр өглөөг лимонтой халуун цайгаар эхлүүлдэг.
4
Наталиагийн том хүү Лукас нойрноосоо ч гүйцэд сэрээгүй харагдана. Тэрээр ангийнхаа хамгийн шилдэг сурагч юм.
5
Түүний 8 настай хүү, Виктор маш өхөөрдөм, сэргэлэн жаал юм. Бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, анги хамт олноо манлайлдаг ажээ.
6
Наталиа ажлынхаа хажуугаар сайн үйлсийн байгууллагад ажилладаг бөгөөд түүний бага дүү аутизмын өвчтэй (Тархины чухал үйл ажиллагаа болох гадаад ертөнцийг таньж, мэдэж, ойлгох хэсгүүдийн гэмтлийн улмаас нийгэмших, хүнтэй харилцаж чаддаггүй) байна. Тиймээс ч Наталиа буяны байгууллагын идэвхитэй гишүүн ажээ. Тэрээр өнөөдөр Юнескод уригдан, илтгэл тавихаар иржээ.
7
Юнескогийн ерөнхий захирал Ирина Бокова (Irina Bokova)-тай уулзаж байна.
8
Ийнхүү тэрээр Африк, Япон, Чили, Бразил улсуудын сайн санааны элч төлөөлөгчидтэй ярилцаж байна.
9
Тэрээр маш олон хүүхэд багачуудад туслан, гэрэл гэгээтэй амьдралыг бэлэглэхээр зорьж ажиллаж байгаа юм.
10
Наталиа Уганда улсын 3 настай бяцхан охинд тусламж үзүүлэхээр олон нийтийг уриалан буяны ажлыг зарлаад байгаа бөгөөд ийнхүү зургийн тэмцээнийг зарласан байна.
11
Наталиагийн хувьд тэрээр сүүлийн 10 жилийн турш хамгийн өндөр үнэлгээтэй моделиор нэрлэгдээд байгаа юм. Мөн хүнд хэцүү амьдралтай мянга мянган хүүхдүүдэд тусалж яваа нь гайхалтай. Тэрээр өөрийн сайн үйлсийн сан болох “Naked Heart Foundation”-ийг 2014 онд байгуулсан байна. Түүний энэхүү байгууллага өнөөг хэр нь үйл ажиллагаагаа идэвхитэй ажиллуулж байгаа ажээ.
12
Ийнхүү түүний үндсэн ажил эхэлж, зураг авалтандаа оролцож байна.
13
Модель болон загвар өмсөгчийн ажил нь баг хамт олны хөдөлмөр, оролцоотойгоор урагшилж, үр шимээ өгөх ажээ.
14
Ингээд түүний хүүхдүүдээ сургуулиас нь авах цаг болсон байна. Тэрээр хэзээ ч хожимдож үзээгүй бөгөөд хүүхдүүд нь ч ээжийнхээ хариуцлагатай, халамжтай байдалд дуртай гэнэ. Түүний хамгийн сайн баримталдаг чанар бол цаг барих. Энэ нь модель хүний ажил амжилттай урагшлах гол нөхцлийг бүрдүүлж өгдөг.
15
Наталиагийн хувьд тэрээр 7 хоногт 1 удаа фитнесст явдаг бөгөөд бүжиглэх маш их дуртай. Түүний жингээ барих гол нууц нь энэ ажээ.
16
Тэрээр бүжгийн нэг төрлөөр биш, нилээн хэдэн бүжгийг хольж, аль болох идэвхитэй, эрчимтэй бүжиглэхийг хүсдэг байна.
17
Бүжгийн хугацаа ойролцоогоор 1 цаг үргэлжилдэг бөгөөд маш их эрч хүчийг мэдрүүлдэг гэжээ.
18
Модель бүсгүйн бүжгийн багш Лаура түүнд хэрхэн жингээ барих, галбиржих тал дээр зөвлөгөө өгдөг гэнэ.
19
Тэрээр үргэлж Лондон дахь буяны байгууллагын ажилтантайгаа интернэтээр холбоотой ажилладаг бөгөөд энэхүү баг нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй.
20
3 настай бяцхан охинд зориулан зурсан зургууд эзэндээ саадгүй очсон бөгөөд "бэлгийн эзэн" ч ихэд сэтгэл өндөр харагдана.
21
Мөн тэрээр загварын салбарын үзэсгэлэн яармагуудад идэвхитэй оролцдог юм.
22
Түүний оролцсон энэхүү арга хэмжээ оройны 20 цаг 30 минутад тарсан бөгөөд бүсгүй, хүүхдүүд рүүгээ харихаар явна.
23
Оройны энэ сайхан селфигээр түүний нэг өдөр өнгөрсөн хэмээн гэрэл зурагчин хэлсэн байна.