Энэ бол биеийн шингэнийхээ 1%- ийг алдсан гэсэн үг юм. Харин энэ явдал үргэлжилж 2%-иар шингэнээ алдах юм бол бие тавгүйрхэж, ажлын чадвараа хорин хувь алддаг. Энэ бол биеэс алдсан дусал шингэн бүрийг буцаан нөхөх ёстойг танд ойлгуулах эхний дохио юм. Харин 6% алдахад л нүүрний арьс эрс хувирч, хөдөлгөөнөө удирдах чадвараа алдаж, хэл яриа ойлгомжгүй болдог.
Эдгээр тоонууд ус ямар их хүчийг бидэнд бэлэглэж, биднийг эрүүл саруул амьдруулж байгааг илэрхийлж байгаа юм. Бодисын солилцоо, цусны эргэлт, ясны бүтэц, эрдэсийн шим тэжээл гээд эд эрхтэнд зогсолтгүй хүрч эргэж байх байх ёстой бүхнийг ус л зөөвөрлөдөг шүү дээ. Тэгвэл бид энгийн үедээ өдөрт ойролцоогоор 2 литр шингэнийг гадагшлуулдаг. Өдөрт 2 литр ус дунджаар уух ёстой гэдэг үгийг сонсож л байсан биз дээ.
Энэ бол нөгөө л алдсан шингэнээ нөхөх ёстой гээд байгаа утга шүү дээ. Харин дасгал хөдөлгөөн хийх үед хөлс их гадашлуулдаг тул энэ тоо нэмэгдэх ёстой юм. Хөлсөөр дан ганц муу бодис хоосон шингэн гараад байдаг гэвэл бас л дутуу ойлголт. Эрдэс бодисоо ч гэсэн давхар алдаж байдаг юм. Тиймээс дан ус биш эрдэс бодисоо ч гэсэн нөхөх ёстой гэсэн үг. Үүнийг харин байгаль өөрөө усаараа дамжуулан зохицуулчихсан байдаг нь тайлагдсан нууц юм. Энд л эрдэст усны гайхамшиг оршдог.
Тухайлбал хужирт усанд л гэхэд кальци, магни, натри, төмөр, фтор гэх мэт эрдэсүүд хамгийн зохимжит хэмжээгээр байдаг. Тиймээс бид алдсан шингэнээс гадна алдсан эрдэсээ ч гэсэн тодорхой хэмжээгээр уснаас нөхдөг байх нь. Хангалттай хэмжээний ус ууж хөлсөөр алдсан бүхнээ нөхөж, сэргээхгүй бол дасгал хийсний дараа булчингийн тодорхой хувийг эзэлдэг ус дутагдсанаас болж булчин агшиж өвдөн, толгой эргэж, сульдах мэдрэмж төрдөг. Эхний өдөр цоглог эхэлсэн дасгалаа дараагийн өдөр нь хийх эрч хүч, тэнхээгүй байдлаар үгүй хийхийг та хүсэхгүй биз дээ.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.