Сексийн донтой одууд

Одууд, нэр алдарт гарсан хүмүүс гэхээр өөгүй төгс, бурхан шиг байна гэж үгүй. Шоу бизнесийн эрхмүүд ихэвчлэн хар тамхи, согтууруулах ундааг ихээр хэрэглэдэг төдийгүй секст ч мөн донтох нь элбэг байдаг байна. Энэхүү "хар жагсаалт"-нд багтсан олны танил хүмүүсийг танилцуулъя.  

Сексийн донтой одууд

1 Жесси Жеймс (Jesse James)

Нэрт бизнесмэн, телевизийн салбарын акул тэрээр Холливуудын алдарт жүжигчин Сандра Баллок (Sandra Bullock)-той учир ургуулаад амжсан байдаг. Гэвч хосуудын харилцаа удаан үргэлжлээгүй юм. Учир нь задгай амьдралтай Жесси жүжигчин бүсгүйг үргэлж хуурч, элдэв хүүхнүүдтэй нууцаар уулзаж байсан бөгөөд тэд 2010 онд салсан билээ. Залуу сүүлд энэ тухайгаа ярихдаа “Үнэндээ би секст донтчихсон байсан. Тиймдээ ч хайртай бүсгүйгээ гомдоож, хамт байх боломжгүй болсон доо” хэмээсэн аж.

Жесси Жеймс (Jesse James)

2 Тайгер Вудс (Tiger Woods)

Хамгийн алдартай мэргэжлийн гольфийн тамирчин тэрээр спортод нэгэнт өөрийн гэсэн байр сууриа эзэлж, олон мянган шүтэн бишрэгчтэй болсон билээ. Гэвч тэрээр харагдаж байгаа шигээ өв тэгш нэгэн биш юм. Үргэлж л олны хэл амны бай болж байдаг нь түүний хэт замбараагүй бэлгийн амьдралтай нь холбоотой. Эхнэрээ байнга л хуурч, бүсгүйчүүдийг оймс шигээ сольж явдаг байсан төдийгүй сексийн донтой тэмцэх эмчилгээнд хүртэл явж байсан удаатай юм.

Тайгер Вудс (Tiger Woods)

3 Чарли Шийн (Charlie Sheen)

Тэрээр нэрт жүжигчин гэхээсээ илүүтэй элдэв зүйлсд амархан донтдог гэдгээрээ алдартай байж мэднэ. Чарли Шийн хар тамхи, согтууруулах ундаанд ихээр донтсоноос гадна сексээс хэт хамааралтай болсон байжээ. Иймдээ тэрээр буруу замаар будаа тээж яваагаа ойлгож, хэд хэдэн удаа эмчилгээгээ хийлгэж, зөв амьдрахаар шийдсэн юм.

Чарли Шийн (Charlie Sheen)

4 Эрик Бенет (Erik Benet)

Халле Берри (Halle Berry) бол Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг билээ. Гэтэл түүний нөхөр болох дуучин Эрик Беннет эхнэрээ хуурч, харилцаагаа өндөрлөхөд хүргэсэн юм. Хүмүүс дуучин эрийг ихэд гайхаж, "Ийм сайхан бүсгүйтэй гэрлэсэн байж ..." гэх мэтээр ярьж байсан боловч энэ бүхний хариулт нь залуу секст донтсон байсан гэнэ. Тэрээр Халле Берригээс салсны дараа буюу 2004 оноос эмчилгээ хийлгэх болж, аль болох зөв амьдрал руу ойртохоор шийдсэн билээ.

Эрик Бенет (Erik Benet)

5 Николь Нараин (Nicole Narain)

“Playboy” модель, жүжигчин бүсгүйг хэн  ч харсан "Халуухан"  хэмээн дүгнэх биз ээ. Гэвч тэрээр 2009 онд нэгэн шоунд оролцохдоо өөрийн нууцаа дэлгэж, секст донтсон гэдгээ мэдэгдсэн юм. Мөн 2005 онд тэрээр жүжигчин Колин Фаррелл (Colin Farrell)-тэй хийсэн секс бичлэг нь олонд дэлгэгдэж, шуугиан тарьж байсан удаатай. Харин тухай мөчөөс л эхэлж бүсгүй секс донтсон гэдэг. Тэрээр Холливуудын бүсгүйчүүдээс ганцаараа секст донтсон нэгэн биш боловч энэ тухайгаа олонд дэлгэсэн цор ганц хүн юм.

Николь Нараин (Nicole Narain)

6 Дэвид Дучовны (David Duchovny)

Нэрт жүжигчин Дэвид Дучовны 2009 онд мөн л өөрийн секс донгоосоо болж эхнэр болох жүжигчин Ти Лиони (Tea Leoni)-гоос салах дээрээ тулаад байсан юм. Учир нь жүжигчин эр эхнэрээ байнга л элдэв хүүхнүүдтэй явалдаж, араар нь тавьж хуурч байсан бөгөөд энэ бүхнийг тэвчихээ байсан эхнэр нь нөхөртөө салах тухайгаа хэлэхэд Дэвид эмчилгээ хийлгэж эхэлсэн юм. Тэд хүнд бэрх цаг хугацааг хамтдаа туулж, нөхрөө уучилж тэр бүү хэл эмчилж чадсан Ти Лионид хүмүүс ам сайтай байдаг аж.

Дэвид Дучовны (David Duchovny)

7 Кари Энн Пенише (Kari Ann Peniche)

АНУ-ын миссийн тэмцээнд оролцон, титмээ алдсаны дараа тэрээр “Playboy” сэтгүүлд нүцгэн зургаа авхуулж шуугиан тарьж байсан юм. Түүгээр зогсохгүй нэлээдгүй хэдэн залуустай хийсэн секс бичлэг нь интернэтээр тарж, бүсгүйн секст донтсон гэдгийг илтгээд өгсөн билээ. Тэрээр үүнийгээ хүлээн зөвшөөрч, эмчилгээ хийлгэж байгаа гэдгээ мэдэгдэж байсан юм. Үүнээс харахад элдэв гаж донгууд эр эм хэмээн хүйс ялгахгүй юм даа.

Кари Энн Пенише (Kari Ann Peniche)

8 Эми Уайнхаус (Amy Winehouse)

Хамгийн авьяслаг чадварлаг дуучдын нэгээр түүнийг нэрлэхгүй бол алдас болох биз. 2011 онд согтууруулах ундаа болон хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж бүсгүй амиа алдсан нь шүтэн бишрэгчдэд нь болон хөгжмийн ертөнцөд нөхөж баршгүй гарз учруулсан билээ. Түүнчлэн тэрээр сексийн донтой нэгэн байсан гэнэ. Энэ тухайгаа өөрөө ч дурдаж байсан бөгөөд хэт замбараагүй амьдралаараа алдартай билээ.

Эми Уайнхаус (Amy Winehouse)

9 Канье Вест (Kanye West)

Түүнийг танихгүй мэдэхгүй хүн гэж ховор бизээ. Алдартай реппер эр реалити шоуны од Ким Кардашьянтай гэр бүл болсноос хойш түүний нэр хүнд улам өссөн гэхэд хилсдэхгүй. Хосууд өдгөө хөөрхөн 2 хүүхдийн эцэг эх болоод аз жаргалдаа умбан яваа билээ. Гэхдээ 2009 онд Канье өөрийн секс донтойгоо тэмцэж яваагаа ярьж байсан удаатай. Тэр өсвөр насанд байхаасаа л ийм донтой байсан бөгөөд өдгөө эмчилгээ хийлгэж, гэр бүлтэй болж, эдгэрсэн гэнэ.

Канье Вест  (Kanye West)

10 Майкл Доуглас (Michael Douglas)

Өөрийн секс донгийн тухай ичиж зоволгүй тайлагнасан цөөхөн хэдэн оддын нэг нь юм. 1990 онд нэрт жүжигчин өөрийн донтолттой тэмцэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд 2000 онд үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйтэй гэр бүл болж, аз жаргалтай амьдрах болсон гэдэг.

Майкл Доуглас (Michael Douglas)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()