1
Иймд охины аав Хассаныг дагуулан Америкийн цэргийн баазын эмч нарт ханджээ.
2
Охины нүүр тэр чигтээ хайлж түлэгдэн, хүзүү, цээж хэсэгтэйгээ нийлсэн тул идэж, унтаж ч чадахгүй болсон байв. Эмч нар үүнийг хийж чадах, туршлагатай мэс засалч Петер Гроссмэн (Peter Grossman)-нд хандсан байна.
3
Хагалгааг Лос Анжелес хотод хийхээр товложээ. Мэс засал хийх нь хийх ч, охины нүүр хэвийн төрхөндөө ортол дор хаяж 3 жилийн хугацаа хэрэгтэй гэдгийг дуулгав.
4
10 цогц хагалгаа өчнөөн олон цагийн турш үргэлжилж, амжилттай дуусжээ.
5
Мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ ч үр дүнгээ өгч, охин урьдны төрхөндөө сайн эмч нарын ачаар эргэн очиж байв.
6
7
Гроссмэн эмч охиныг өөрийн хүүхэд мэт хайрлан асарч, хүүхдүүдтэй нийгэмшүүлэх, өөртөө итгэл итгэлийг нь сэргээхээр гэртээ үлдээхийг ааваас нь ятгасаар байж зөвшөөрүүлж чаджээ.
8
Эмчийн эхнэр ч Хассаныг яг л өөрийн охин мэт асарч халамжлан, амьдралд эргэн оруулж байв. Охин жилийн дараа гэхэд бүрэн эдгэрч, гэртээ харьжээ.
9
Гроссмэн эмч эхнэрийн хамт, өөрийн биеэр түүнийг Афганистан дахь гэрт нь хүргэж өгөхөд охины ээж аав түүнийг таньсангүй, баярын нулимстай угтсан байна.
10
Нэгэн гэр бүлд хэзээ ч мартагдашгүй гавьяа байгуулсан эмчийг Хассаны гэр бүлийнхэн одоо хүртэл бурхан мэт хүндэлж явдаг гэнэ.