1
Өнгөлөг хиймэл үс
Олны танил алдартай бүсгүйчүүд өдрөөс өдөрт өнгө орж жавхаажаад, өнгө өнгийн үстэй болоод байдгийг гайхдаг л биз дээ. Мэдээж тэр бүрт хортой, хүчтэй будгаар үсээ будуулж гэмтээдэггүй нь лавтай. Харин тэд үүнийг илүү ухаалгаар буюу ердөө өнгөлөг хиймэл үсний тусламжтай шийддэг байна. Хиймэл үснийх нь цаана үнэхээр онцгүй үс таныг угтах болно шүү дээ. Ялангуяа реппер Ники Минаж (Nicki Minaj)-ийн хувьд тэрээр өнгө өнгийн хиймэл үсийг зүүхдээ үнэхээр гаргууд сайн билээ.
2
Нэмэлт өсгийтэй эрчүүдийн гутал
Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байхдаа нандин хэмээдэг. Гэвч энэхүү ойлголт эрчүүдийн хувьд харин ч эсрэгээрээ, гутрах хамгийн том хүчин зүйлсийн нэг болдог. Учир нь ихэнх охид бүсгүйчүүд намхан залууг таашаадаггүй билээ. Ялангуяа өөрөөс нь намхан байхад үнэхээр дургүй. Тиймдээ ч зарим намхан эрчүүд иймэрхүү нэмэлт өсгийтэй гутлыг өмсдөг байна. Харин тэд гутлаа тайлах мөчид эргээд л намхан болчихдог. Мэдээж мэс заслын аргаар өндөр болж болох ч энэ нь эрсдэлтэй, бас өртөг ихтэй байдаг. Тиймээс ч сүүлийн үеийн зарим намхан эрчүүд энэ мэт өндөр гутлыг өмсдөг юм.
3
Камерын тусламжтай өндөр мэт харагдах
Мэдээж өндөр гутлын тусламжтай хүн байгаагаасаа хамаагүй өндөр харагдаж болох ч, зарим жүжигчид кинонд тоглохдоо өндөр мэтээр өөрийгөө харагдуулахын тулд зөв өнцгөөс зураг авахуулж, зураг авалтаа хийлгэхэд л хангалттай. Тэд ийнхүү зураг авахуулснаар маш өндөр, биерхүү залуу мэт харагддаг. Харин бодит байдал дээр хайртай жүжигчнээ хараад урам хугарах тохиолдлууд цөөнгүй гэнэ шүү.
4
Халцарсан үсийг нөхөх нь
Эрчүүд бүсгүйчүүдийг бодвол дух, толгойн оройгоороо халцрах нь их. Удмын, эсвэл өөрийн буруу арчилгаанаас үүдэн наснаасаа эрт халцрах нь элбэг шүү дээ. Мэдээж энэ зүйл хүн бүхэнд тохиолдоно. Тэр дундаа олны танил уран бүтээлчдэд илүүтэй тохиолддог байна. Тэл үргэлж л гоё ганган, сайхан харагддаг болохоор бид түүнийг ёстой л бурхны бүтээл мэтээр санаж атаархдаг нь нууц биш. Үнэндээ бодит байдал дээр тэд ч гэсэн халцралттай тэмцэж, түүнийгээ далдлах гэж хиймэл үсийг зүүдэг байна. Тэдгээрээс дурдвал, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп (Donald Trump), жүжигчин Жонн Траволта (John Travolta), Брюс Уиллис (Bruce Willis) нар юм.
5
Хиймэл сормуус
Дэрвэлзсэн сайхан сормуустай бүсгүйчүүдийг хараад бид “Барууныхан угаасаа сайхан сормуустай, харин миний байж байгааг ээ” хэмээн өөрийгөө голдог бол та бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь тэд ихэвчлэн өдөр тутамдаа яг л өөрийн мэт харагдах хиймэл сормуусыг маш чадварлаг нааж хэрэглэдэг. Тэгээд л тэдний сормуус яг өөрийн мэт урт, өтгөн сайхан харагддаг юм. Ийнхүү хиймэл сормуусыг өдөр тутмын, байнгын "найзаа" болгосон одуудыг дурдвал Пенелоп Круз (Penelope Cruz), Ким Кардашьяан (Kim Kardashian), Кайли Женнер (Kylie Jenner), Бритни Спирс (Britney Spears) гэх мэт тоочоод байвал дуусахгүй биз ээ.
6
Илүү өтгөн, буржгар нэмэлт үс
Алдартай жүжигчдийн хувьд, тэд үргэлж л хувьсан өөрчлөгдөж, жилээс жилд, өдрөөс өдөрт өнгө орж, жавхаажаад өтгөн, намирсан сайхан үстэй болчихсон байдаг шүү дээ. Тэгвэл тэд үсээ илүү сайхан харагдуулахын тулд нэмэлт үсийг мэдэгдэхгүйгээр залгаж өгдөг байна. Тэгээд л бүсгүйчүүд маань илүү үзэсгэлэнтэй сайхан харагддаг байх нь шүү дээ...
7
Нүүр будалтаар царайг өөрчлөх
Нүүр будалтын тусламжтай маш олон бүсгүйчүүд өөрийн өө сэвийг далдалж, царайгаа тодруулан үзэсгэлэнтэй харагдах болсон билээ. Ялангуяа гэрэл сүүдэр хэмээх ойлголт нэвтэрснээр бүсгүйчүүд улам ч царайлаг, нүүрний зөв хэлбэртэй харагдах болсон. Тэд бүгд л өөрийн өө сэвийг маш овжноор далдалж, сайхан харагдах нууцаа бүрэн, бүр төгс эзэмшсэн юм. Мэргэжлийн хэмжээнд нүүрээ будаж, будуулж, царайгаа улам залуу сайхан харагдуулдаг оддын төлөөлөл бол реалити шоуны од Ким Кардашьяан (Kim Kardashian), дуучин Женнифер Лопез (Jennifer Lopez) нар юм.
8
Туранхай болж харагдах
Олны танил алдартай бүсгүйчүүд өөрийн илүүдэл жинг маш хялбархаан далдалдаг. Тэд биеийн илүүдэл хэсгийг далдлах, галбиржуулагч даруулгыг зүүдэг байна. Тэд нэг шөнийн дотор л үлгэрийн мэт турчихна гэж байхгүй шүү дээ. Түүнчлэн зураг дээр байгаагаасаа илүү гуалиг туранхай харагдахын тулд зураг авахуулах хэд хэдэн байрлалыг эзэмшсэн байдаг. Энэ ч мөн тэдний маш зальжин аргуудын нэг юм.
9
Фотошопоор өө сэвээ засах нь
Холливуудын оддыг фотошопгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь тэд өөрсдийн төгс бие царайгаа чухам үүний тусламжтайгаар л бүтээдэг. Олны танил эрхмүүд гэлтгүй, охид бүсгүйчүүд ч гэсэн сүүлийн үед түгээмэл хэрэглэдэг болсон шүү дээ... Тэд энэхүү программын тусламжтай хормын дотор л хүссэн царай төрх, бие хаатай болж, ханхүү гүнж болцгоодог болжээ.
10
Компьютер графикийн тусламжтай хэвлийн булчин хийх
Өдгөө техник, технологи хөгжсөн өнөө үед боломжгүй зүйл гэж үгүй болсон билээ. Тиймээс ч хүмүүс компьютер график, фотошопын тусламжтай биеэ илүү сайхан харагдуулж, тэр байтугай хэвлийн булчинг хүртэл хийж байна. Ингээд бодохоор үнэхээр гайхалтай байгаа биз. Жишээ нь "300" киноны гол дүрийн жүжигчин Жерард Батлер (Gerard Butler), киноныхоо үеэр энэхүү аргаар төгс сайхан биетай харагдаж чадсан байна.