Хэрэглэгчдийг татах нууц

Америкийн шилдэг брэндүүдийн хэрэглэгчдийг өөртөө татах нууцаас хүргэе. Энэхүү нууцуудыг мэдсэнээр та бага зэргийн заль гаргаж өөрийн бизнестээ ч ашиглаж болох юм. АНУ-д саяхан нэгэн судалгаа хийсэн бөгөөд энэхүү судалгаанд олон жилийн туршид тэргүүлэгч хэвээр буй компаниуд оржээ. Судалгааны үр дүнд эдгээр компаниуд хэрэглэгчийн санал хүсэлт болон тэдгээрийн хүсэлд нийцсэн маркетингийг боловсруулснаар ийнхүү амжилтанд хүрсэн болох нь батлагджээ. Тиймээс амжилттай бизнес эрхлэхэд нөлөөлөх чухал зүйлсийн нэг нь хэрэглэгчдийн итгэлийг төрүүлэх явдал юм байна.

Хэрэглэгчдийг татах нууц

1 Starbucks мэт харилцааны нөхцлийг бүрдүүл

Хэдэн жилийн өмнө уналтанд орж байсан Starbucks дахин хөгжиж, дэвшиж эхэлсэн байна. Тэд үйлчлүүлэгчдийн сонирхолд нийцүүлэн үнэгүй интернэт, уянгалаг хөгжим, том ширээ, тусгай өрөө гэх мэт зүйлс нь энэхүү кафег илүү нэр хүндтэй болоход тусалсан аж. Кофе ууж суух зуураа ажил хэргээ ч амжуулан амарч болох нөхцөлийг Starbucks гаргаж өгчээ. Хамгийн гол нь өрсөлдөгч байгууллагуудынхаа стратегийг богино хугацаанд ойлгож, өөрийнхөө алдааг олж, яаралтай арга хэмжээг ашигтай байдлаар авах нь чухайл юм. 

Starbucks мэт харилцааны нөхцлийг бүрдүүл

2 Логоны хувьсал - Nike

Nike өөрийн вэбсайтан дээр: “Тамирчин бүрт сэтгэл ханамжийг мэдрүүлэх” эсвэл “Хэрвээ чи биетэй л бол, тамирчин гэсэн үг” -хэмээн бичсэн байдаг. Энэхүү уриа нь мэргэжлийн тамирчид болон энгийн нэгэн иргэнийг холбож өгч буй чухал уриа юм. Компанийн мэргэжилтэнгүүд хэлэхдээ, “бид хэзээ ч мэргэжлийн тамирчин болон энгийн хүмүүсийг салгаж үздэггүй. Тиймээс хүн бүр өөрийн зорилгодоо хүрэх боломжтой гэдгийг ойлгуулахыг зорьсон юм” -гэжээ. Nike байнга шинэлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээс гадна “just do it” хэмээх бас нэгэн уриагаараа хэрэглэгчдийн сэтгэлийг татаж чаддаг байна. Тиймээс Nike-ийнхаан хүн бүрт өөртөө итгэх итгэлийг өгөхөөөс гадна, Nike-т итгэх игэлийг төрүүлж байгаа юм. 

Логоны хувьсал - Nike

3 Apple мэт өөдрөг байцгаая.

Apple –ийн шинэ бүтээгдэхүүнийг тэсэн ядан хүлээдэг хүмүүс дэлхий дээр олон байдаг. Apple-ийн гаргасан бүтээгдэхүүн бүх хэрэглэгчдийн итгэлийг төрүүлдэг. Ялангуяа Apple бүтээлч санааг гаргаж үргэлж шинэлэг зүйлийг бүтээдэг нь хэрэглэгчдийн сэтгэлд нэлээд нийцдэг. Тэд дэлгүүртээ эелдэг хүмүүсийг авч ажиллуулдаг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдэд сайхан мэдрэмжийг төрүүлэхээс гадна, итгэлийг нь татаж чаддаг байна. Стив Жобс хүмүүсийн сэтгэлд юу нийцдэг болохыг олохын тулд нэлээд хугацаа зарцуулсан бөгөөд үүнийхээ ачаар бусад өрсөлдөгч байгууллагуудынхаа ямагт тэргүүнд байх болжээ. 

Apple мэт өөдрөг байцгаая.

4 FedEx-ийн ойлголт

FedEx нь амласандаа хүрч чаддагаараа шилдэг брэндүүдийн тоонд багтжээ. FedEx-ийг хүмүүс маш найдвартай үйлчилгээтэй байгууллага хэмээн үздэг. “Бид таныг ойлгож байна” -хэмээх уриагаар энэхүү брэнд хэрэглэгчдийн сэтгэлийг татсан аж. Хэрэглэгчдийн сэтгэлийг татахад зөвхөн бүтээгдэхүүн бус мөн тэдэнтэй харьцах харьцаа ихэд чухал гэдгийг FedEx мэддэг учир хэрэглэгчидтэй тусгайлан холбогдож, тэдний санал бодлыг сонсдог байна. Тиймээс ямар ч бизнест хэрэглэгчдийн хүслийг авч үзэх нь бизнес хөгжихөд түлхэц болно. 

FedEx-ийн ойлголт

5 Amazon.com нэг бүрчлэн хандах

Энэхүү брэнд нь хэрэглэгчдийн итгэлийг даасан томоохон байгууллагын нэг юм. Түргэн, шуурхай, найдвартай үйлчилгээ, хямд үнэ, өргөн сонголт болон хэрэглэгчдийн эерэг сэтгэгдлийн ачаар энэхүү брэнд томоохон брэндүүдийн нэг болж чаджээ. Энэ нь хүн бүрийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлж байгаа явдал юм. Amazon-ы сайтан дээр ямар бараа бүтээгдэхүүн сонгох, хамгийн их эрэлттэй байгаа бараа гээд л бүхий зүйлийг мэдэх боломжтой. Мөн үүнээс гадна Listmania хэмээх зөвөлгөөний булантай байдгаараа нэлээд давуу талтай юм байна. 

Amazon.com нэг бүрчлэн хандах

6 Coca-Cola-Аз жаргалын амт

Байгуулагдсан мөчөөсөө эхлэн энэхүү байгууллага хүмүүсийн итгэлийг дааж, тэднийг гайхшруулсаар ирсэн. Coca-Cola-ны үндсэн уриа нь “Coca-Cola-Аз жаргалын амт” гэдгийг хүн бүр мэднэ. “80-аад оны үед Coca-Cola компани уналтанд орж байсан бөгөөд энэхүү уналтаа одоог хүртэл мартахгүй, тэр үед гаргасан алдаагаа дахин давтахгүй байгаа нь энэхүү компани одоог хүртэл оршин тогтнож буй нэг үндэс юм” -хэмээн мэргэжилтэнгүүд үзэж байгаа аж. 

Coca-Cola-Аз жаргалын амт

7 Ford мэт тууштай бай

Ford компани нь улс орны эдийн засаг тийм ч таатай биш байхад үүсэн бий болсон. Гэсэн хэдий ч Ford нь өөрийн лого болон үүсгэн байгуулагчийнхаа хамтаар энэхүү бүх шалгууруудыг даван туулж чадсан юм. Форд хэрэглэгчдийн сэтгэлд нийцүүлэн ажиллах эрмэлзэлтэй байдаг бөгөөд ерөнхий захирал Алан Мулалли нь онлайнаар хэрэглэгчидтэйгээ байнга харилцдаг байна. Энэ нь Фордыг одоог хүртэл шилдэг тэргүүний, итгэл даасан компани болоход тусалсан хэмээн үзэж байгаа аж. 

Ford мэт тууштай бай

8 Southwest Airlines мэт эелдэг, найрсаг байх

Southwest Airlines нь нисэхийн салбарт шинэчлэлт өөрчлөлтийг хийж өөрсдийн өвөрмөц байдлаараа шалгарсан шилдэг брэндийн нэг юм. Энэхүү компаний онгоц нь маш өнгөлөг, гэрэл гэгээтэй бөгөөд хамгийн гол нь үйлчлүүлэгчдийг аюулгүй байдлаар хүрэх гэсэн газарт нь хүргэж чаддаг байна. Нисэхийн хэд хэдэн авиа компаниуд Southwest-ийн хэв маягийг дууриах гэж оролдсон боловч төдийлөн амжилтанд хүрч чадалгүй хаяж байсан юм. Southwest Airlines-ын гол онцлог нь: Тэд ачааны мөнгө авдаггүй бөгөөд эелдэг, найрсаг хамт олонтой юм байна. Эдгээр чанаруудыг давтахад амархан мэт санагдавч үнэн хэрэгтээ тийм ч хялбар биш бололтой. 

Southwest Airlines мэт эелдэг, найрсаг байх

9 Nordstrom мэт үйлчлүүлэгчдээ хайрлаж, хүндэл

Хэрвээ танай байгууллагын талаар хүмүүсийн сэтгэгдэл өндөр байвал та бүх зүйлийг зөв хийж байна гэдэгтээ итгэлтэй байж болно. Nordstrom нь 230 дэлгүүртэй бөгөөд аль ч салбарт нь үйлчлүүлэгчдийг гомдоолгүй, үргэлж хүндэтгэн харьцдаг байна. Nordstrom нь найдвартай, чанартай бараа бүтээгдэхүүнтэй гэдгээрээ хэрэглэгчдийн итгэл найдварыг төрүүлж чадсан аж. Тэд тухайн хүнд тохироогүй хувцсыг эргүүлэн авч, сольж өгдгөөрөө бусад брэндийн дэлгүүрүүдээс ялгардаг байна. Үүнээс гадна байнгын үйлчлүүлэгч нартаа зориулж цахим шуудангаар шинэ ирсэн бараа бүтээгдэхүүний гэрэл зургуудыг илгээдэг аж. Nordstrom дэлгүүр нь тийм ч хямд үнэтэй дэлгүүр биш хэдий ч хүмүүс сэтгэлд таатай үйлчилгээг авна гэдгээ мэддэг учраас бага зэрэг илүү зардал гаргаж энэхүү дэлгүүрийг сонгодог байна. Nordstrom үргэлж үйлчлүүлэгчидтэй хэрхэн зөв харилцах, туршлага хуримтлуулах тал дээр ихэнхи анхаарлаа хандуулдаг аж. 

Nordstrom мэт үйлчлүүлэгчдээ хайрлаж, хүндэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()