Зургаахан настайдаа Оскар авсан адтай охин

Зарим нэгэн жүжигчин насаараа хүлээж байж сая арай гэж нэг Оскарын шагналын бараа хардаг байхад төрөлхийн авьяастай, хувь тавилантай хүн гэж үнэхээр тусдаа, эгэлгүй заяанд төрдөг бололтой. Бид та бүхэндээ 6-хан насандаа Оскарын шагнал хүртсэн, хүн бүхний зүрх сэтгэлд өхөөрдөм хөөрхөн төрх, цангинасан цовоо хоолойгоороо хоногшин үлдсэн жүжигчин Ширле Тимпл (Shirley Temple)-ийн амьдралын тухай товчхон хүргэхээр бэлдлээ.  

Зургаахан настайдаа Оскар авсан адтай охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Тэрээр 1928 оны 4-р сарын 23-ны өдөр АНУ-ын Калифорни мужид төржээ. Дөнгөж гуравхан настайдаа анхны кинондоо тоглосон нь түүний ч гавьяа биш байв. Мэдээж эцэг эх нь л охиноо урлагийн зам руу ийм эрт эргэлт буцалтгүй оруулсан хэрэг шүү дээ. 

2

Эцэг эх нь Тимплиг эхлээх Америкдаа нилээд нэртэй "Miss Meldzin"-ийн бүжгийн сургуульд оруулав. Тэнд байхдаа Холливуудын алдартай найруулагчдын нүдэнд өртөж, хүүхдийн мюзиклд тогложээ. 

3

Эдийн засгийн Их Хямралын үеэр хэн хүнгүй л гэрэл гэгээтэй, өөдрөг зүйлс үзэхийг хүсэж байв. Харин бяцхан Тимпли тэрхүү тод гэрэл нь болж чадсан юм. 

4

Түүний ачаар алдарт "Fox" кино компани ч сүйрлээс аврагдсан юм. 

5

Бяцхан охиныг олны танил болж, гялалзсан амжилт гаргахад цуцалтгүй тэмцэж байсан ээж нь өдөр бүр охины үсийг нь хичээнгүйлэн буржийлгаж өгч, хувцаслалт, гадаад төрхөнд нь гойд ихээр анхаарч, тэр ч бүү хэл товшуур бүжгийн хувийн багш хөлслөн сургаж, түүний авьяасыг улам бүр тордон "ургуулж" байсны ачаар тэр Их Хямралын үеэрх хамгийн өндөр орлоготой, басхүү хамгийн залуухан жүжигчин болж чадсан юм. 

6

Түүний тоглосон  "The Little Colonel" болон "Rebecca from Sunnybrook Farm" кинонууд. 

7

1934 онд тэрээр Америкийн Кино Академийн дээд шагнал болох Оскарыг 6 насандаа хүртсэн нь шуугиан тарьж, басхүү олон хүмүүст хардлага төрүүлээд амжсан юм.

8

Түүний шагналыг гардуулахдаа "Зөвхөн авьяас чадвараа үнэлүүлсэндээ ч биш, энэ цөвүүн цагт мянга мянган хүний зүрхэнд итгэлийн гэрэл асааж үнэлж болшгүй аз жаргал авчирсанд тань бяцхан хатагтай танд талархая" хэмээн хэлсэн юм. 

9

10

Дөнгөж 6-хан насандаа нэр хүнд гээч том ачааны бараан талыг ч мөн амссан юм. "Намайг жаахан байхад зул сарын үеэр ээж маань намайг их дэлгүүр рүү дагуулж яваад хүүхдүүдтэй, хүмүүстэй зургийг минь авахуулдаг байсан. Уг нь би Сантатай цуг сууж, энгийн л хүүхдүүдийн адил зураг татуулахыг хүсдэг байсан ч тийм боломж огт олдолгүй байсаар том болсон юм даа" хэмээн тэр бүр сүүлд гунигтайхан дурссан байдаг. 

11

8 насандаа Тимпли 8 сая долларын эзэн болсон байв. Түүний зургууд захианы марк, зурагт хуудас, бэлэг дурсгалын тоглоом, календарь гээд л хаа сайгүй хэвлэгдэх болжээ. 

12

13

Гэвч харамсалтай нь түүний энэ их нэр хүнд гэнэт эхэлсэн шигээ л гэнэт дуусчихав. Өөрөөр хэлбэл бага насанд нь эхэлсэн карьер бага настай нь хамт өндөрлөсөн гэсэн үг.

14

Түүнийг өсч том болохын хэрээр кинонд тоглуулах хүсэлтүүд цөөрч эхлэв. Найруулагчид түүнийг бага байсан шигээ өхөөрдөм хөөрхөн байхаа больсон, тиймээс ч дүрүүдэд тохирохгүй хэмээн үзэж байлаа. 

15

Ингээд тэр урлагийн карьераа улс төрөөр сольж, Бүгд Найрамдах намын гишүүн болж сонгуульд өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй юм. Тэрээр 2 ч удаа гэрлэж, нийт 3 хүүхэдтэй болжээ.

16

Хүмүүсийн сэтгэлд булцгар хацартай жаахан охины дүрээрээ үүрд хадгалагдан үлдсэн тэрээр 2014 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()