Амьддаа заавал очиж үзэх “галзуу” 20 шоу

Хүн болж төрснийх ядаж амьдралдаа ганц удаа ч болов очиж үзэх ёстой гайхалтай үйл ажиллагаа болон шоунууд гэж байна шүү. Мөнгөө хадгалж, хурааж байгаад нэг очоод үзэхэд хэзээ ч харамсахааргүй л болов уу? Ингээд та бүхэндээ заавал үзэх ёстой дэлхийн баяр, наадам болоод шоунуудыг танилцуулъя.

Амьддаа заавал очиж үзэх “галзуу” 20 шоу

1 “Best Major European Festival”

Серб улсын Нови Сад хотод жил бүр зохиогддог энэхүү наадамд орон орны чадварлаг DJ нар ирж, бүтэн шөнийг зугаатай өнгөрүүлдэг байна. Хамаг биеийн тань шар үсийг босгох галзуу шоуг бүү алгасаарай.

“Best Major European Festival”

2 “La Tomatina”

“La Tomatina” хэмээх тус онцгой баярыг Испани улсад жил бүрийн 8-р сард зохион байгуулдаг юм. Улаан лоолийг бие биерүүгээ шидэж, хөгжилддөг бөгөөд 30,000 гаруй хүн оролцож, нэг өдрийг хөгжил цэнгэлээр дүүрэн өнгөрүүлдэг байна.

“La Tomatina”

3 “Summerfest”

Жил бүр 900,000 хүнийг нэг дор цуглуулж нэгтгэж чаддаг дэлхийн хамгийн том хөгжмийн наадам бол “Summerfest” юм. Үүнд 1000 гаруй дуучид ирж, өөрийн уран бүтээлээ толилуулахаас гадна, үзэгчдэд зориулсан тусгай хөтөлбөр ч бас багтана. Энэхүү хөгжмийн наадам нь АНУ-ын Милвауки хотод зохион байгуулагддаг ажээ.

“Summerfest”

4 Бразилийн карнавал

Бразилын Рио Де Жанейро хотод  зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том карнавал наадмыг та заавал очиж, сонирхоорой. Өвөрмөц, сонин содон хувцаснууд, чадварлаг бүжигчид, гудамжны үдэшлэгүүд, нүсэр парад зэрэг нь таны нүдийг өнгө өнгөөр басхүү үзэсгэлэнт бүсгүйчүүдээр хужирлах болно.

Бразилийн карнавал

5 “Холи”

“Холи” хэмээн нэрлэгддэг тус баярыг Энэтхэг улсад жил бүрийн 2 эсвэл 3-р сард зохион байгуулдаг байна.  Эртний Хиндү шашинтнуудын баяр бөгөөд нэг нэгрүүгээ өнгө өнгийн биед хоргүй будаг цацаж, хөгжилддөг байна. Энэ нь тун сонирхолтой байдаг төдийгүй эв нэгдлийг бэлгэддэг гэнэ.

“Холи”

6

8-р сар болгонд уламжлал болгон зохиогддог тус наадамд хөгжим сонирхогч болон дурлагч 65,000 залуусыг нэг дор нэгтгэдэг юм. АНУ-ын Невада мужын эзгүй цөлд болдог бөгөөд "гал гарсан" тоглолтууд нь таны биенээс адреналиныг ялгаруулж, амьд явахын утга учрыг тодотгож өгдөг байна.

7 “The Electric Daisy Carnival”

Лас Вегас хотод 3 өдрийн турш зохион байгуулагддаг “The Electric Daisy Carnival” хөгжмийн наадамд дэлхийн хамгийн шилдэг 500 гаруй DJ хүрэлцэн ирж, өөрийн бүтээлээ сонирхуулдаг юм. Сүүлийн үед энэ нь Нью-Йорк хот болон Англи улсад зохион байгуулагдах болоод байгаа билээ.

“The Electric Daisy Carnival”

8 “Шар айрагны баяр”

“Шар айрагны баяр”-ыг өдгөө мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Жил бүрийн 9-р сарын сүүлээр Герман улсад болдог тус баярыг  6 сая хүн тэмдэглэж байдаг юм. 16 өдөр үргэлжлэх баярыг сонирхож, зорьж ирэх гадны жуулчид ч бишгүй байдаг аж.

“Шар айрагны баяр”

9 “Шинэ жилийн наадам”

Дэлхийн хамгийн том “Шинэ жилийн наадам”-ыг та зөвхөн Австралийн Сидней хотоос харах боломжтой. Сая гаруй хүмүүс цугларан, Сиднейгийн сувдан гүүрэн дээрх галын наадам болон гэрлийн шоуг нүдээ цавчилгүй үзэж, уулга алддаг байна.

“Шинэ жилийн наадам”

10 “Songkran”

Тайландын “Songkran” хэмээх шинэ жилийн, шинэ өдрийн баяр нь дэлхийн хамгийн том усан байлдаан гэж нэрлэгддэг аж. Мянга мянган хүмүүс цугларч нэгнээ усан буугаар буудаж, баяр цэнгэлийг бэлэглэдэг гэнэ шүү.

“Songkran”

11 Цасанд гулгагчдын баяр

Австри улсад зохиогдох энэхүү баярт чадварлаг тамирчид олны нүдийг хужирлаж, таныг хором ч уйдаахгүй гэдэгт итгэж болно.

Цасанд гулгагчдын баяр

12

1970 оноос хойш уламжлал болон зохиогдож ирсэн Английн 5 өдрийн хөгжмийн наадамд ирж, чадварлаг уран бүтээлчдийн тоглолтыг сонирхоорой. Таны амьдралд мартагдахааргүй өдрүүд болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байна.

13

Жил бүр Бразил улсын хотуудыг дамжин зохион байгуулагддаг тус хөгжмийн наадам нь дэлхийн томоохон фестивальд тооцогддог юм. Зөвхөн энэхүү шоуг үзэхээр Бразил улсыг зорих маш олон гадны жуулчид байдаг билээ.

14

Агаарын бөмбөлөгт сууж, үзэсгэлэнт байгалийг тольдохыг хүсэхгүй хүн гэж үгүй. Тиймдээ ч олон зуун мянган хүн тус наадмыг зорьдог байна. Жил бүрийн 10-р сард 9 өдрийн турш Мексик улсын Альбукерке хотод зохиогддог юм шүү.

15 “Tomorrowland”

“Tomorrowland” хөгжмийн наадам нь жил бүрийн 7-р сарын хамгийн сүүлийн амралтын өдрүүдэд Бельги улсад зохион байгуулагддаг байна. Үүнийг үзэж, сонирхон, хөгжилдөн цэнгэхээр 180,000 гаруй хүмүүс ирдэг төдийгүй 100 гаруй DJ уран бүтээлээ толилуулдаг юм.

“Tomorrowland”

16

АНУ-ын Миами хотод болдог хөгжмийн наадмын тасалбар зарагдаж эхэлсэн даруйдаа дуусдаг гэнэ. Энэ нь тус наадмын хүлээлт болоод нэр хүнд, чанар чансаа хэр болохыг илтгэнэ. Дэлхийн хамгийн шилдэг, чадварлаг DJ нар хүрэлцэн ирж, таныг уйдаах нь бүү хэл, хором бүрийг хөгжмөөрөө цэнгээн хөгжөөж өгдөг аж.

17 "The Rhythms of the World"

Марокко улсад болдог энэхүү хөгжмийн наадмыг сонирхож, үзэхээр сая сая хүмүүс цуглардаг байна. Олон улсын хамгийн шилдэг гэгддэг дуучид уран бүтээлчид үзэгчдийг хөгжөөж, бүтээлээ сонирхуулах бөгөөд олон олон гэнэтийн бэлэг барьдаг гэнэ. 

"The Rhythms of the World"

18

Хоёр жилд нэг удаа болдог Испанийн бас нэгэн алдартай баяр юм. Энэ нь нэг ёсны тэмцээн бөгөөд хамгийн өндөр бат бөх хүн цамхаг бүтээдэг билээ. Ихэвчлэн 10-р сарын эхний 2 өдөрт зохиогддог аж.

19

Итали улсад үндэсний баяр болгож тэмдэглэдэг энэхүү жүржний байлдаан нь 2-р сард 3 өдрийн турш үргэлжилдэг юм. 

20 “Бурёнг”

“Бурёнг” хэмээн шавраар байлдах баярыг зөвхөн Өмнөд Солонгос улсад очиж харах боломжтой. Энэ нь жил бүрийн 7-р сард болдог бөгөөд сая сая хүмүүс оролцдог байна. Шавар нь хүний арьсыг толигор, зөөлөн болгох үйлчилгээтэй байдаг тул тэд хөгжилдөхөөс гадна гоо сайхандаа давхар анхаардаг гэсэн үг аж. 

“Бурёнг”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()