1
Таны дуудлага болон зурвасыг авдаггүй юм биш биз?
Хэрвээ таны болзоот залуу тань үргэлж хэнэггүй гэмээр зан гаргаж, таны дуудлага, зурвасыг үл ойшоож, анзаардаггүй бол таныг тэгтлээ их чухалчилж үзэхгүй байгаагийн наад захын шинж. Мөн хэрвээ үргэлж та түрүүлэн холбогдож, болзоог товлодог бол энэ тийм ч таатай зүйлийн нэг биш шүү дээ. Түүнчлэн түүний таныг үл ойшоодог гэдгийг найзууд, гэр бүлийнхэн нь мэддэг бол та түүнээс харилцаагаа таслах хэрэгтэйг зөвлөмөөр байна.
2
Болзоондоо нэг их ач холбогдол өгдөггүй
Хэрвээ таны болзож байгаа залуу өөрсдийнхөө болзоо, уулзалтад тэр бүр ач холбогдол өгдөггүй, үргэлж хоцордог бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Тантай болзох тэр мөчид дуртай хөл бөмбөг, найзуудын уулзалт зэрэг нь давхцаж таардаг бол тэр тэдгээрийг хойшлуулан тантай уулздаг уу? Харин эсрэгээрээ бол тэр таныг уудаг шар айраг, уулзах найзуудаасаа дор үзэж байгаагийн илрэл юм.
3
Өөрсдийн харилцаанаас илүү найзууддаа анхаардаг
Найз бүсгүй, түүний найзууд хоёр мөнхийн өшөөтэй мэт... Учир нь яг хэрэгтэй мөчид найзуудтайгаа уулзах, тоглох гээд явчихаар эмэгтэйүүд яах болж байна? Таны найз залуу ч мөн иймэрхүү хандлагатай, таныг найзууд, зугаа цэнгэлээсээ доогуур тавьж, хэлсэн үгийг тань үл ойшоож байгаа бол түүнтэйгээ сайтар ярилцаж, тэгээд ч нэмэргүй бол зайгаа барьсан нь дээр юм. Хэдийгээр хайр гэдэг биенийхээ алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх ч гэлээ харилцан хүндлэлгүй үерхэл удаан үргэлжилдэггүй.
4
Чухал тэмдэглэлт өдрийг мартдаг
Арай таны төрсөн өдөр, анх уулзсан өдөр, ойн баяр зэргийг мартаж байсан юм биш биз? Саналаа ч гэсэн тэр бүрийд төдийлөн ач холбогдол өгдөггүй, унтаа байдалтай тухайн өдрийг өнгөрүүлдэг бол үүнийг анхааралдаа авахад гэмгүй юм. Хайртай хосуудын бүхий л зүйлс маш утга учиртай, харилцан хүндлэлтэй байж л цаашдаа амжилттай үргэлжлэх болно.
5
Хүнд мөчид танд тус болдоггүй
Хүн бүхэнд л жижиг том гэлтгүй саад бэрхшээл, элдэв асуудал цаг тутам тохиолдож байдаг. Харин тэр бүхэнд дэргэд нь хамт байж, бүхий л зовлон жаргалаа хуваалцдаг байвал хэн хэндээ үнэхээр түшигтэй сайхан байх нь ойлгомжтой. Тиймээс ч хэрвээ найз залуу тань, учирсан саад бэрхшээлд түүртэн, бухимдаж, эсвэл бүр анхаарал тавихгүй бол та өөрсдийнхөө харилцааг дахин нэг тунгаан бодоорой. Хэрвээ таны хамгаас хэцүү үед хажууд чинь байхгүй байгаа бол, та түүнд амьдралынхаа алтан цагийг зориулах ямар хэрэг байна?
6
Таны сонсож байгаа мэт царайлав ч үнэндээ тоодоггүй
Найз залуу, болзоот залуугаа нэг шинжээд үзвэл ямар уу? Тэр таны яриаг хэр анхааралтай сонсож, хүлээн авдаг вэ? Анхаарч байгаа мэт боловч, дараа нь та хоёр тухайн сэдвээр дахин ярилцахад огтхон ч сонсоогүй мэт, юуны ч талаар мэдэхгүй бол тэр ч харин жинхэнэ асуудал шүү. Хэрвээ үнэхээр л танд чин сэтгэлээсээ анхаарал хандуулдаг байсан бол санаандгүй хэлсэн ганц үгийг тань ч тогтоож авдаг юм.
7
Хайраар бус, санхүүгээр тэтгэхийг илүүд үздэг
Хосуудын харилцаа юун дээр тогтох ёстой юм бэ? Үүнд хөрөнгө мөнгө огтхон ч хамаагүй. Хүйтэн өдөр та мөнгө тэврээд дулаацахгүйгээс хойш, хайртай хүний тань нөмөр нөөлөг, халамж л хэрэгтэй шүү дээ. Тиймээс юун түрүүнд өөрт тань халамжтай, түшигтэй эр хүнийг сонгох нь чухал билээ.
8
Гэр бүлтэйгээ таныг танилцуулдаггүй
Энэ нь мөн л шалтгаантай байж таарна. Тэр таныг гэрийнхэндээ хэлээгүй, эсвэл гэрт нь ямар нэгэн "шалтгаан" байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л энэ нь ихэнхи тохиолдолд тухайн хүнийг сэтгэлгүй, тантай удаан хугацааны харилцаа тогтоохыг хүсэхгүй байгааг илэрхийлдэг байна. Тиймээс энэ асуудал дээр хайрттайгаа сайтар ойлголцож, өөрийн санааг хэлэх нь зүйтэй. Хэлээд ч нэмэргүй бол түүнээс зайгаа барих болсны илрэл ч байж мэднэ.
9
Байж боломгүй их хартай
Хэрвээ үнэхээр л хайрт тань тийм их хартай, ядаргаатай хүн бол түүнтэй хэрхэн цаашид урт удаан хугацаанд аз жаргалтай амьдарч чадах юм бэ? Хүмүүс хайртай бол хартай гэлцдэг. Гэхдээ энэ бол тэнэглэл шүү дээ. Харин ч хосуудын хайр дурлал, чин сэтгэл нь итгэлцэл дээр л тогтдог. Нэгэнт хардаж эхэлсэн бол тэр танд итгэх итгэлээ бүр мөсөн уландаа гишгэсэн гэсэн үг.
10
Тэр таныг бусад охидтой адилхан л гэж боддог...
Хүн хайртай хүнээ бүхнээс онцгой, дахин давтагдашгүй хэмээн үнэлж, хайрладаг. Гэтэл тэр нэг залуу таныг огтхон ч ойшоохгүй, яг л бусад охидтой ижил гэсэн хандлагаар ханддаг бол энэ үнэхээр тэвчиж болохгүй асуудал юм. Тиймээс цаашид түүнтэй хэрхэн харьцах, эс бөгөөс харилцаагаа үргэлжлүүлэх хэрэгтэй эсэхийг сайтар тунгаан бодоорой.