Ажил дээр гарахад хамгийн хэрэгтэй 14 чадвар

2016-05-11, 12:00
21,859

Таны ямар мэргэжилтэй байх тань хамаагүй, ажлын байранд гарахад хамгийн ихээр хэрэг болдог мэргэжлийн болон харилцааны түгээмэл чадварууд гэж байдаг. Эдгээр нь таныг амжилт өөд хөтлөхөөс гадна бусдад өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлэх гол тулгуур болж өгдөг юм шүү. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Ажил дээр гарахад хамгийн хэрэгтэй 14 чадвар

1 Ярианы сэдэв

Анхны сэтгэгдэл гэдэг маш чухал. Шинээр танилцсан ажлын хамрагч, түнш зэрэгтэйгээ ярилцаж, яриа өдөөхийн тулд оновчтой, зөв сэдвийг сонгох чадвар танд хамгаас их хэрэг болно. Цаг агаарын тухай ярилцаж, бусдыг залхаах бус илүү сонирхолтой сэдвийг сонговол зохилтой. Таны мэдлэг боловсрыг тэдэнд илэрхийлж өгөхүйц, өөрийн хамгийн сайн мэддэг зүйлсийнхээ талаар ярилцаад үзэх хэрэгтэй. 

Ярианы сэдэв

2 И-мэйл бичих

Хэн нэгэн, тэр тусмаа дарга, менежер рүүгээ и-мэйл бичихдээ хэт урт сунжирсан биш товч бөгөөд тодорхой байлгах хэрэгтэй. Энэ нь мөн л таны чадварыг илтгэх тул жижиг зүйл хэмээн тоолгүй, яаран сандран бичээд явуулчихаж болохгүй. Харин тавтай сууж байгаад юу гэж бичвэл илүү цэгцтэй, тухайн хүн илүү хялбараар ойлгож болох зэргийг бодолцож үзээрэй.

И-мэйл бичих

3 Өөрийгөө танилцуулах

Энэ тохиолдолд ажилд ороход өөрийгөө хэрхэн танилцуулах тухай дурдаж байна. Хаана ч ажилд ороход та өөрийгөө товч танилцуулсан эссэг бичиж өгөх болно. Харин үүнийг зөв дүрмийн дагуу, оновчтой, тодорхой бичсэн байх шаардлагатай. Ажил олгогч таны эссэг ганц гүйлгэж хараад л мэдлэг боловсрол нимгэн эсэхийг тань мэдэж орхидог юм шүү. Интернэтээр дүүрэн л тус эссэний загварууд хөглөрч байгаа боловч тэндээс хуулбарлаж бичихгүй байхыг сануулъя. Санаа авч болох хэдий ч тэр чигээр нь хуулж бичих нь таныг увиагүй, мунхаг нэгэн мэт харагдуулна.

Өөрийгөө танилцуулах

4 Ярилцлага

Ажилд ороход хамгийн сүүлийн буюу чухал үе шат нь ярилцлага байдаг. Таны амнаас гарах үг бүрийг тань дүгнэж, шүүж байх тул аль болох сул үг ашиглахгүй байвал зүйтэй. Гэхдээ хэт хэнхэг зан гаргаж, "их мэдэгч" царайлах ч бас тохиромжгүй. Зүгээр л өөрийнхөөрөө гэхдээ бага зэрэг хяналттай байх хэрэгтэй аж. Хүнтэй зөв, зохистой ярих нь таны эзэмшсэн байх ёстой хамгийн чухал чадвар юм шүү.

Ярилцлага

5 Гар барих

Хүнийг хэрхэн гар барьж байгаагаар нь таньж, дүгнэж болдог. Өөртөө итгэл муутай хүн бусадтай гар барихдаа зөөлөн, сул барьдаг бол өөртөө бат итгэлтэй нэгэн чангавтар, эвтэйхэн гар барьдаг байна. Иймд та ажлын хамтрагч нар болон дарга нартайгаа танилцан, гарыг нь чанга атгаарай. Энэ нь таныг сайнаар харах нэгээхэн шинж болж өгнө.

Гар барих

6 Сайхан хувцаслах

Хүн өөрийн зан төрх, мэдлэг боловсрол гээд л бүгдийг өөрийн хувцаслалтаараа илэрхийлдэг. "Хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг" гэсэн үг байдаг даа. Цэвэрхэн сайхан хувцасласан хүмүүс ихэвчлэн зарчимч, боловсролтой нэгэн гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлдэг. Мөн та гурваас дээш өнгийн хувцас өмсөх шаардлагагүй. Хэт олон юм давхарлаж өмсөх нь таныг замбараагүй гэх сэтгэгдэл, хардлагыг төрүүлнэ шүү. Иймд зөв, зохистой хувцаслах мэдрэмж, чадвар танд хэрэг болно.

Сайхан хувцаслах

7 Цалин

Дөнгөж ажилд орж байж цалингийн тухай хөндөж, тус компанийн амласан цалинг голох нь хамгийн буруу алхам. Мэдээж та санал бодлоо хэлж болох ч хүлээцтэй хандаж, тайван ярилцаад үзээрэй. Ингэсний үр дүнд та болон компани аль аль нь ямар нэгэн шийдэл хүрнэ гэж найдъя.

Цалин

8 Цагаа барь

Зөвхөн ажил гэлтгүй амьдралд тань ч бас асар их тус нэмэр болно. Цаг барих нь хамгийн том соёл гэдгийг хүн бүхэн л мэднэ. Ажилдаа яг цагтаа ирж, цагтаа тарах зэрэг нягт, нямбай байдлыг илтгэх төдийгүй ийн явсаар таныг амжилтанд хүргэх гүүр ч болж мэдэх юм.

Цагаа барь

9 Цагаа зөв зохицуул

Ажил ажил гэсээр байгаад ар гэрээ хэрхэвч орхигдуулж болохгүй. Мэдээж ажлын амжилт чухал боловч гэр бүлээс тань илүү гэж бодохгүй л байна шүү. Бүхнийг зөв зохицуулж, ар гэртээ, ажилдаа ч тэр анхаарлаа зэрэг хандуулж чаддаг хүнийг л жинхэнэ амжилттай яваа эрхэм хэмээн нэрийддэг юм. Хэдий компани толгойлж, захирал гэж дуудагдах болсон ч эргээд нэг хартал, үр хүүхэд, хань ижилгүй ганцаар байвал тэр жаргал, мөрөөдөл гэж үү?

Цагаа зөв зохицуул

10 Бүү эмээ

Захирлаа харахаар л эмээж, айгаад хэлэх гэсэн үгээ ч бүрэн илэрхийлж чаддаггүй хүмүүс олон. Энэ нь таныг дээш нь биш харин ч доош татах сөрөг талтай. Харин өөрийн юу бодож, мэдэрч, ямар шинэ, соргог санаа байгаа зэргээ бүгдийг нь ний нуугүй захиралдаа хэлж, тайлагнаж бай. Буруу зүйл хийсэн ч толгой гудайлган зогсох бус уучлал эрээд дахиж ийм алдаа гаргахгүй хэмээн хэлж, түүнийгээ бардам гэгч нь батлах хэрэгтэй. 

Бүү эмээ

11 Зөвлөгөө ав

Ойлгомжгүй, мэдэхгүй зүйл байвал огт санаа зоволгүй ажлын хамтрагчдаасаа тусламж хүс. Хүн бүхнийг мэднэ гэж байхгүй тул зөвлөгөө авч, сурч мэдэхэд буруудах зүйл байхгүйн дээр таныг хичээнгүй нэгэн гэдгийг тань батлаад өгнө. Харин ямар нэгэн зүйлс ихдээд ирэхээрээ утгаа алддаг шиг байнга л нэг зүйлээ асууж, бусдад төвөг удах нь зохимжгүй. Тунг нь тааруулж байхыг зөвлөе.

Зөвлөгөө ав

12 Олон нийттэй харилцах

Олны өмнө бодол, сэтгэгдлээ илэрхийлж, нүүр хагарах нь бас л чухал чадваруудад тооцогдоно. Хамгийн гол нь та огт ичиж, сандралгүй өөрийн яриагаа итгэл төгс үргэлжлүүлж чадваас амжилтанд ойртсон байгаагийн шинж. Өдгөө компани удирдаж яваа хүмүүсийн нийтлэг шинж нь олныг удирдан чиглүүлж, өөрийн үзэл бодлоо зөв зүйтэй илэрхийлж чаддаг байдал нь юм шүү.

Олон нийттэй харилцах

13 “Үгүй” гэж хэлж сурах

Өөрийн хийхийг хүсэхгүй байгаа болон чадал хүрэхгүй зүйлдээ шууд л “үгүй” гээд хэлчих чадвартай байх хэрэгтэй. Эс бөгөөс хүн бүр л таныг ашиглах гэж хичээх бөгөөд таныг сайхан сэтгэлтэй бус харин ч хүний өөдөөс үг хэлж чаддаггүй, сул дорой нэгэн гэж дүгнэх болно. Ийм байдалтайгаар та хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй, нэг байрандаа л насаараа байна гэдгээ санаарай.

“Үгүй” гэж хэлж сурах

14 Амарч байх

Хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Та амжилтанд хүрсэн байлаа ч өвчин тусчихсан байвал ямар хэрэг байх вэ? Иймд өөртөө тохирсон амралт өгч, хангалттай унтаж байх хэрэгтэй. Эрүүл зөв хооллолт ч энд мөн багтана. 

Амарч байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()