Инстаграмыг шуугиулж буй залуу амьдралаа дэлгэжээ

Норвегийн тэнгисийн флотын дэслэгчийн албыг хашдаг энэ залуу, сүүлийн үед цахим ертөнцөөр нэр алдраа түгээх болсон юм. Түүнийг яг л дундад зууны үед Скандиновын орнуудад амьдарч байсан Викинг хүмүүсийг санагдуулам хэмээжээ. Нээрэн ч хараад байхад Марвелийн баатар Тhor, эсвэл Викинг эр шиг харагдаж байгаа биз?

Инстаграмыг шуугиулж буй залуу амьдралаа дэлгэжээ

1

Түүний Лассе Матберг (Lasse Matberg) гэдэг бөгөөд өдгөө 30 настай аж. Хараа булаам өндөр нуруулаг бие, булчинлаг гар, яг л “Тhor”-ийг санагдуулам урт шаргал үс, өтгөн сахал нь түүнийг Инстаграмын од болгосон билээ.

2

Тэрээр Инстаграм дээр хэдийн 130 мянган дагагчтай болсон бөгөөд түүнийхээ хэрээр олны танил болоод байгаа юм.

3

Латин Америк бүсгүйчүүдэд ихээхэн талтай байдаг талаараа хэлээд амжсан энэ эр, хэдийн охид бүсгүйчүүдийн шүтээн болсон гэхэд болно.

4

Учир нь өнөө цагт жинхэнэ эршүүд, баатарлаг эрчүүд ховордсон цаг шүү дээ. Харин тэр бол баатарлаг, халуухан эрчүүдийн төлөөлөл болж чадсан юм.

5

Норвегийн тэнгисийн флотын дэслэгч эр цахим ертөнцөд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд хооллох дэглэм, дасгал хөдөлгөөн зэргүүдийг өөрийн хувийн хуудсанд нийтэлж, хүмүүстэй үзэл бодлоо хуваалцдаг аж.

6

Тэрээр анх хэрхэн олны танил болсон тухайгаа хэлэхдээ, "Би энгийн л нэг залуу шүү дээ. Өөрийгөө ийм ихээр олны хараанд өртөнө чинээ бодсонгүй. Учир нь би их дотогшоо хүн гэх үү дээ. Гэтэл саяхан би өөрийн гар утсыг алдсан юм. Харин нэг л өдөр миний зургууд цахим ертөнцөөр нэг түгж, би олны танил болсон байлаа” хэмээн инээжээ.

7

Түүнийг 5 хоногийн дотор л 250 мянган хүн дагаж байгаа гэнэ. Тэрээр ажлынхаа хажуугаар загвар өмсдөг бөгөөд энэ нь ердөө л түүний хобби аж.

8

Маш олон охид бүсгүйчүүд түүнийг урт үсээ хэрхэн арчилдаг талаар асуужээ. Үүний хариуд тэрээр, “Би үсээ огтхон ч будуулаагүй. Ер нь бол байгаагаараа л байгаа нь энэ. Учир нь будаг үсийг маш их гэмтээж, ширүүн болгодог. Миний хувьд арчилна гэхээсээ илүү угаалтандаа анхаардаг. Угаах бүртээ ангижруулагч хэрэглэж, ихэнхидээ үсээ зүгээр л боочихдог юм. Бас сэнс хэрэглэдэггүй. Яаж хэрэглэдгийг нь ч сайн ойлгодоггүй” хэмээжээ.

9

Чөлөөт цагаараа ууланд авирах, гүйх, усанд сэлэх гэх мэтээр өөрийгөө аль болох хөгжүүлэхийг хүсдэг гэжээ. Мөн мотоцикл унах дуртай байна.

10

Тэрээр ийнхүү ууланд гарах аяллын үеэр өөрөөс нь яриа авахыг хүссэн сэтгүүлчийн хамтаар явж, цагийг маш зугаатай өнгөрүүлжээ. Ингээд тэрээр өөрийн амьдралаас бидэнтэй хуваалцсан юм.

11

“Би үргэлж л "том залуу" байлаа. Ахлах сургуульд байхад минь хүүхдүүд намайг үргэлж л дарангуйлагч мэтээр хардаг байсан. Бусадтай тийм ч нийтэч байгаагүй юм. Учир нь би хүүхэд байхдаа маш муухай шүдтэй байсан. Энэ ч бас дам нөлөөлсөн. Амаа хүртэл гүйцэд хааж чаддаггүй байсан гээд боддоо. Тиймээс ч хүүхдүүдэд их дээрэлхүүлж, үргэлж л тэмцэлддэг байлаа.”

12

Ер нь бол царай муутай, доожоогүй байдлаасаа болж ямар ч найзгүй, бас их гадуурхагдаж байсан тухайгаа нуулгүй хэлсэн юм. 

13

Мөн 15 наснаас нь маш их сахал ургаж эхэлсэн бөгөөд 7 хоног бүр авахгүй бол айхтар хурдан, өтгөн ургадаг байсан гэнэ. Мөн хүүхдүүд түүнийг сахал ихт мангас,  том шүдэт гэх мэтээр дооглож, улмаар өөр сургууль руу шилжихээс өөр аргагүйд хүргэсэн гэдэг. 

14

Харин одоо түүнийг хэн ч дооглож чадахгүй бизээ. Өв тэгш бие хаа, эрэгтэйлэг байдалд нь охид унаж тусдаг болжээ. Тэрээр ганц бие бөгөөд найз бүсгүйтэй болж хүүхэдтэй болохыг хүсдэг гэв.

15

Түүний хуучин найз бүсгүй нь энэ талаар бодох эрт байна, хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаагаа түүнд хэлж байжээ. Харин тэрээр өдгөө уулзаж болзох биш, үр хүүхэдтэй болж халуун дулаан гэр бүлийг бүтээмээр байгаагаа тодорхой дурдсан аж.

16

Өдөр тутамдаа ч тэр маш энгийн амьдрахыг хүсдэг гэв. Гэрийн хоолонд дуртайгаас гадна, өөрөө ч хоол хийх дуртай байна. Энэ том биетэй эрийг ширээний цаана хоол хийгээд сууж байна гээд төсөөлөөд үз л дээ. Мөн ажил, зураг авалтаа дуусгаад бушуухан гэртээ ирж, нохойтойгоо тоглон, амарч өнгөрүүлэхийг илүүд үздэг гэжээ.

17

Ингээд тэд анхны хайрынхаа талаар ярилцсан юм. “Миний анхны хайр, анхны үнсэлт 14 настайд минь болсон. Тэр охин маш царайлаг, гүн хөх нүдтэй, шаргал үстэй байсан юм. Бид цагийг хамтдаа маш аз жаргалтайгаар өнгөрүүлж байсан ч, түүнийг нүүж, сургуулиа солих үеэс өнөөг хүртэл уулзалдаагүй гэсэн байна.

18

Ингээд та бүхэндээ түүний хувийн зургуудаас танилцуулъя.

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

32

33

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()