Хоолоо амттай болгох хялбар аргууд

Өдөр бүр нэгэн хэвийн байдлаар хоолоо бэлтгэн, байдаг л нэг амтыг мэдэрсээр сүүлдээ бүр уйдаж байна уу? Гэхдээ танд тогтсон хэвшилээ өөрчилж шинийг туршиж үзэх хүсэл байгаа гэж найдъя. Тиймээс гэрийн эзэгтэй нартаа зориулан хоолоо хэрхэн амттай болгох болон зарим нэг зүйлсийг хэрхэн хялбарчлах аргуудыг танилцуулъя.

Хоолоо амттай болгох хялбар аргууд

1

Талхандаа шингэн бяслаг түрхэж, шараад өглөөний цайндаа зооглоход хамгийн таатай байдаг. Харин үүнийхээ өмнө бяслагаа хөргөгчинд бус өрөөний температурт байлгавал тохиромжтой. Учир нь царцуу бяслагийг түрхэн, талхаа шарахад бүхий л хэсэгт нь бяслаг жигд тархаж чадаагүй байдаг тул амт чанарын хувьд сул байх талтай.

2

Хэт аагтай сонгино хэрэглэхээс цааргалж байвал арилгаад хүйтэн усанд хийгээрэй. Энэ нь сонгинын аагийг бууруулдаг байна.

3

Кофе чанахдаа яг буцалмагц нь чимх давс, шанцай хийж өгөөрэй. Давс нь кофенд агуулагдах гашуун амтыг дардаг бол шанцай нь анхилуун үнэртэй гайхалтай хүнс юм.

4

Будаатай шөл хийж байгаа бол хангалттай ус хийх ёстой. Учир нь будаа ус уудаг бөгөөд дорхноо нялцайн лаглайж орхидог юм. 

5

Хоолоо амтлахдаа иоджуулсан давснаас илүүтэй далайн болон жамц давсыг хэрэглэж байвал зохилтой. Эдгээр нь иоджуулсан давсыг бодвол том ширхэгтэй төдийгүй амт чанарын хувьд сул байдаг. Мөн биед үзүүлэх ашиг тусаараа харьцангуй арвин билээ.

6

Ногооны салат хийхэд ихээхэн шүүс ялгарч, хамаг л ногоог нялцайлгаж орхидог. Харин үүнээс сэргийлэхийн тулд шүүс ялгардаг эсэхээр нь ногоонуудаа ялгаж тус тусад нь хийгээрэй. Шүүс ихээр ялгардаг улаан лооль, өргөст хэмх зэрэг ногооны шүүсийг нь цэвэрлэж, аваад бусад ногоон дээр нэмж, хутгаарай.

7

Мах зөлрүүлэх хамгийн энгийн арга бол өндөгний цагааныг хийх юм. Өндөгний шараас цагааныг нь ялгаж аваад бэлтгэсэн махан дээрээ хийнэ. Ингээд ердөө хэдхэн минутын дараа мах зөөлөрч, шарахад бэлэн болно. 

8

Яг адил хэмжээтэй элсэн чихэр, гурил, өндөг, тос зэргийг хольж, амтат кекс хийгээрэй. Танд ямар ч жор хэрэг болохгүй бөгөөд бүгдийг ижил хэмжээтэй байлгахад л болно.

9

Жигнэмэгийг илүү амттай болгохын тулд зуурмагтаа тал халбага давс хийх ёстой гэдгийг та мэдэх үү? 

10

Сүүний сүмс дээр халбага гич болон газрын самрын тос хийж өгснөөр салахын аргагүй амттай болдог. Энэхүү сүмс нь стейк, зайдас, ногооны салат зэрэгтэй ч төгс зохицдог юм. 

11

Өглөө бүр өндөг шарах гэж хамаг тогоо сав, халбага сэрээгээ түлж байна уу? Тэгвэл өндөгөө шарах явцдаа багахан усыг өндөгний ирмэг хэсгээр хийнэ. Ингэснээр ганц, хоёрхон минутын дараа түлэгдэж, бутраагүй цэвэрхэн шарагдсан, амтат өндөг бэлэн болно.

12

Ямар ч төрлийн хоол болон салатанд халбага бальзамик цуу хийж өгөх нь төгс амтыг цогцлоодог. Ялангуяа хуурай хоол болон амттан, зайрмаг зэрэгтэй онцгой сайхнаар зохицдог юм шүү.

13

Бургерийн мах бэлтгэхдээ хатсан талхны үйрмэг хийхээ бүү мартаарай. Махаа базахдаа талхны үүрмэгээ хийх ёстой. Энэ нь бэлтгэсэн махны хэлбэрийг хадгалж, илүү сайн барьцалдуулж өгөх үүрэгтэй байдаг юм.

14

Чихэрлэг соустай мах бэлтгэх нь таны бодож байгаагаас ч энгийн, бас хялбархан. Эхлээд хэрчсэн махныхаа шүүсийг авах зорилгоор цэвэрхэн сальфеткаар махны хэрчим бүрийг дарж өгнө. Хайруулын тавгандаа тосоо хийж сайтар халаагаад махаа шараарай. Ингэхдээ нэг халбага элсэн чихрийг хайруулын тавгандаа хийж, маханд шингэтэл нь хутгана. Удалгүй таны хүсэн хүлээсэн амтат чихэрлэг соустай мах бэлэн болох юм.

15

Бидний ярьж заншсанаар шаржигнасан амттай "далан давхар" бинг хийхдээ бага зэргийн архийг зуурмагтаа хийж өгснөөр гамбирны хатуу нь зөөлөрч, амт нь ч дагаад сайжирдаг гэнэ.

16

Та түүхий өндгөн дээр эрдэнэ шишийн цардуул хийснээр огт шарж, чанах шаардлагагүйгээр идэх боломжтой байна. Гол нь сайтар хутгах хэрэгтэй бөгөөд ердөө 15 секундын дараа таны өглөөний хоол бэлэн болно.

17

Амтат бялуу, жигнэмэг хийхэд хамгийн чухал зүйл бол орцоо зөв тааруулах байдаг. Харин та өндөг, тос зэргээ өрөөний температурт хонуулан маргааш өглөө нь зуурмагаа бэлдэхэд онцгой амттай болдог аж.

18

Түүхий махны шүүсийг ялгаруулах шилдэг арга бол ердөө багахан давс цацах юм. Махан дээрээ давс цацсанаар шүүс нь ялгарч, хуурай болдог аж. Харин яг энэ үед нь махаа шарвал төгс амттай болдог.

19

Мөстэй цай бэлтгэхдээ бага зэрэг хүнсний сода хийж өгөөрэй. Энэ нь цайны гашуун амтыг бууруулна.

20

Хүнсний содаг мах зөөлрүүлэхэд ч мөн ашиглаж болно. Махан дээрээ хүнсний сода цацаж, хөргөгчинд хэдхэн цаг байлгана. Үүнийхээ дараа усаар сайтар угааж цэвэрлээд шарж, болгоорой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()