Хөөрхий охины эмгэнэлтэй хувь заяа

Америкийн иргэн Катерин Малатеста (Catherine Malatesta) хэмээх охин дунд сургуулиа төгсөж, жинхэнэ амьдралд хөл тавихад хэдхэн л хоног үлджээ. Гэвч тэрээр аймшигт хорт хавдраар өвчилснөө мэдэж, хэдхэн сарын настайгаа ухаарсан ч энэ бүхэнд сэтгэл санаагаар уналгүй, харин ч амьд явах богино хугацаандаа аль болох баяр жаргалтай байхыг эрмэлзэж байв.

Хөөрхий охины эмгэнэлтэй хувь заяа

1

Тэр энэ зургийг авахуулах үедээ дөнгөж 16-хан настай, эгэл даруу, хөгжилтэй хөөрхөн охин байсан юм. 

2

Тэрээр сургуулийнхаа хамгийн чадварлаг тамирчин байсан нь сайшаалтай. Нэгэн тэмцээний үеэр тэр мөрөндөө хүнд гэмтэл авчээ. 

3

Үүнийгээ анзаарахгүй явсаар, тэвчихийн аргагүй зовиуртай болох үед нь үзүүлэхэд, хорт хавдрын IV шатанд хэдийн орсон байсныг эмч хэлжээ. 

4

Химийн эмчилгээнд явж, хүчтэй эмнүүд ууж, өвчинтэйгээ тэмцэж байхдаа ч тэр ер бууж өгөөгүй юм. 

5

Эмчилгээгээ дуусгах үеэр түүний төгсөлтийн баяр болж таарчээ. Хэдийгээр түүний хамаг бие суларч, өвдсөн гэдэг нь илт байвч шүд зуун тэсч байсан байна. Өвчинтэй тэмцэж байсан ч төгсөлтийн үдэшлэгийн хамгийн үзэсгэлэнтэй гүнж нь байсан юм. 

6

7

Энэ охин бол Катерины хамгийн сайн найз Жиллиан. Тэд хамтдаа тоглож өсчээ. Тэрээр "Today" сайтад өгсөн нэгэн ярилцлагандаа "Би түүнийг үргэлж л миний хажууд байх юм шиг санаж явлаа. Түүнгүйгээр би яг л хоосон хөндий амьдрах мэт санагдаж байна" гэжээ. 

8

Түүний найзууд Катериныг хүндэтгэн, адилхан даашинз өмсөхөөр болсон юм. Энэ нь хөөрхий охины амьдралын хамгийнх сүүлчийн гэрэл гэгээтэй дурсамж байсан гэлтэй. 

9

10

11

12

Гэвч харамсалтай нь төгсөлтийн баяраасаа хэдхэн хоногийн дараа түүний биеийн байдал эрс муудаж, ахин эмнэлэгтээ хэвтсэн юм.  Хоёр сарын дараа Катерин эцсийн удаа гэрийнхэндээ үнсүүлээд, тэнгэрт оджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()