1
Цэнхэр
Та бол үнэхээр тайван, басхүү дэгжин, юмсыг байгаагаар нь хүлээн авах хандлагатай. Далайн цэнхэр өнгө нь, маш мэдрэмжтэй, тогтуун, амар амгалан зан чанарыг илэрхийлдэг. Мөн тэд маш дурламтгай. Тиймээс ч цэнхэр өнгөнд дуртай хүмүүстэй харилцахад амар, нээлттэй, хайр татам байдаг ажээ. Нэг сул тал нь ихээхэн зөрүүд байдаг гэнэ.
2
Улаан
Гоо сайхны мэдрэмж өндөр, дур булаам, бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг хүмүүс юм. Улаан бол бусад өнгөө бодвол илүү хүчирхэг, гал халуун өнгө. Тиймдээ ч эсрэг хүйстнээ татах чадвар ер бусын сайн гэсэн үг. Маш биеэ даасан, хэнээс ч хараат бус, өөртөө итгэлтэй хүчирхэг хүмүүс улаан өнгөнд дурладаг ч сэтгэлийн асар их хөдөлгөөнтэй, түргэн, дүрэлзсэн ууртай тул дараа нь харамсах үйлдэл бараг л байнга гаргадаг.
3
Ногоон
Хэрвээ та ногоон өнгөнд дуртай бол таны амьдралын хамгийн чухал хэрэгцээг мөнгө, аюулгүй байдал хэмээн ойлгож болно. Тиймээс ч тэдгээр зүйлсэд асар их ач холбогдол өгдөг. Ногоон өнгө нь ерөнхийдөө байгалийн өнгө учраас тэд цэвэр байгаль, үзэсгэлэнт газруудад маш дуртай. Мөн тэд харилцааны тал дээр нэлээдгүй ач холбогдол өгч, сайтар бодож эргэцүүлж байж шийдвэр гаргадаг хянамгай хүмүүс юм. Ихэвчлэн улс төр, бизнесийн салбарт амжилт олсон байдаг.
4
Улбар шар
Нөхөрсөг, харилцахад үнэхээр амархан, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэдний амьдралын туйлын хүсэл бол эвтэй найртай хамтын амьдрал, бүтэмжтэй гэрлэлт юм. Тиймээс ч тэд сайхан ханьтай болж, үр хүүхэдтэй болохыг юу юунаас илүүтэй хүсдэг. Хүүхдэд их хайртай. Нэг ёсондоо гэр амьтай хүмүүс байдаг гэхэд болно. Сул тал нь хүн танихдаа муу. Хэн бүхэнтэй нөхөрсөг ханддаг учир хууртагдах магадлал өндөр. Зарим тохиолдолд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй.
5
Үзмэн ягаан
Маш содон, өвөрмөц сэтгэхүйтэй хүмүүс. Тэд өөрсдийгөө энэ хорвоогийн давтагдашгүй бүтээл хэмээдэг. Энэ нь ч үнэн юм. Тиймдээ ч хэн таарсантайгаа найзлаад нөхөрлөөд явах нь ховор. Гоо зүй, урлагийн мэдрэмж, төсөөллийн ертөнц нь бусадтай харьцуулахын аргагүй. Тиймээс ч тэд заримдаа яг л харь гарагаас ирсэн мэт сэтгэгдлийг бусдад үлдээдэг. Сул тал нь дотуур тамиртай, сэтгэл хөдлөлөө бусдаас нуухыг ямагт эрмэлздэг.
6
Саарал
Хар цагаан хоёрын завсрын саарал өнгийг өнгөцхөн харахад зэвхий даасан, хүйтэн мэт боловч үнэн хэрэгтээ маш хүчирхэг өнгө юм. Энэхүү өнгөнд дуртай хүмүүс сэтгэлийн хөдлөл ихтэй ч хэдийд, хэний хажууд нуухаа мэддэг, өөнтөгч, биеэ даасан, ганцаардмал хүмүүс байдаг. Тэд дуу сонсох, ганцаараа алхах дуртай ба зураг зурах, хөгжим тоглох гэх мэт гайхалтай урлагийн авьяастай ажээ. Тэд тийм ч нөхөрсөг биш. Гэхдээ хэрвээ нэг л найзалбал хөлгүй байсан ч хамаагүй нөхөрлөдөг, үерхэлдээ үнэнч хүмүүс юм.
7
Ягаан
Маш гэнэн, мэдрэмтгий, хайр татам хүмүүс юм. Тэд том хүн болохоос эмээдэг. Нэг ёсондоо хүүхэд хэвээрээ, ээж аавдаа эрхлэн, адал явдалтай амьдрахыг эрмэлздэг. Үүрэг хариуцлагаас зугтааж, аль болох амар хялбар амьдрахыг хичээдэг. Тиймээс ч тэдгээр хүмүүс хожуу хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болох нь элбэг. Гэхдээ л тэд маш сэтгэл татам хүмүүс. Сул тал нь хэтэрхий гомдомхой, эмзэг байдаг.
8
Хар
Ухаалаг, биеэ даасан, хурц хүмүүс. Тэд уурлаж, баярласан үедээ хяналтаа алдаж, хэтрүүлэх гээд байдаг хандлагатай. Дотроо их зүйлийг бодож тунгааж, өөрийн хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч явдаг ч түүнийгээ ил гаргах нь ховор. Аливаа зүйлийг бусдад найдах, хүнээр хийлгэх дургүй. Өндөр шаардлагатай, хөдөлмөрч зантай. Гүн гүнзгий сэтгэлийн хөдлөл, мэдрэмжтэй. Тэдэнтэй ойлголцоход ямагт хэцүү байдаг.
9
Цагаан
Гэнэн хонгор, ичимтгий, цэвэр ариун байдлыг илтгэдэг өнгөн билээ. Цагаан өнгөнд дуртай хүмүүс өөрийн гэсэн ертөнцийг бүтээж тэндээ амьдрах дуртай. Аймхай, бусдыг гомдоохоос эмээж, үг үйлдэл бүхнээ анхаарч явдаг хэтэрхий хянамгай хүмүүс. Хүн бүхэнтэй нөхөрсөг хандахыг хичээдэг. Сул тал нь тэд шантрамтгай, аливаа зүйлээс амархан уйддаг. Хувийн амьдралын тал дээр бага зэрэг хөнгөмсөг байх талтай.
10
Бор
Энгийн, харьцахад үнэхээр амар хүмүүс. Тэд юм бүхнийг байгаагаар нь хүлээн авч, дүгнэдэг. Шулуун шударга зантай, сэтгэлийн хувирал ихтэй, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. Заримдаа өөрийн бодлогогүй, шулуун үгсээр бусдыг гомдоох, эмзэглүүлэх хандлагатай. ч хэн нэгэнд муу санах туйлын дургүй. Сул тал нь олон ааштай, хувирамтгай.
11
Шар
Аз жаргалтай, өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг. Тэд хүнд хэцүү зүйлийг ч хялбархан даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байдаг нь гайхалтай. Нэг үгээр тэднийг "цуцашгүй" хэмээн тодорхойлж болно. Гэвч зарим тохиолдолд энэ зан нь тэднийг маш ихээр ядрааж байдаг. Сул тал нь маш шартай, бууж өгөх дургүй, аливаа зүйлийн эцсийг үзэж байж салдаг шазруун.