1
Мальдив
Мальдив нь Энэтхэгийн далайд оршдог бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ азийн хамгийн жижигхэн орон юм байна. Мальдивын газар нутаг нь 298 кв.км бөгөөд 396 мянган хүн амтай гэнэ. Улсын нийслэл болох Маледад хүн амын 3-ны 2 хувь нь амьдардаг байна. Өмнө Мальдив хатаасан загас, далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалж улс орныхоо эдийн засгийн төсвийг хангаж байсан бол сүүлийн үед аялал жуулчлалаар ихээхэн орлого олох болжээ.
2
Сейшелийн арлууд
Сейшелийн арлууд нь 455 кв.км талбайтай бөгөөд 84 мянган хүн амтай юм байна. Арлууд гэсний учир тэрээр Энэтхэгийн 115 арлаас бүтдэг аж. Сейшелийн арлуудын эдийн засийн гол эх үүсвэр нь кокос, ванил гэх мэт зүйлс байсан бол сүүлийн үед мөн л аялал жуулчлал давамгайлах болсон байна.
3
Лихтенштейн
Энэ төрт улсад далайн гарц гэж үгүй. Түүний газар нутгийн талбай нь 160.4 кв.км бөгөөд Швейцарь, Австритай хиллэдэг. Үүнээс гадна Лихтенштейн баян улсын тоонд ордог. Энд хүн амаас нь илүү янз бүрийн байгууллагууд илүү бүртгэлтэй байдаг.
4
Науру
Науру нь Номхон далайн өмнөд хэсэгт оршдог. Газар нутаг нь 21,3 кв.км бөгөөд дэлхийн хамгийн жижиг улсын тоонд ордог аж. 1968 оноос эхлэн төрт улс хэмээх нэрийг авсан боловч энэ арал нь 3000 жилийн туршид аборигенчүүдийн гэр орон болж байжээ. Өнөөдрийн байдлаар Науру 9000 хүн амтай юм байна.
5
Ватикан
Ватикан Ромын нэгэн хэсэгт байрлах хаалттай төрт улс бөгөөд 44 га газар нутгийг эзэлдэг. 1929 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Ромын пап удирддаг аж. Ватиканд дэлхийн хамгийн сайхан барилгууд бий. Ватиканы үндсэн иргэд нь 800 бөгөөд өдөр бүр мянга мянган Италичууд ажил хийхэр ирдэг байна.
6
Монако
Дэлхийн хамгийн жижиг орнуудын хоёрт нь Монако ордог бөгөөд 2.02 кв.км юм байна. Монако хүн ам шигүү суурьшсан орны тоонд багтдаг бөгөөд 300 мянга орчим хүн амтай аж. Эдийн засгийн гол эх үүсвэр нь аялал жуулчлал юм байна.
7
Сент-Китс болон Невисын холбоот улс
Өмнөд болон Хойд Америкийн хооронд орших энэ улсын талбай нь 261кв.км юм байна. Европчууд суурьшсан хамгийн анхны арал байжээ. Эдийн засгийн гол эх үүсвэр нь мэдээж аялал жуулчлал бөгөөд үүнээс гадна хөдөө аж ахуй их хөгжсөн аж.
8
Маршалын арлууд
Номхон далайн төв хэсэгт орших эдгээр арлууд ихэвчлэн шүрэн арлуудаас тогтсон байдаг. Улсын талбай нь 181 кв.км бөгөөд 62 мянган хүн амтай. 1986 онд АНУ-аас тусгаарлаж бие даасан улс болсон ч АНУ одоог хүртэл тусалдаг байна. Учир нь энэ арлуудын импорт нь экспортоосоо хэд дахин илүү болдог.
9
Сан-Марино
Европын орнуудын хамгийн жижигхэн орон бөгөөд 61 кв.км газар нутагтай. 301 оны 9 сарын 3-нд энэ улс үүсчээ. Үүнээс гадна Сан-Марино баян орны тоонд багтах бөгөөд орлого нь зарлагаасаа хол давдаг аж.
10
Тувалу
Тувалу нь Номхон далайд байрлах бөгөөд 26 кв.км газар нутгийг эзэлдэг. Улсын бүрэлдэхүүнд мөн л хэд хэдэн шүрэн арлууд багтдаг. 1978 оноос Тувалу бие даасан эрх чөлөөт улс болж Англиас тусгаарласан байна. Хүн амын хувьд 10,5 мянга бөгөөд байгалийн нөөц баялаггүй учир бусад орны тус дэмжлэгээр оршин тогтнодог аж.