Тайланд улсын тухай сонирхолтой 10 баримт

Тайландын вант улс нь дорно-өмнө азийн төв хэсэгт дөрвөн улстай хиллэдэг далайд гарцтай улс билээ. Нийт 513 мянган км квадрат газрыг эзлэн оршдог бөгөөд нийслэл нь Банкок юм. Ингээд бид та бүхэндээ тус улсын талаар бидний мэдэхгүй сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

Тайланд улсын тухай сонирхолтой 10 баримт

1 Амралтын үеэрээ Тайландын иргэд лам болдог

Лам болох гэдэг Тайландчуудын хувьд энгийн л зүйл ажээ. Учир нь тус улсад цэрэгт явахын оронд хоёр долоо хоногийн турш лам болж болдог байна. Харин Тайланд эмэгтэйчүүд бясалгалыг илүүд үздэг бөгөөд ламтай ижил үсээ хусах хэрэгтэй болдог гэнэ.

Амралтын үеэрээ Тайландын иргэд лам болдог

2 Төрийн дуулал явахад хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй.

Тайландын төрийн дуулал гэдэг олон ард түмнийг томоотой болгох шидэт түлхүүр юм. Хаана ч, хэзээ ч төрийн дуулал явсан тохиолдолд бүгд чимээгүй болж, номхон зогсдог байна. Тиймээс хэрвээ та тус улсад аялаж байгаа бол төрийн дуулал нь явбал дагаад хөдөлгөөнгүй болох хэрэгтэй ажээ.

Төрийн дуулал явахад хөдөлгөөнгүй зогсох хэрэгтэй.

3 Тэд үргэлж инээдэг

Бидний хувьд үргэлж инээх нь хуурамч инээмсэглэл мэт санагддаг. Гэвч тэд өөрсдийн сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг байх нь нэн чухал гэж үздэг учир уурлах зүйл тохиолдсон ч инээмсэглэдэг байна. Хэрвээ ингэж чадахгүй бол өөрийгөө буруутгаж эхлэдэг ажээ. 

Тэд үргэлж инээдэг

4 Зам дээр дуут дохио дуугаргадаггүй.

Тайландын зам дээр маш чимээгүй байдаг. Учир нь онцгой шаардлага гарсан тохиолдолд л дуут дохио дуугаргаж болох бөгөөд холын гэрэлний тусламжтайгаар хоорондоо харьцдаг байна.

Зам дээр дуут дохио дуугаргадаггүй.

5 Машиныхаа цонхон дээр тень хийлгэж болно

Тэд ихэнхидээ теньтэй цонхтой машинд явдаг байна. Учир нь машин дотор болж буй зүйл нууц байх нь их чухал гэж үздэг ажээ.

Машиныхаа цонхон дээр тень хийлгэж болно

6 Цайны мөнгө

Цайны мөнгөнд бага мөнгө үлдээх нь бусад орны хувьд ичгэвтэр байж болох ч Тайландад ямар ч үйлчилгээнд хэдий хэмжээний ч хамаагүй цайны мөнгө үлдээдэг байна.

Цайны мөнгө

7 Тайландын биеэ үнэлэлт.

Тайландад биеэ үнэлэлтийг хуулиар хориглодог хэдий ч, гудамжинд энд тэндгүй биеэ үнэлэгчид үзэгдэх нь их ажээ.

Тайландын биеэ үнэлэлт.

8 Хуруугаараа зааж ярьдаггүй.

Миний өөдөөс хэн ирж байна вэ? эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн үү? Эмэгтэй усны хувцас өмссөн эрэгтэй хүүхэд эмэгтэй усан сан дотор юу хийж байгаа юм бол?  гэх мэт маш олон асуулт тулгарсан ч та тэдэн рүү хуруугаараа зааж болохгүй. Учир нь хэний юу хийх нь танд хамаагүй хэмээн тэд үздэг байна.

Хуруугаараа зааж ярьдаггүй.

9 Бүгд хараа хяналтан дор байдаг

Тайландын бүх оршин суугчид болон зочид үргэлж хараа хяналтан дор байдаг ажээ. Энэ нь ямар нэгэн камер биш харин Будда, хатан болон хаан байдаг ажээ. Тэдэнд маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм байна.

Бүгд хараа хяналтан дор байдаг

10 Тэд бүгд аз жаргалтай

Ямар ч зүйл тохиолдсон Тайландчууд “Сабай-сабай” гэх ёстой бөгөөд энэ нь “бүх зүйл сайхан” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Муу, болохгүй байсан ч тэд инээмсэглэх болно.

Тэд бүгд аз жаргалтай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()