Эрдэмтэд пирамидын нууц бүтцийг илрүүлжээ

"Дэлхийн 7 гайхамшиг"-ийн нэг, Египетийн соёл иргэншлийн 4500 жилийн нууц түүхийг агуулан дүнсийх Пирамидын дотоод зохион байгуулалтыг эрдэмтэд сансрын туяа ашиглан тандаж үзээд, түүнийгээ амжилттай дуусгажээ. Египетийн нийслэл Каир хотоос өмнө зүгт 40 км-ийн зайд орших Бэнтийн пирамидыг "дурандаж" үзээд, эрдэмтэд мэл гайхжээ. Учир нь...

Эрдэмтэд пирамидын нууц бүтцийг илрүүлжээ

1

Учир нь пирамидын дотор газар доогуур орж болох хоолой байсныг илрүүлсэн байна. Хоолой нь хоёр салаа замтай. Тэр нь явсаар газар доорх хонгил байх магадлалтай бөгөөд нэгэнд нь Египетийн их хаан Снофругийн бунхан байх боломжтой хэмээн үзжээ. 

2

Снофру хаанд "зориулж" МЭӨ 2565 онд барьсан эл пирамид Дахшурт байдаг юм. Снофру хаан мөн Дахшур дахь анхны төгс хэлбэрт, уламжлалт пирамидыг бариулсан нь хожим "Улаан суварга" хэмээн алдаршсан байдаг. 

3

"Өв соёлын хүрээлэн"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Мехди Таёоби (Mehdi Tayoubi) хэлэхдээ "Эдгээр нь зөвхөн онол, таамаг төдий зүйл. Хараахан батлагдаж амжаагүй байгаа юм" хэмээжээ. 

4

Шинэ үеийн 3D технологи болон сансрын туяаг ашиглан гайхамшигт пирамидууд хэрхэн баригдсан, юуг агуулж буй болон ямар бүтэцтэйг нь судлах боломж бүрэн нээгдсэн хэмээн судалгааны багийнхан үзэж байна. 

5

Тэд удахгүй хэт ягаан 3D туяаг ашиглан Гизагийн хоёр, мөн Дахшурт байдаг 2 пирамидийг судлахаар төлөвлөж байгаа аж. 

6

Мөн л энэхүү технологоо ашиглан Тутанхамон хааны бунхантай холбоотой Нефертити хатны бунханг ч олох горьдлого тээж байгаа юм. 

7

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()