1
Мэнгэ гэдэг хүний заяа төөргийг илэрхийлэх дахин давтагдашгүй зүйл байдаг тул мэс хүргэх, арилгуулах нь хориотой байдаг хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг. Бид энэхүү мэдээллээр дамжуулан охид бүсгүйчүүддээ сануулга, анхааруулга хүргэж байгаа юм шүү.
2
Түүний баруун хацар дээр төрөлхийн бүдэгхэн, улаан мэнгэ байдаг ажээ. Тэрээр үүнийгээ гоо сайханд нь нөлөөлж байна хэмээгээд мэнгэ арилгуулах лазер хагалгаанд орсон нь буруудсан байна.
3
Молли нүүр будалт, үс засалтын блог хөтөлдөг бөгөөд өөрийн блогтоо бусад хүмүүст анхааруулан өөрийнхөө болсон явдлыг бичжээ.
4
"Бага байхаас минь л хүмүүс миний хацар дээрх мэнгийг асууж, тайван байлгадаггүй байсан. Гэтэл үүнийгээ арилгуулахаар шийдсэн нь их том алдаа боллоо" хэмээн блогтоо бичсэн байна.
5
Эмч түүнд 10 хоногийн дотор ямар ч сорвигүй болно хэмээн хэлсэн ч хагалгаанд орсноос 2 хоногийн дараа гэхэд түүний хацарт том том толбонууд үүсч, хавдаж эхэлжээ.
6
Сүүлдээ бүр зовхи руу нь нүүж, юм харахад төвөгтэй болж эхэлсэн гэнэ. "Би яг л үхэх гэж байгаа мэт санагдсан. Маш их хорсож, бас аймшигтай харагдаж байсан учраас тэр л дээ" гэжээ.
7
Сорви бага багаар арилсаар, жилийн дараа гэхэд улаан ягаан өнгө нь бүдгэрсэн боловч өмнөх мэнгэнээсээ илүүтэй гүн сорви үлджээ.
8