Амттай шорлог хийж сурцгаая!

Нар гийсэн сайхан өдөр найзууд, гэр бүлийнхнээ дагуулаад салхинд гарах дуртай л биз дээ. Мэдээж амралт, зугаалгыг чимэх зүйл бол амтат шорлог байдаг нь гарцаагүй. Харин та үүнийг хэрхэн амттай хийх талаар мэдлэг, туршлага арвин уу? Шорлогны хамгийн чухал зүйл нь махаа амтлах байдаг. Амт муутайхан мах сайхан шорлог болно гэж бодохын ч хэрэггүй.  Ингээд та бүхэндээ салахын аргагүй сайхан амттай шорлог хийх төрөл бүрийн хялбар аргуудыг танилцуулъя.

Амттай шорлог хийж сурцгаая!

1 Энгийн шорлог

Орц: 

  • Мах
  • Цагаан цуу- 3-4 халбага
  • Элсэн чихэр- 1 халбага
  • Сонгино- 3-4 ширхэг
  • Ус- 1,5 аяга
  • Хар, улаан перец
  • Давс

Хийх арга: 
Сонгож авсан махаа ижил хэмжээтэй дөрвөлжилж хэрчинэ. Үүнийгээ давс, перец зэргээр амтлан нарийн хэрчсэн сонгино нэмж өгөөрэй. Усаа цагаан цуу, элсэн чихэртэй хольж, махаа базаж, 5-6 цаг амрааж тавих байна шүү.

Энгийн шорлог

2 Дарстай шорлог

Орц:

  • Цагаан дарс- 100 мл
  • Үсүү амтлагч- 1 халбага
  • Хар перец, давс

Хийх арга:
Ямар ч мах байсан болох боловч гахайны мах илүү тохиромжтой. Үүнийгээ дөрвөлжилж хэрчээд үсүү, перец, давс зэргээрээ амталж базаад дээрээс нь цагаан дарсаа хийгээд таглаж тавиарай. Амталсан махаа сэрүүн газар хонуулаад маргааш нь хэрэглэж болно.

Дарстай шорлог

3 Кавказ шорлог

Орц:

  • Хийжүүлсэн эрдэст ус

Хийх арга:
Хэрэв сайн мах л байх юм бол амтат шорлог хийхэд нэг их зүйл шаардагдахгүй хэмээн Кавказууд үздэг байна. Махаа хэрчээд 2-3 цаг хийжүүлсэн эрдэст усанд байлгаж, дэвтээнэ. Үүний дараа давс, перец зэргээр амтлаад шарахад бэлэн болох аж.

Кавказ шорлог

4 Киви жимстэй шорлог

Орц:

  • Киви- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Халуун чинжүү- 1 халбага
  • Хатаасан кинза
  • Эрдэст ус- 1 аяга

Хийх арга:
Киви нь махыг зөөлрүүлдэг тул хурганы болон үхрийн махыг сонговол зохилтой. Сонгино, кивигээ жигд жижиг дөрвөлжин хэрчиж бэлтгэнэ. Махаа мөн шарах зориулалтаар хэрчээд халуун чинжүү, хатаасан кинза болон киви, сонгино зэргээ хольж хутгаарай. Харин үүн дээрээ эрдэст усаа хийж холиод хэсэг хугацаанд амраана.

Киви жимстэй шорлог

5 Ткемали

Орц:

  • Сонгино- 6 ширхэг
  • Ногоон сонгино- 1 боодол
  • Төмс- 4 ширхэг
  • Ткемали соус- 4 халбага
  • Лимон- 1 ширхэг
  • Хар перец, давс

Хийх арга:
Махаа дөрвөлжилж хэрчинэ. Харин төмсөө зузаан дугуй, сонгиноо нарийн хэрчээрэй. Дараа нь махаа жижиглэн хэрчсэн ногоон сонгино, ткемали соус болон лимоны шүүсээр амталж, базна. Үүнийгээ 3 цаг амраагаад шорлогний хатгуурт төмс, сонгины хамт хатгаж, шараарай.

Ткемали

6 Цагаан гаа болон буурцагны цуутай шорлог

Орц:

  • Цагаан гаа- 2 см
  • Буурцагны цуу (soy sauce)- 4 халбага
  • Улаан перц, давс

Хийх арга: 
Үхрийн махыг сонгон хийх нь илүүтэй зохино. Цагаан гаа болон махаа том хэмжээтэй хэрчинэ. Махаа шар буурцагны цуу, улаан перц, давс зэргээр амталж, 2-3 цаг амраана. Үүний дараа мах болон цагаан гаагаа хатгуурт хийж шараарай. 

Цагаан гаа болон буурцагны цуутай шорлог

7 Гичтэй шорлог

Орц:

  • Гич- 1 халбага
  • Майонез- 2 халбага
  • Сонгино- 4-5 сонгино
  • Хар перец
  • Лимон- 1 ширхэг
  • Лаврын навч
  • Давс

Хийх арга:
Махаа хэрчиж бэлтгээд хар перец, давс, лаврын навч, сонгино зэргээрээ амталж, гич майонезаа дээр нь нэмэн сайн гэгч нь хутгана. Үүнийгээ дулаан газар 1 цаг байлгаад, хөргөгчинд 5-7 цаг тавина.

Гичтэй шорлог

8 Улаан лоолийн шүүстэй шорлог

Орц:

  • Улаан лоолийн шүүс- 1 аяга
  • Үрж, жижиглэсэн тунхуу- 1 халбага
  • Ургамлын тос
  • Хуурай дарс- 1 аяга
  • “Worcestershire” соус- 1 халбага
  • Хар перец, давс

Хийх арга:
Хэрчсэн махаа давс, перец зэрэгтэй хольж бэлтгэнэ. Үүн дээрээ ургамлын тос,  “Worcestershire” соусаа нэмэх юм. Харин хамгийн сүүлд улаан лоолийн шүүсээ хийж, 3-4 цаг амраагаарай. 

Улаан лоолийн шүүстэй шорлог

9 Цайтай шорлог

Орц:

  • Хар цай (амт, үнэргүй)
  • Базилик
  • Перец
  • Сармис
  • Давс

Хийх арга:
Орцуудаа бүгдийг нь хэрчсэн махандаа хольж, мах нэг бүрт сайн гэгч нь түрхэж өгөөрэй. Харин үүнийгээ 8-12 цаг хөргөгчид хадгална.

Цайтай шорлог

10 Цагаан гаа, анартай шорлог

Орц:

  • Анарын шүүс- 1 аяга
  • Цагаан гаа- 2 см
  • Төмс- 3 ширхэг
  • Сармис- Нэг хумс
  • Хар перец, давс
  • Ногоон базилик

Хийх арга:
Махаа хэрчээд давс, перец, ногоон базилик зэргээр амтална. Харин үүн дээрээ анарын шүүс хийж дэвтээх бөгөөд 3-4 цаг болоход хангалттай. Харин амталсан махаа, төмс, сармистайгаа хамт шарж болгоно. Та сайхан хооллоорой! 

Цагаан гаа, анартай шорлог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()