1
Шорон гэхээр л хүн бүрийн нүдэнд харанхуй хүйтэн, аймшигтай газар санагддаг боловч Норвеги улсын хүнд гэмт хэрэгтнүүдийн шорон нь Осло хотоос ганц цаг яваад л хүрэх Баста хэмээх үзэсгэлэнт арал дээр байрладаг байна. Тус шоронд хар тамхины наймаачин, хүн амины хэрэгтэн, хүчирхийлэгч, заллигч зэрэг хүнд хэрэг үйлдсэн хүмүүс байдаг бөгөөд мод бэлтгэх, газар тариалан эрхлэх, амьтад тэжээж, маллах зэрэг ажлуудыг хийдэг юм. 2009 онд Норвегийн Хууль зүйн яамны сайд, хоригдлуудыг энгийн иргэн гэж үзэн, чөлөөтэй байлгах хэрэгтэй гэх санааг гаргасан нь өдгөө маш амжилттай хэрэгжиж байгаа ажээ.
2
Тав тухтай сайхан модон байшингуудад нийт 115 хоригдол найм наймаараа хуваагдан амьдардаг бөгөөд бид бүгдийн л адил хөдөлмөрлөж, амьдардаг юм. Байшин тус бүрт ариун цэврийн, угаалгын өрөө байх төдийгүй маш цэвэр цэмцгэр гэнэ. Оройн хоолоо хоёр хоригдол хамтарч хийн, бүгд хамтдаа хооллодог аж.
3
Мэдээж тэднийг харгалзах хуяг байх нь ойлгомжтой. Одоогоор тус газар 70 гаруй шоронгийн ажилчид байдаг бөгөөд огт буу зэвсэг ашигладаггүй. Учир нь энэ нь ялтнуудыг өдөөж магадгүй гэх эрсдэлээс сэргийлсэн хэрэг. Өдгөө тус газрыг “Хоригдлуудын эрх чөлөөний орон” хэмээн нэрийддэг байна.
4
Хоригдол бүрт өөрийн хүлээсэн үүрэг, дааж авсан ажил гэж бий. Тэднийг өглөөний 8:30-аас үдийн 16:30 минут хүртэл ажиллуулж, тус бүрт нь ажлын хөлс болгож 10 доллар өгдөг байна. Харин хоригдлууд тус мөнгөөрөө арлын ойролцоох дэлгүүр орж, хоол хүнсний зүйлсээ худалдаж авдаг аж. Тэд одоогоор нийтдээ 45 хонь, 22 үнээ, 10 адуу, 230 тахиа, 20 туулай тэжээж маллаж байгаа бөгөөд төмс, лууван, байцаа гэхчлэн хүнсний ногоо тарьж ургуулдаг гэнэ.
5
Ийм байдлаар хоригдлуудыг шийтгэж байгааг нь шүүмжлэх хүмүүс олон байдаг боловч гэмт хэрэгтнүүдийг төмөр торны цаана хорьж, улам харгис хэрцгий нэгэн болгохын оронд нийгэмтэй хөл нийлүүлэн алхах боломжийг нь олгож, энгийн нэгэн иргэний хувиар ажиллуулж, амьдруулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэх хүмүүс ч бишгүй байна.
6
Өглөө оройдоо хоригдлуудыг тоолж ажилд нь гаргадаг бөгөөд үд дунд 16:00 цаг гээд ажил дуусч, тэдний чөлөөт цаг эхэлнэ. 10,000 гаруй номтой номын санд сууж болох төдийгүй интернэтийг 2 цагийн хугацаанд ашиглаж, 4 сувагтай зурагт үзэх гэхчлэн бүхий л зүйлс нээлттэй. Хэн ч тэднийг хорьж цагдахгүй, яг л энгийн иргэн мэт харьцдаг байна. Харин согтууруулах ундаа болон хар тамхи зэргийг хориглодог бөгөөд долоо хоног бүр шээснээс нь шинжилгээ авдаг аж.
7
Хачин сонсогдох хэдий ч тус шоронгоос суллагдсан хүмүүсийн 20% нь дахин гэмт хэрэг үйлддэг байна. Харин тус 20%-ийн 16% нь зөвхөн энэхүү гайхалтай амар амгалан газар дахин ирэх гэсэндээ байдаг гэх тоо баримт байдаг аж. Тус шоронд хүмүүжсэн хоригдлуудын ихэнх нь нийгэмд амархан хөлөө олж чаддаг бөгөөд гэмт хэрэг бус гэр бүлээ сонгон амар жимэр амьдардаг байна.
8
Нэг нэгэнтэйгээ хамтарч ажилласнаар тэдний хүнлэг чанар болоод энэрэнгүй зан нь тодорч, олон найз нөхөдтэй болдог. Тэр ч бүү хэл ялын хугацаа нь дуусч бусдыгаа орхин явах болсон хоригдол уйлж, "явахгүй" хэмээн зөрүүдэлж байсан удаа ч бий гэдэг.
9
Мөнгийг амар хялбар аргаар, хууль зөрчиж олох нь буруу бөгөөд өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгө, хоол хичнээн амттай болохыг тэдэнд биеэр мэдрүүлж, өмнө үйлдсэн хэрэгтээ гэмших сэтгэлийг төрүүлдэг энэхүү аргыг олон улс орнууд таашааж байгаа юм. Тэр ч бүү хэл зарим улс орнууд энэхүү хорих газрын дэглэмийг хуулбарлан өөрийн улсдаа байгуулахаар төлөвлөж байна.
10
Өдөрт хоёр удаа буюу өглөө оройдоо тэднийг утсаар ярихыг зөвшөөрдөг аж.
11
Харин хүүхэд хүчирхийлсэн, худалдаалсан хэрэгт холбогдсон ялтнуудыг адуу маллуулан, амьтныг хайрлах нинжин сэтгэлийг нь сэргээж өгдөг гэнэ.
12
Харин хар тамхи наймаалсан хоригдлуудыг ганц ганцаар нь тусдаа байшинд тусгаарладаг аж.
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй.
~ Хамгийн тансаг 10 шорон ~