1
Хөгжмийн зэмсэг тоглодог бол...
Хүүхдийг багаас нь ямар нэгэн хөгжмийн зэмсэг тоглуулж сургах нь тэдний оюун ухаанд гайхалтай эерэгээр нөлөөлж, төлөвшүүлдэг ажээ. 2011 онд гаргасан судалгаагаар 4-6 настай хүүхдүүд нэг сарын хугацаанд хөгжмийн дугуйланд явахад IQ түвшин нь нэмэгдсэн байжээ.
2
Айлын том бол...
Энэ нь удамшлын нөлөөллөөс хамаардаггүй ажээ. Норвегийн цэргийн ангийн 250,000 сонсогчдоос авсан судалгааны дагуу бол айлын томуудын IQ түвшин 103, айлын бага болон дунд хүүхдүүд 99 IQ-тэй байжээ.
3
Туранхай бол...
Дунд болон ахлах сургуульдаа туранхай байсан хүүхдүүд том болоод өндөр албан тушаалтай, өндөр цалинтай байх нь олон ажээ. Түүнчлэн 2006 онд гаргасан 2200 насанд хүрэгчдийг 5 жилийн турш судалж үзэхэд өргөн бэлхүүстэй хүмүүс туранхай бэлхүүстэй хүмүүсээсээ харьцангуй ядруу амьдарч байсан байна.
4
Муур тэжээдэг бол...
2014 онд их дээд сургуулиудын 600 гаруй оюутнуудын дунд явуулсан судалгаагаар гэртээ нохой тэжээдэг оюутнууд хамгийн нөхөрсөг байсан бол муур тэжээдэг хүмүүс хувь хүний хувьд болон оюун санааны хувьд өндөр хөгжилтэй хүмүүс байсан байна.
5
Хөхөөр хооллож өссөн бол...
Багадаа хөхөөр хооллож өссөн хүүхдүүд, эхийн биш сүүгээр угжиж өссөн хүүхдүүдээс IQ-ийн түвшнээрээ 7-оор илүү байдаг аж. Түүчнлэн хөхнөөсөө оройтож гарсан бол зөөлөн сэтгэлтэй, хүн чанартай, уян зан чанартай болох нь олонтаа.
6
Мансууруулах бодис хэрэглэдэг байсан бол...
Тогтмол биш эсвэл богино хугацаанд тамхи болон мансууруулах бодис хэрэглэдэг байсан хүмүүс IQ өндөртэй байх магадлалтай байдаг байна.
7
Солгой гартай бол...
Солгой хүмүүс ихэнхдээ төрөлхийн байдаг. Тэдний бүтээлч сэтгэхгүй баруун гартай хүмүүсээс илүү сайн хөгжсөн байдаг бөгөөд олон зүйлийг нэгэн зэрэг ойлгох, тогтоохдоо сайн байдаг байна. Тухайлбал тэд тугалган цаас болон шургааг модоор шувууны үүр ядах юмгүй хийчихдэг. Эндээс тэдний бүтээлч сэтгэхүйг харж болно.
8
Өндөр хүмүүс
Өндөр хүмүүсийн жирийн хүмүүсээс илүү ухаантай байх магадлалтай ч бие муутай, өвчин ороомтгой байдаг аж.
9
Либерал үзэлтэй бол...
Улс төрийн хувьд либерал үзэлтэй бол мөн л ухаалаг байх магадлал өндөр. Либерал үзэлтэй хүмүүс хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг. Ийм үзэлтэй хүмүүс ямар ч зүйл дээр төвийг барьсан зөв шийдвэр гаргаж чаддаг байна.
10
Эрт уншиж сурсан бол...
Ихэнх хүүхдүүд 6-8 насандаа уншиж сурсан байдаг бол цөөн хүүхдүүд 3-5 насандаа уншиж сурдаг. Тэдний танин мэдэхүйн болон оюуны түвшин нь харьцангуй өндөр байдаг аж.