Ч.Банзрагч: Нэгж аваад хотод байртай болно гэж хэн санах вэ дээ

2016-05-03, 10:47
4,538

Юнител группээс санаачлан хэрэгжүүлж буй “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн хоёр дахь тохирлоор байр болон гар утасны эзэн болсон хүмүүс өчигдөр шагналаа гардаж авлаа. Нийгмийн сайн сайхны төлөө хэрэглэгчдээ урамшуулж, үр өгөөжөө өгсөөр байгаа “5 БАЙР ХӨТӨЛБӨР” 2012 онд анх хэрэгжиж эхэлснээсээ хойш өдгөө 17 дахь байрны эзнээ тодруулаад байна.

Ч.Банзрагч: Нэгж аваад хотод байртай болно гэж хэн санах вэ дээ

Зайсанд байрлах Дөл хотхонд 1 өрөө байрны эзэн болсон Ч.Банзрагч нь Увс аймгийн Улаангом хотод амьдардаг, 6 ам бүлтэй айлын өрхийн  тэргүүн бөгөөд шагналыг нь гардуулж өгөхөөр Юнител группын “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн багийнхан Увс аймгийг зорьжээ. Тэрээр өөрт нь байр “авчирсан” Юнителийн дугаараа 4 жилийн турш барьж байгаа гэнэ. Ингээд “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд анх удаа орон нутгаас байрны эзэн болсон Ч.Банзрагчтай хийсэн ярилцлагаа уншигч танд хүргэе.

С: Юуны өмнө “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-т оролцож байртай болсонд тань баяр хүргэе. Анх байртай болсноо хэрхэн мэдсэн бэ? Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу.

Б: Би тохирол телевизээр гарах үед мэдээгүй. Тэр үед би Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажлаар явж байсан. Тухайн үед утас сүлжээгүй байсан учраас өөрийгөө байрны эзэн болсноо мэдээгүй явсан хэрэг. Тохирол болсны маргааш 11 цагийн орчимд Баруунбүрэн сумын төвд орж ирээд сүлжээтэй болсон. Тэр үед утас зогсоо зайгүй дуугарч, маш олон хүн над руу залгаад: “Байртай болсонд баяр хүргэе” гэсэн. Зарим нь мессеж бичсэн байсан. Би маш их гайхаж бас сандарсан. Тэгээд гэрийхэнтэйгээ холбоо барьтал тэд маань аль хэдийнэ мэдчихсэн байсан. Тэгэхэд л итгэсэн. Үнэхээр их баярласан. Байртай болсноо мэдээд нисчих шиг л болсон. Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байсан хүн Улаанбаатар хотод байртай болчихлоо шүү дээ. Юнител группээс Монгол Улс орон даяар ийм том хөтөлбөр зохион байгуулж, тэр нь орон нутагт амьдарч байгаа бидэнд хүрч байгаад би маш их баярлаж байна.

С: Та бидэнд өөрийгээ дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

Б: Би Увс аймгийн Тэс суманд төрж өссөн. Эхээс дөрвүүлээ. Одоо бол Улаангом хотод ажиллаж амьдардаг.  Хувиараа гутлын үйлдвэрлэл эрхэлж, хүүхдүүдээ хүний зэрэгтэй явуулах гэж хэрэндээ л хичээж, цаг наргүй ажиллаж байна даа. Баяд Монгол гэж агуу гутал бий. Энэ хийсэн гутлуудаа гутал авч чадахгүй, тийм боломжгүй олон хүнд тараадаг юм. Энэ нь буян болсон байх. Түүнийг нь бурхан хараад надад ийм сайхан аз завшаан тохиож байртай боллоо гэж бодож байна. Үнэхээр хэлэх үг олдохгүй баярлаж байна даа ах нь.

С: Та энэ дугаарыг бариад хэдэн жил болж байгаа вэ?

Б: Би энэ дугаарыг бариад 4 жил болж байна. Би сар болгон 15,000₮-өөр цэнэглэдэг л дээ. Их баяртай байна. Нэгж аваад байртай болно гэж хэн санах вэ дээ.

С:  Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

Б: Манайх ам бүл зургуулаа. Эхнэр бид хоёр дөрвөн хүүхэдтэй. Том охин маань АШУҮИС-ийг төгссөн. 1 хүү, хоёр охин маань одоо АШУҮИС-д сурч байна. Хотод байртай болсон юм чинь хүүхдүүдээ тэр байрандаа суулгана гэж бодоод хөл газар хүрэхгүй л явна даа.

С: Гэр бүлийнхэн нь байртай болсныг мэдээд хэрхэн хүлээж авсан бэ?

Б: Мэдээж маш их баярласан. Зөвхөн гэр бүлийнхэн гэлтгүй. Таних танихгүй маш олон хүн хоёр хоногийн турш надад баяр хүргэж, сайхан ерөөл хэлж байсан. Бараг л 18 аймгаас ярьж баяр хүргэсэн. Энэ завшааныг ашиглаад надад баяр хүргэсэн бүх хүнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бусад хүмүүст хандаж хэлэхэд   хот, хөдөө орон нутаг гэлтгүй Юнител группын “5 БАЙР ХӨТӨЛБӨР” үнэхээр шударга, үнэн зөв болдог юм байна.

С: Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын амьдралд сайн сайхныг хүсье.

Б: Баярлалаа. Энэ дашрамд ард түмэндээ хандаж хэлэхэд аз гэж үнэхээр байдаг юм байна. Би өнөөдөр байртай болчихно гэж зүүдлээ ч үгүй  явсан. Гэтэл хотод байртай болчихлоо. Энэ аз таныг ч гэсэн хүлээж байгаа шүү гэж хэлмээр байна.  Та бүхэн минь “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-т оролцоод над шиг байртай болох болтугай гэж ерөөе.

“5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн хоёр дахь тохирлоор дараах хүмүүс гар утасны эзэн болжээ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.