1
Жонн Леженд болон Крисси Тэйган
2013 онд хуримаа хийж өдгөө хөөрхөн охины эцэг эх болсон загвар өмсөгч Крисси болон дуучин Жонн Леженд нар нь аргагүй л сайхан хосууд юм. Олон жил хамт байгаа ч тэдний хайр хөрөх нь бүү хэл улам дүрэлзэж байгаа нь бидний нүднээ ч ил байдаг. Дуучин эр эхнэрээ ихэд хайрлаж, хүндэлж явдаг бөгөөд хайр халамжаар хэзээ ч дутааж байгаагүй талаар эхнэр нь бахархалтай нь аргагүй дурдсан байдаг билээ. Тиймдээ ч уран бүтээл бүхэндээ эхнэрийнхээ тухай дурдаж байдаг юм.
2
Жейсон Судейкис болон Оливиа Вайлд
Хаа ч явсан нэгнээ хайр дүүрэн харцаар ширтэж, халамжилж явдаг хосуудыг энэхүү жагсаалтад багтаахгүй бол алдас болох биз ээ. 2011 оноос бие биедээ татагдан болзож эхэлсэн тэд өдгөө бяцхан хүүгийн эцэг эх болоод байгаа юм. Хэдийгээр Оливиа өмнө нь амьдрал зохиож алдаж байсан ч өдгөө өөрийн сүйт залуудаа бат итгэлтэй байдаг бөгөөд “Бие биенээ хайрлах хайр минь эцэс төгсгөлгүй, ард минь намайг хамгаалах хэн нэгэн байгаа гэж бодоход хэчнээн сайхан байдаг гээч. Би түүнгүйгээр амьдралаа төсөөлж ч чадахгүй” хэмээн ярьсан байдаг аж. Хосууд хэдий хүүхэдтэй боловч хуримаа хийгээгүй байгаа билээ.
3
Стивен Мойер болон Анна Пакуин
Тэд “True Blood” кинонд хамтран тоглох явцдаа бие биедээ сэтгэл алдарч, хэзээ ч салж чадахгүйгээр холбогдсон гэдэг. Өдгөө 2 хүүхдийн эцэг эх төдийгүй хэдийн 6 жилийг ардаа үджээ. Хэдийгээр бүсгүй хоёр хүйстнээ сонирхогч боловч нөхөртэйгээ учирснаас хойш зөвхөн түүнийгээ л хайрлах болсон юм.
4
Жое Манганьелло болон София Вергара
Хүмүүсийн анхаарлыг соронзон мэт татагч хосууд болох жүжигчин Жое Манганьелло болон София Вергара нар анх 2014 оны эхээр болзож эхлээд, тус оны 12-р сар гэхэд сүй тавьсан юм. Тэдний дурлалын романс ийм хэт хурдан өрнөлтэй байсны шалтгаан нь юу вэ? Мэдээж гал халуун дурлал бизээ. Хосууд удалгүй буюу 2015 оны 11-р сард хуримаа хийж, олныг мөн л ангайлгаж орхив. Жүжигчин хосуудын хайр өдгөө ч халуун хэвээр бололтой. София нөхрийнхөө явуулсан баглаатай үзэсгэлэнт цэцэгсийн зургийг үргэлж л өөрийн инстаграм хуудаснаа байршуулж, жинхэнэ хайраа олсон хэмээн олонд гайхуулдаг билээ.
5
Чаннинг Татум болон Женна Деван
Холливуудын хамгийн сайхан болоод халуухан залуусын нэг Чаннинг Татумыг жүжигчин, бүжигчин Женна Девантай хуримаа хийхэд олон мянган бүсгүй уйлж нулимсаа барж байсан гэдэг шүү. Хуримаа хийгээд нэгэнт 7 жил болсон хэдий ч Чаннинг Татум өөрийн инстаграм болон твиттер хуудаснаа үргэлж үзэсгэлэнт эхнэрийнхээ зургийг байршуулж, гоо үзэсгэлэнг нь магтдаг билээ. Мөн тэд хөөрхөн гүнжийн эцэг эх төдийгүй сексийн тал дээр ч гал халуухан байдгаа огт нуудаггүй.
6
Жонни Депп болон Амбер Херд
Нэрт жүжигчин Жонни Депп өмнө нь амьдрал зохиож байсан боловч таарч тохирохгүй тул арга буюу хоёр тийш болсон байдаг. Харин сүүлд жүжигчин Амбер Хердтэй гэр бүл болж, хайрандаа умбаж яваа билээ. Жонни Депп 15 жилийн турш хамтдаа амьдарсан эхнэрээ болон хүүхдүүдээ орхих болсон шалтгааныг нь Амбертай холбож ярьдаг ч жүжигчин залуу үүнийг нь эрс үгүйсгэсэн байдаг юм. Сонирхуулахад жүжигчин Амбер Херд хоёр хүйстнээ сонирхогч бөгөөд хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож байсан ч өдгөө нөхөртөө хэмжээ хязгааргүй хайртай гэнэ шүү.
7
Пенелоп Круз болон Хавьер Бардем
Испанийн алдар жүжигчид болох Пенелоп болон Хавьер нар 1992 онд нэгэн кинонд хамтарч тоглон, анх танилцаж байсан боловч 15 жилийн дараа л тэдний дунд хайрын гал ассан гэдэг. Бие биенээ эртнээс мэддэг байсан хосууд үргэлж л нэг нэгэндээ нууцхан татагдаж явсаар 2007 онд л харилцаагаа ил болгосон юм. 2010 онд нижгэр хурим хийснээс хойш байнга л хамт явж, үзэсгэлэнт газруудаар зугаалсан зургаа олон нийтийн сүлжээнээ цацдаг билээ.
8
Стинг болон Труди
Хамтдаа 30 гаруй жилийн нүүрийг үзсэн тэднийг хамгийн гайхалтай хос хэмээн нэрлэхгүй байхын аргагүй. Домогт дуучин Стинг болон түүний гэргий жүжигчин Труди нар олон жилийн туршид гайхалтай хайрыг бусдад батлан харуулж, залуусд сургамжлан яваа билээ. “Муудалцах зүйлс гарахгүй байна гэж үгүй боловч энэ бүхнийг даван туулж гарснаар гэр бүл болоод хайртай хүнээ хамгаалж үлддэг юм. Бид хоёр маш олон асуудал тулгарч, салах дээрээ ч тулж байсан. Гэхдээ тэрхүү асуудлаас илүү бидний нэгнээ гэсэн хайр агуу байсан тул өдгөө ийн хамтдаа хайрандаа умбаж явна даа” хэмээн Труди нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдаж чамгүй олон залуусд итгэлийн гал асаасан гэдэг.