1
Никки Минаж (Nicki Minaj)
Алдартай реппер бүсгүйг өдгөө мэдэхгүй, танихгүй, дууг нь сонсож үзээгүй хүн гэж ховор болжээ. Тэрээр хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй эмэгтэй репперүүдийн тоонд тооцогддог ч гэлээ, үнэнийг хэлэхэд үзэн яддаг хүмүүсийнх нь тоо хавьгүй олон юм. Учир нь тэрээр хэтэрхий ёс бус зүйлсийг хүүхэд залууст сурталчилдаг, мөн хиймэл дүр төрхийг бүтээж, үзэгчдийг хуурч мэхэлдэг гэхчлэн шүүмжлэлийг байнга сонсдог. Ялангуяа түүний “Anaconda” дууны клип хэтэрхий задгай дүр төрх, том өгзөг, цаашлаад садар самуун зүйлсийг сурталчилсан хэмээх шүүмжлэлд өртжээ.
2
Крис Женнер (Kris Jenner)
Алдарт Кардашьяаны гэр бүлийн гишүүн, 6 хүүхдийн ээж түүнийг эх хүнийхээ хувьд ямар ч үлгэр дууриал, ёс суртахуунгүй хэмээн шүүмжлэх хүмүүс олон. Учир нь цахим ертөнцөд тэдний талаар үргэлж л хар бараан, ёс бус мэдээллүүд түгж, дээр нь Крисийг охидуудынхаа нөхөртэй нэр холбогддог, архинд донтсон, тайзны өмнө хуурамч дүр эсгэдэг гэх зэргээр шүүмжилж үзэн яддаг юм.
3
Рози О'Доннелл (Rosie O’Donnell)
Алдарт инээдмийн жүжигчин бүсгүйг “The View” ток шоунд оролцсон мөчөөс эхлэн, үзэн ядагчдынх нь тоо эрс нэмэгджээ. Тэрээр энэ шоуны дараачаас үзэгчдээс маш их сөрөг үнэлгээг авч, нийгэмд буруу хандлага төрүүлсэн аж. Улмаар түүний нэр хүнд унаж, шоуг нь үзэх үзэгчдийн тоо ч эрс буурсан гэдэг.
4
Майли Сайрус (Miley Cyrus)
Диснейн бүтээл "Ханна Монтана"-гийн дүрээр хэдийн үзэгчдийн танил болсон дуучин бүсгүйг өдгөө мэдэхгүй хүн ховор болжээ. Гэвч түүний хэтэрхий задгай хувцаслалт, ёс бус үйлдлүүд нь хуучны хөөрхөн Майлиг тэр чигт нь үгүй хийж, хүмүүсээс асар их шүүмжлэлийг аваад байгаа юм. Чухам түүнийг яагаад ингэтлээ өөрчлөгдсөн, тэнэг үйлдлүүд хийгээд байгааг л үзэгчид огтхон ч ойлгоогүй ч, одоо энэ байдалд нь хэдийн дасч дээ.
5
Линдсей Лохан (Lindsay Lohan)
Нэгэн үе хүүхэд залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж, байлдан дагуулж явсан жүжигчин бүсгүй хар тамхи, архинд ихээр донтож, нэг хэсэг эмчилгээ хийлгэсэн билээ. Түүний энэ байдал хувийн амьдралд нь ихээхэн нөлөөлж, жүжигчний карьерыг нь дуусгасан гэхэд болно. Гэвч тэрээр сүүлийн жилүүдэд ихэд засран, хотоос зайдуу гэр бүлийнхэнтэйгээ амарч байгаа юм. Мөн удахгүй уран бүтээлийнхээ ажилд эрчимтэй орохоо ч мэдэгдсэн.
6
Хлое Кардашьян (Khloe Kardashian)
Кардашьяаны гэр бүлийн гишүүн, шоу бизнесийн од түүнийг шүүмжлэх, үзэн ядах хүмүүс цөөнгүй. Учир нь түүнийг өөрийнхөөрөө биш хиймэл, дээр нь маш бүдүүлэг, эрээ цээргүй гэх мэтээр шүүмжлэх нь цөөнгүй.
7
Кортни Кардашьян (Kourtney Kardashian)
Мөн л Кардашьяаны гэр бүлийн гишүүн түүнийг үзэн ядах хүмүүс таны төсөөлж байгаагаас ч олон. Түүний талаар сайнтай, муутай олон шүүмжлэл байдгаас түүний нөхөр Скоттын замбараагүй явдал, хүүхдүүддээ муу үлгэр дуурайлал өгдөг олон залуустай нэр холбогддог гэхчлэн шүүмжлэлүүд ихэнх хувийг эзэлдэг байна.
8
Снүүки (Snooki)
Реалити шоуны хөтлөгч, 2000-аад оны үед ид мандаж явсан түүнийг үзэн ядах хүмүүс цөөнгүй гэнэ. Учир нь хөтлөгч бүсгүйг маш замбараагүй явдалтай, олон залуустай болздог, нийгэмд буруу хандлагыг төрүүлдэг хэмээн шүүмжилдэг ажээ. Гэсэн ч тэрээр бага хүүхдээ өлгийдөн аваад одоогийн байдлаар нам гүмхэн амьдарч байгаа юм.
9
Парис Хилтон (Paris Hilton)
Алдарт "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч, модель түүнийг шүүмжилж, үзэн ядах хүмүүс цөөнгүй. Учир нь тэрээр үргэлж л дүрсгүй гэмээр үйлдлүүдийг хийж, түүгээр ч зогсохгүй, ихэд эвгүй дүр төрхтэй зураг, бичлэг нь интернэтээр нэг цацагддаг. Секс бичлэг, шоудаж байгаа төрх, баярхал зэргүүд нь хүмүүсийн дургүйг ихэд хүргэж, "Бэлэн хөрөнгөн дээр туульсан жаахан хүүхэд", "Үнэ цэн гэж мэддэггүй хямдхан хүүхэн" гэсэн шүүмжлэлийг араасаа үргэлж дагуулсаар ирсэн юм.
10
Ким Кардашьян (Kim Kardashian)
Кардашьяаны гэр бүлийн хамгийн алдартай, олны хараанд байдаг хүмүүсийн нэг бол Ким юм. Тэрээр үргэлж л нүцгэн зураг, секс бичлэг, үг үйлдлээрээ олны хараанд байж, тэр болгондоо олон хүний дургүйцлийг хүргэдэг. Мөн хүмүүсийн хамгийн дургүй реппер Канье Весттэй хуримаа хийсэн нь ч дам нөлөөлсөн байх магадлалтай.