1
Сэрсэн даруйдаа босох
Та өглөө сэргэн, нүдээ нээсэн даруйдаа босдог уу? Эсвэл сэрүүлгийн цагаа хойшлуулсаар цаг тулган, яаруу сандруу сэрдэг үү? Амжилттай, одтой яваа хүмүүс өглөө сэрсэн даруйдаа босож, өглөө бүрийг аз жаргалтайгаар эхлүүлдэг. Ингэх нь таныг аливаа зүйлд нухацтай, хариуцлагатай хандах, ажлаа зөв хувиарлан, эрүүл зөв хэвшилтэй болоход туслах юм. Тиймээс нойрмоглож хэвтээд байлгүй, бие тань амарсан сэргэсэн л бол даруй босож байгаарай.
2
Бүх биеэ сунган сайтар суниах
Өглөө сэрсэн даруйдаа хамгийн түрүүнд бүх биеэ чөлөөтэй сайтар суниаж байгаарай. Энэ нь таны хөшсөн биеийг суллан, биеийг тань сайхан хөнгөлөх болно. Мөн хүсвэл өдөр тутамдаа хийж болох энгийн амьсгалын дасгалыг хийж хэвшээрэй. Энэ нь таны биед гайхалтай өөрчлөлтийг авчрах болно.
3
Ороо хураах
Хичнээн яаруу сандруу явсан ч ороо хурааж байх нь таныг ажлыг бүтэмжтэй сайхан байлгахад чухал үүрэгтэ. Өглөө ороо ч бүрэн хураагаагүй, эрээвэр хураавар байхад сэтгэлд хүртэл сэвтэй, түүнийгээ дагаад ажил ч хүртэл хойшлогдох гээд байдаг шүү дээ. Тиймээс та аливааг эхлүүлэхээсээ өмнө ороо цэмбийтэл нь хурааж хэвшээрэй.
4
Шинэ өглөөд биеэ бэлдэх
Мэдээж шинэ өдөр, өглөөд зориулж өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Наад захын сахивал зүйтэй ариун цэврээс эхлүүлэн нүүр будалт, үс гэзгээ засаж, хувцсаа зөв сайхан өмсөх хэрэгтэй. Тэгж байж л та өглөөг илүү эрч хүчтэй, тэмүүлэл дүүрэн угтах болно шүү дээ...
5
Өөрт байгаа бүхэндээ талархаж, инээмсэглээрэй
Толинд харж байхдаа үргэлж инээмсэглэж байгаарай. Яагаад вэ гэж үү? Толинд хуримтлагдсан эерэг энерги өдөр бүр танд шинэ эрч хүчийг бэлэглэх болно. Харин эсрэгээрээ хэн нэгэнтэй муудалцан, уйлж халтардсан царайгаа толинд харуулсан бол дараа нь заавал толио арчиж байгаарай. Танд инээмсэглэх маш олон шалтгаан байгаа. Түүний өчүүхэн нэг хэсэг нь ийнхүү өглөөг баяр баясалтайгаар угтах явдал юм.
6
Өнөөдрийн төлөвлөгөөгөө бодох
Сайн төлөвлөгөөтэй байж л та ажлаа хурдан, шуурхай амжуулж, стрессгүй тайван амгалан өдрийг өнгөрүүлэх болно. Ямар ч төлөвлөгөөгүй, самуурсан үед ажил нэг л явж өгөхгүй, сэтгэл санаа ч тогтворгүй байдаг шүү дээ. Тиймээс тухайн өдрийнхөө төлөвлөгөөг гаргаж, түүнийхээ дагуу яг таг хэрэгжүүлээрэй.
7
Гэр бүлийнхэнтэйгээ хооллох
Та яаж ч завгүй, хоцрох байсан өглөөний хоолыг идэх завыг өөртөө гаргаж байгаарай. Учир нь өглөөний хоол таны биеийг эрч хүчээр хангаж, баяр баясалтай өнгөрүүлэхэд туслах болно. Ялангуяа гэр бүлийнхэнтэйгээ ярилцан, цайгаа уух нь сэтгэл санааг өргөж, эерэг мэдрэмжийг тархинд болоод сэтгэлд илгээж байдаг.
8
Гарахаар төлөвлөсөн хугацаанаас цагийн өмнө гэрээсээ гарах
Та гарах цаг, хийх зүйлсээ сайтар төлөвлөн босох цагаа зөв тодорхойлох хэрэгтэй. Мэдээж үүний тулд эртлэн унтаж, эрт босох хэрэгтэй болно. Үс зүсээ янзлах, хооллох, дасгал хийх зэрэг хугацааг гаргаж өгөх нь таны өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.
9
Цахим хуудсаа шалгах
Ялангуяа ажил хэрэгч залуусын хувьд цахим хуудас, шинэ захидал ирсэн эсэхээ шалгаж мэдэх нь чухал байдаг. Тиймээс бүтэн өдрийн ажлын нэгэн хэсэг болох цахим хуудсуудаа хурдан хугацаанд гүйлгэж харах хэрэгтэй.
10
Хайртай хүмүүстэйгээ хөгжилдөх
Ялангуяа амралтын өдрүүдэд та өөрийн хайртай дотны хүмүүстэй харамгүй цаг завыг гаргаж байгаарай. Энэ нь танд ажлын өдрийн эрч хүчийг хайрлаж, баяр баяслыг авчрах болно шүү... Өөрийн амьдралын утга учир юу болох? Юуны төлөө ингэтлээ их хичээж хөдөлмөрлөж байгаагаа нэг сайн тунгаагаарай.